БАЙГУУЛЛАГЫН ТАНИЛЦУУЛГА

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗРЫН 2021 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН ТАНИЛЦУУЛГА

 

Говьсүмбэр аймгийн Орон нутгийн өмчийн газар нь 2021 оны байдлаар байгууллагын нийт 7 хүний бүтэн орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:

  • Байгууллагын дарга,
  • Өмчийн асуудалд хариуцсан ахлах мэргэжилтэн,
  • Өмчийн асуудалд хариуцсан мэргэжилтэн,
  • Худалдан авах ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн,
  • Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн,
  • Ахлах нягтлан бодогч,
  • Архив, бичиг хэргийн эрхлэгч, нярав

2021 онд байгууллагын стратеги төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, түүнийхээ хүрээнд Орон нутгийн өмчийн эзэмшилт, ашиглалтад хяналт тавих замаар өмчийн үр өгөөжийг нэмэглүүлэх, худалдан авах ажиллагааг ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай зохион байгуулахаар тусгасан.

Орон нутгийн өмчийн үйл ажиллагаа:

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон бусад хууль, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас баталсан өмчийн харилцааны холбогдох журам зааврыг мөрдлөг болгон ажиллаж, түүнд нийцүүлэн гарсан ЗГ, ТӨБЗГ болон аймгийн Засаг даргын захирамж, аймгийн ИТХ-ын тогтоол шийдвэрийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 09 дүгээр тогтоолын дагуу төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллогын бэлтгэл ажил хангах тухай албан бичгийг орон нутгийн өмчтэй 43 хуулийн этгээдэд хүргүүлсэн, мөн тооллогыг удирдан зохион байгуулах аймгийн салбар комиссыг томилоод байна.

ТӨБЗГ-ын 2021 оны 396 дугаар тогтоолоор Соёлын сайдын багцын төсөвт батлагдсан 99.8 сая төгрөгийн өртөг бүхий “Боржигин чуулгын гаднах талбайн тохижилт”-ын ажил, 322.8 сая төгрөгийн өртөг бүхий “Чойрын хийдийн гол дуган, явган зам, тохижилт”-ын ажлыг орон нутгийн өмчид бүртгэхээр, мөн ТӨБЗГ-ын 2021 оны 600 дугаар тогтоолоор Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон 146,0 сая төгрөгийн өртөг бүхий “Аймгийн төвийн гэрэлтүүлэг”-ын ажил, 81,8 сая төгрөгийн өртөг бүхий “Үдэлт угталтын хаалга”-ын ажлыг тус тус орон нутгийн өмчид бүртгэхээр шийдвэрлэсэн. Үүний дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 25 дугаар тогтоол, 79 дугаар тогтоол, 2021 оны 20 дугаар тогтоолоор тус тус холбогдох байгууллагуудад бүртгэлжүүлэн, тогтоолын хэрэгжилтийг ханган ажилласан.

Өмчийн хөдлөл өөрчлөлттэй холбоотой байгууллагуудаас ирүүлсэн саналыг хянан боловсруулж, аймгийн ИТХ-ын 4 удаагийн хурлаар асуудлыг танилцуулан, 25 тогтоол шийдвэр гаргуулан, хэрэгжилтэнд хяналт тавьж ажилласан. Үүнд:

  • Улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн 8957,5 сая төгрөгийн хөрөнгийг 19 хуулийн этгээдийн данс бүртгэлд тусгахаар;
  • 18 хуулийн этгээдийн 331 нэр төрлийн 648,9 сая төгрөгийн хөрөнгийг акталж, данснаас хасахаар;
  • 12 байгууллага хооронд 1345,3 сая төгрөгийн хөрөнгийг балансаас балансад шилжүүлэхээр;
  • 9 хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 133 нэр төрлийн 1081,9 сая төгрөгийн элэгдэл хорогдлын шимтгэлээрээ анхны үнийг нөхсөн боловч цаашид ашиглах боломжтой эд хөрөнгийн ашиглалтын хугацааг сунган, үнийг шинэчлэн тогтоохоор;

Манай аймгийн хувьд орон нутгийн өмчит 43 хуулийн этгээдтэй “Өмч эзэмшүүлэх гэрээ” байгуулан ажиллаж байгаа бөгөөд хөрөнгийн хөдлөл өөрчлөлтийн статистик мэдээг холбогдох маягтын дагуу нэгтгэн гаргаж Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт жил бүр заасан хугацаанд хүргүүлсээр байна.

