САНАЛ АВАХ ТУХАЙ

53

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.3 дахь заалтад үндэслэн Сангийн сайдын 2019 оны 132 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Тендер шалгаруулалтын материалыг тухайн тендерт оролцогчдод ил болгох журам”, 255 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Сангийн сайдын тушаалын төслийг боловсруулан санал авахаар хүргүүлж байна.

Журмын төсөлтэй танилцаж холбогдох саналаа 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн дотор Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтэс, 267648, 267416, batzul_ts@mof.gov.mnnomingerel_d@mof.gov.mn хаягт ирүүлэхийг хүсье.

САНГИЙН ЯАМ

2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр