Орон нутгийн өмчийн газрын 2022 оны 09дугаар сарын үйл ажиллагааны талаарх мэдээ

56

Говьсүмбэр аймгийн Орон нутгийн өмчийн газрын

2022 оны 09 дүгээр сарын үйл ажиллагааны талаарх мэдээ

 

2022 оны 09 дүгээр сарын 26.                                                           Говьсүмбэр аймаг

Орон нутгийн өмчийн газар нь 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 26-ний өдрийг хүртэлх хугацаанд орон нутгийн өмч, худалдан авах ажиллагааны чиглэлээр доорх ажлуудыг хийж гүйцэтгэсэн болно. Үүнд:

 

I.ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА

1-рт:  Аймгийн хэмжээнд худалдан авах ажиллагааны явц:

Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 03-ний өдрийн 05 дугаар “Аймгийн 2022 оны төсвийг батлах тухай” тогтоолыг баталсантай холбоотойгоор “Төрийн болон оро нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах” тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т заасны дагуу Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр баталсан худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг Сангийн яаманд хүргүүлж батлуулсан, Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем /tender.gov.mn/ сайтад ил тод нийтэлсэн.

Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 08 дугаар “Аймгийн 2022 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тогтоолыг үндэслэн “Төрийн болон оро нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах” тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т заасны дагуу Төсвийн ерөнхийлөн захирагчийн худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр өөрчлөн батлуулж цахим системд ил тод нийтэлсэн. Дахин Төсвийн ерөнхийлөн захирагчийн худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр өөрчлөн батлуулсан.

Төсвийн ерөнхийлөн захирагчид 2022 онд нийт 15,815,162.8 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий 49 бараа, ажил, үйлчилгээ худалдан авч хэрэгжүүлэхээр төлөвлөн ажилласан байна. Үүнээс 48 тендер шалгаруулалтыг цахим хэлбэрээр зарласан байна. Худалдан авах ажиллагааны явц 97.9 хувьтай байна.

Үйл ажиллагааны явцад төлөвлөгөөнд 4 удаа өөрчлөлт оруулсан. Төлөвлөгөөний биелэлтийг санхүүжилтийн эх үүсвэрээр нь ангилбал:

  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 11,105,600,0 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий 5 төсөл арга хэмжээ төлөвлөгдснөөс:
  • Гэрээ байгуулах эрх олгосон төсөл арга хэмжээ – 4 /11,105,600.0 мянган төгрөг/

Төлөвлөгөөний биелэлт 100.0 хувь.

  • Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2,610,898.1 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий 25 төсөл арга хэмжээ төлөвлөгдснөөс:
  • Тендерийн шалгаруулалтыг цахим хэлбэрээр зарласан төсөл арга хэмжээ – 3 /255,778.3 мянган төгрөг/
  • Үнэлгээ хийгдэж байгаа төсөл арга хэмжээ – 2 /332,328.5 мянган төгрөг/
  • Гэрээ байгуулах эрх олгосон төсөл арга хэмжээ – 19 /1,822,791.3 мянган төгрөг/

Төлөвлөгөөний биелэлт 96.0 хувь.

  • Аймгийн “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн хөрөнгөөр 1,676,208,9 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий 16 төсөл арга хэмжээ төлөвлөснөөс:
  • Тендерийн шалгаруулалтыг цахим хэлбэрээр зарласан төсөл арга хэмжээ – 2 /135,000.5 мянган төгрөг/
  • Гэрээ байгуулах эрх олгосон төсөл арга хэмжээ – 13 /1,424,253.7 мянган төгрөг/

Төлөвлөгөөний биелэлт 100.0 хувь.

  • Аймгийн “Авто замын сан”-ийн хөрөнгөөр 330,455.8 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий 1 ажил төлөвлөснөөс:
  • Гэрээ байгуулах эрх олгосон төсөл арга хэмжээ – 1 /330,455.8 мянган төгрөг/

Төлөвлөгөөний биелэлт 100 хувь.

  • Аймгийн “Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардал”-аар 92,000.0 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий 2 ажил төлөвлөснөөс:
  • Гэрээ байгуулах эрх олгосон төсөл арга хэмжээ – 2 /92,000.0 мянган төгрөг/

Төлөвлөгөөний биелэлт 100 хувь.

Хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2-т заасныг үндэслэн худалдан авах ажиллагаанд мөрдөх журмыг сонгон зарласан байна. Үүнд:

  • Нээлттэй тендер шалгаруулалтын аргаар зарласан – 18
  • Харьцуулалтын аргаар – 17
  • Зөвлөх үйлчилгээний тендер – 5

2-рт: Худалдан авах ажиллагааны ил тод байдлын хүрээнд:

Зарлагдсан тендерийн урилгуудыг “Зууны мэдээ” сонин,  www.tender.gov.mn, govisumber.gov.mn сайтуудад тухай бүр нийтэлж, тендер шалгаруулалтыг 100 хувь цахим хэлбэрээр явуулж байна. Тендер шалгаруулалты үр дүнг тухай бүрт нь цахим системд оруулсан.

Шилэн дансны вэб сайтад 2022 оны 09 дүгээр сарын худалдан авах ажиллагааны явцыг 2022 оны 10 дугаар сарын 01-нд байршуулна.

2.ОРОН НУТГИЙН ӨМЧ

 

            Төрийн болон орон нутгийн өмичийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.4 дэх заалт, Засгийн газрын 2020 оны “Төрийн болон орон нутгийн өмчийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 9 дүгээр тогтоол, Аймгийн тооллогын комиссын Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллогыг удирдан зохион байгуулах удирдамжын дагуу орон нутгийн өмчтэй 43 хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй эд хөрөнгийг нүд үзэж тоолох ажлыг зохион байгуулж дууссан.

Байгууллагын тооллогын комиссын чиг үүрэгт, ТӨБЗГазрын 2022 оны 64 дүгээр тогтоолоор батлагдсан маягтын дагуу дүнг нэгтгэж цаасаар болон цахимаар ирүүлэх чиглэлийг албан бичгээр өгсний дагуу нийт 43 байгууллагын материалыг хүлээж авч нэгтгэх ажлыг цахим хэлбэрээр зохион байгуулж байна.

Аймгийн Засаг даргын зөвлөл, ИТХ-ын зөвлөлд Цагдаагийн хэлтсийн үнсэн хөрөнгөд бүртгэлтэй хуучин барилгыг Улсын бүртгэлийн хэлтэст шилжүүлэх тухай асуудлыг танилцуулж, ИТХ-ын ээлжит хуралдаанаар тус асуудлыг оруулахаар болсон.

09 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар түрээсийн орлого 17,961 сая төгрөгийн орлого төвлөрөөд байна.

III. ДОТООД АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ

 

09 дүгээр сард нийт 60  албан бичиг ирсэн.

  • Өмчтэй холбоотой 37
  • ХАА-тай холбоотой 21
  • Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бичиг 2

Хариутай болон шийдвэрлэх бичгийн хариуг хугацаанд нь хүргүүлж ажиллаж байна. Бусад ААНэгж байгууллага руу 28 бичиг явуулав.

  • Өмчтэй холбоотой бичиг 11
  • ХАА-тай хобоотой 12
  • Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бичиг 5 байна.

Ирсэн, явсан бичгийг тухай бүр даргад бүртгэж холбогдох албан хаагчид шилжүүлэн шийдвэрлүүлж ажиллаж байна.

Мэдээг нэгтгэсэн:

ОНӨГазрын даргын үүргийн

түр орлон гүйцэтгэгч                                                  Б.Болд-Эрдэнэ