  • 2021 оны хөрөнгийн эхний үлдэгдэл 66,3 тэрбум төгрөг:
  • Нэмэгдсэн хөрөнгө 25,3 тэрбум төгрөг
  • Хасагдсан хөрөнгө 3,7 тэрбум төгрөг
  • 2021 оны хөрөнгийн эцсийн үлдэгдэл 87,9 тэрбум төгрөг байна.

2020 оны “Орон нутгийн өмчийг эзэмшүүлэх гэрээ” дүгнэх ажлыг зохион байгуулан, өмчид бүртгэлээр хяналт тавьж ажиллаж байна. 43 хуулийн этгээдээс 41 хуулийн этгээд гэрээгээ дүгнүүлж, дундаж үнэлгээгээр 89,5 хувь буюу хангалттай гэсэн үнэлгээтэй байна.

Албаны орон сууцыг 35 төрийн албан хаагчтай, илүүдэлтэй байгаа талбайг 15 байгууллагатай тус тус түрээсийн гэрээг шинэчлэн байгуулж, түрээсийн орлогод хяналт тавьж ажилласан. Түрээсийн орлогын төлөвлөгөө 72,0 сая төгрөг батлагдсан бөгөөд гүйцэтгэлээр 51,0 сая төгрөг буюу 71 хувьтай биелсэн. Ковид-19 цар тахлын улмаас “Чойр Хайрхан” ХХК-ний үйл ажиллагаа доголдон, 2020, 2021 онуудын түрээсийн орлогыг 24,0 сая төгрөгөөр таслаад байна.

2021 онд 3 удаагийн дуудлагын худалдаа зохион байгуулан, орон нутгийн төсөвт 1,5 сая төгрөгийг төвлөрүүлсэн.

Худалдан авах ажиллагааны:

Говьсүмбэр аймаг, сумдын Төсвийн ерөнхийлөн захирагч  2021 оны худалдан авах ажиллагаа төлөвлөгөөнд нийт 7,202,991.2 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий 62 бараа, ажил, үйлчилгээ худалдан авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тайлант хугацааны худалдан авах ажиллагааны хэрэгжилт 90.3 хувь, 100 хувь цахим хэлбэрээр зарласан тендер шалгаруулалтыг зарласан.

Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан цахим хэлбэрээр худалдан авах ажиллагааны А3 төлбөртэй сургалтыг 58 төрийн албан хаагчдыг хамруулан зохион байгуулсан. Сангийн яамнаас аймгийн 2020 оны худалдан авах ажиллагааны хэрэгжилтийг 90 оноо бүхий шалгуур үзүүлэлтээр үнэлэхэд 80.0 хувь буюу 72,0 оноо авч, “Сайн” гэж үнэлэгдсэн.

Байгууллагын төсөв зарцуулалт:

Байгууллагын 2021 онд 111,520,900.0 төгрөг төсөв батлуулснаас төсвийн зардлын хуваарийн саналаа ТЕЗ-аар батлуулж, зардлын ангиллалын дагуу ямар нэг зөрчилгүй зарцуулсан.

Төсвийн гүйцэтгэл бүтэн жилийн байдлаар 92,374,109.09 төгрөг, үүнээс хэмнэгдсэн зардал нь 19,146,790.91 төгрөг буюу сул орон тоо 1 байгаатай холбоотой юм.