Төрийн болон орон нутгийн өмчийн улсын үзлэг, тооллогын дүн нэгтгэх үйл ажиллагаа эхэллээ.

72

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 70, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 9 дүгээр тогтоол, ТӨБЗГ-ын 2022 оны 64 дүгээр тогтоолын дагуу төрийн болон орон нутгийн өмчийн үзлэг тооллого хийгдэж дүнг нэгтгэх ажил эхлэж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт:

  • Төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэл, ашиглалт, хамгаалалтыг сайжруулах,
  • Төрийн болон орон нутгийн өмчийн тооллого хийж, бүртгэлээр хяналт тавих,
  • Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн засаглалыг сайжруулах, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт, төлөвлөлтийг сайжруулах, үр өгөөжийг дээшлүүлэх ажлыг зохион байгуулах зорилтыг дэвшүүлсэн.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 70, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 9 дүгээр тогтоол, ТӨБЗГ-ын 2022 оны 64 дүгээр тогтоолын дагуу төрийн болон орон нутгийн өмчийн үзлэг тооллого хийгдэж дүнг нэгтгэх ажил эхлэж байна.

Энэ удаагийн улсын үзлэг, тооллогоор уламжлалт тооллогоос гадна төрийн өмчийн улсын нэгдсэн бүртгэл хөтөлж, мэдээллийн санг бүрдүүлэх, бусад байгууллагын бүртгэлийн мэдээлэлтэй тулган баталгаажуулах, төрийн цахим мэдээллийн нэгдсэн сан, “ХУР” системийн мэдээллийг ашиглах, мэдээллийн нэгдсэн сангийн суурь програм хангамжийн үндсэн мэдээллийг бүрдүүлэх зорилго тавьсан.

Тооллогын дүнг нэгтгэхээр орон нутгийн Өмчийн газрын албан хаагчид хүрэлцэн ирсэн сургалт, семинарт Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл цаашид хийгдэх ажил, хэрэгжих хуулийн төсөл, анхаарах зарим асуудлуудын талаар үг хэллээ.  Мөн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг албан хаагчдад гардуулан өглөө.