Орон нутгийн өмчийн газрын 2022 оны 06дугаар сарын үйл ажиллагааны талаарх мэдээ

63

Говьсүмбэр аймгийн Орон нутгийн өмчийн газрын

2022 оны 06 дугаар сарын үйл ажиллагааны талаарх мэдээ

2022 оны 06 дугаар сарын 23.                                                Говьсүмбэр  аймаг.

Орон нутгийн өмчийн газар нь 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд орон нутгийн өмч, худалдан авах ажиллагааны чиглэлээр доорх ажлуудыг хийж гүйцэтгэсэн болно. Үүнд:

I.ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА

1-рт:  Аймгийн хэмжээнд худалдан авах ажиллагааны явц:

Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 03-ний өдрийн 05 дугаар “Аймгийн 2022 оны төсвийг батлах тухай” тогтоолыг баталсантай холбоотойгоор “Төрийн болон оро нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах” тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т заасны дагуу Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр баталсан худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг Сангийн яаманд хүргүүлж батлуулсан, Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем /tender.gov.mn/ сайтад ил тод нийтэлсэн.

Төсвийн Ерөнхийлөн захирагчийн харьяа 3 сум /харьяа сургууль, цэцэрлэг/, төсөвт байгууллагууд, Аж ажуйн тооцоот үйлдвэрийн газрууд Засгийн газрын тогтоосон босго үнээс дээш /10 сая төгрөг/ төсөвт өртөг бүхий бараа  ажил үйлчилгээг жилийн төсөв батлагдсанаас хойш ажлын 10 хоногийн дотор ТЕЗ-аар баталгаажуулж Сангийн яамаар батлуулах,

Сангийн сайдын баталсан төлөвлөх, тайлагнах журмын Маягт 5 дагуу Орон нутгийн өмчийн газар ирүүлэх хагас, бүтэн жилээр тайланг ирүүлэх чиглэлийг холбогдох байгууллагуудад хүргүүлж, арга зүйн зөвлөгөөгөөр хангасан.

Төсвийн ерөнхийлөн захирагчид 2022 онд нийт 14,832,592.6 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий 40 бараа, ажил, үйлчилгээ худалдан авч хэрэгжүүлэхээр төлөвлөн ажилласан байна. Үүнээс 35 тендер шалгаруулалтыг цахим хэлбэрээр зарласан байна. Худалдан авах ажиллагааны явц 87.5 хувьтай байна.

Үйл ажиллагааны явцад төлөвлөгөөнд 3 удаа өөрчлөлт оруулсан. Төлөвлөгөөний биелэлтийг санхүүжилтийн эх үүсвэрээр нь ангилбал:

  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 11,105,600,0 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий 5 төсөл арга хэмжээ төлөвлөгдснөөс:
  • Тендерийн шалгаруулалтыг цахим хэлбэрээр зарласан төсөл арга хэмжээ – 1 /200,000.0 мянган төгрөг/
  • Гэрээ байгуулах эрх олгосон төсөл арга хэмжээ – 4 /10,905,600.0 мянган төгрөг/

Төлөвлөгөөний биелэлт 80.0 хувь.

  • Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 1,628,327.9 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий 16 төсөл арга хэмжээ төлөвлөгдснөөс:
  • Тендерийн шалгаруулалтыг цахим хэлбэрээр зарласан төсөл арга хэмжээ – 4 /665,251.2 мянган төгрөг/
  • Үнэлгээ хийгдэж байгаа төсөл арга хэмжээ – 1 /155,995.8 мянган төгрөг/
  • Гэрээ байгуулах эрх олгосон төсөл арга хэмжээ – 10 /757,080.9 мянган төгрөг/

Төлөвлөгөөний биелэлт 93.75 хувь.

  • Аймгийн “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн хөрөнгөөр 1,676,208,9 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий 16 төсөл арга хэмжээ төлөвлөснөөс:
  • Тендерийн шалгаруулалтыг цахим хэлбэрээр зарласан төсөл арга хэмжээ – 6 /150,000.0 мянган төгрөг/
  • Гэрээ байгуулах эрх олгосон төсөл арга хэмжээ – 10 /1,329,253.7 мянган төгрөг/

Төлөвлөгөөний биелэлт 81.25 хувь.

  • Аймгийн “Авто замын сан”-ийн хөрөнгөөр 330,455.8 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий 1 ажил төлөвлөснөөс:
  • Гэрээ байгуулах эрх олгосон төсөл арга хэмжээ – 1 /330,455.8 мянган төгрөг/

Төлөвлөгөөний биелэлт 100 хувь.

  • Аймгийн “Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардал”-аар 92,000.0 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий 2 ажил төлөвлөснөөс:
  • Үнэлгээ хийгдэж байгаа төсөл арга хэмжээ – 2 /92,000.0 мянган төгрөг/

Төлөвлөгөөний биелэлт 50 хувь.

Хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2-т заасныг үндэслэн худалдан авах ажиллагаанд мөрдөх журмыг сонгон зарласан байна. Үүнд:

  • Нээлттэй тендер шалгаруулалтын аргаар зарласан – 18
  • Харьцуулалтын аргаар – 17
  • Зөвлөх үйлчилгээний тендер – 5

2-рт: Худалдан авах ажиллагааны ил тод байдлын хүрээнд:

Зарлагдсан тендерийн урилгуудыг “Зууны мэдээ” сонин,  www.tender.gov.mn, govisumber.gov.mn сайтуудад тухай бүр нийтэлж, тендер шалгаруулалтыг 100 хувь цахим хэлбэрээр явуулж байна. Тендер шалгаруулалты үр дүнг тухай бүрт нь цахим системд оруулсан.

Шилэн дансны вэб сайтад 2022 оны 06 дугаар сарын худалдан авах ажиллагааны явцыг 2022 оны 07 дугаар сарын 01-нд байршуулна.

2. ОРОН НУТГИЙН ӨМЧ

 2021 оны “Орон нутгийн өмчийг эзэмшүүлэх гэрээ”-г үнэлэх ажлыг зохион байгуулан, өмчид бүртгэлээр хяналт тавьж ажиллаж байна. Орон нутгийн өмчит 43 хуулийн этгээдээс 42 хуулийн этгээд гэрээгээ дүгнүүлж, дундаж үнэлгээгээр 87.9 хувь буюу хангалттай үзүүлэлттэй байна. Дүгнэгдсэн үзүүлэлтээр нь харуулбал:

– 22 хуулийн этгээд 91-100 хувь буюу “Сайн” дүгнэгдсэн;

– 20 хуулийн этгээд 76-90 хувь буюу “Хангалттай” дүгнэгдсэн;

– 1 хуулийн этгээд материалаа ирүүлээгүй тул дүгнүүлээгүй;

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 3, 4, 5, 6 дугаар тогтоолоор дараах асуудлуудыг хэлэлцэн батлуулж холбогдох байгууллагуудад тогтоолын хэрэгжилтийг 3 улиралд багтаан тайлагнахаар чиглэл өгч ажилласан. Үүнд:

  • Орон нутгийн өмчит 3 байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй ашиглалтын хугацаа дууссан, элэгдлээрээ анхны өртгөө нөхсөн, сэргээн засварлах боломжгүй болсон нийт 29 нэр төрлийн 38,963,695.95 (гучин найман сая есөн зуун жаран гурван мянга зургаан зуун ерэн тав зууны ерэн тав) төгрөгийн балансын үнэ бүхий 1, 2, 3 дугаар хавсралтад заасан үндсэн хөрөнгийг акталж, данснаас хасч, шууд устгах;
  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон 48,300,150.0 (дөчин найман сая гурван зуун мянга нэг зуун тавь) төгрөгийн үнэ бүхий 1 төсөл арга хэмжээг 1 дүгээр хавсралтад зааснаар, аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар бий болсон 20,000,000 (хорин сая) төгрөгийн үнэ бүхий 1 төсөл арга хэмжээг 2 дугаар хавсралтад зааснаар тус тус нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт зарчмыг баримтлан, холбогдох байгууллагуудын үндсэн болон эргэлтийн хөрөнгөд бүртгэх;
  • “Ус-Ду” ОНӨААТҮГазрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 16,095,657.0 (арван зургаан сая ерэн таван мянга зургаан зуун тавин долоо) төгрөгийн балансын үнэ бүхий 1 нэр төрлийн хөрөнгийг 1 дүгээр хавсралтад зааснаар, Боловсрол, шинжлэх ухааны газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 15,665,990 (арван таван сая зургаан зуун жаран таван мянга есөн зуун ер) төгрөгийн балансын үнэ бүхий 8 нэр төрлийн хөрөнгийг хоёрдугаар хавсралтад зааснаар тус тус холбогдох байгууллагад балансаас балансад шилжүүлэх;
  • Орон нутгийн өмчит 2 байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй ашиглалтын хугацаа дууссан, элэгдлээрээ анхны өртгөө нөхсөн цаашид ашиглаж болох 3 нэр төрлийн 2,529,800.0 (хоёр сая таван зуун хорин есөн мянга найман зуу) төгрөгийн балансын үнэ бүхий 1, 2 дугаар хавсралтад заасны дагуу ашиглах хугацааг сунгаж, үнийг нийт 1,250,000 (нэг сая хоёр зуун тавин мянга) төгрөгөөр шинэчлэн тогтоох;

06 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар түрээсийн орлого 24,0 сая төгрөгийн орлого төвлөрөөд байна.

III. ДОТООД АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ

 

06 дугаар сард нийт  33 албан бичиг ирснээс хариутай 5 бичиг байна.

– Өмчтэй холбоотой 27

– ХАА-тай холбоотой 4

– Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бичиг 2

Хариутай болон шийдвэрлэх бичгийн хариуг хугацаанд нь хүргүүлж ажиллаж байна. Бусад ААНэгж байгууллага руу 42 бичиг явуулав.

– Өмчтэй холбоотой бичиг 10

– ХАА-тай хобоотой 19

– Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бичиг 13 байна.

Ирсэн, явсан бичгийг тухай бүр даргад танилцуулан бүртгэж холбогдох албан хаагчид шилжүүлэн шийдвэрлүүлж ажиллаж байна.

– Тайлант хугацаанд өргөдөл, гомдол, санал хүсэлт ирээгүй.

– Санхүүгийн сарын мэдээ гарган Санхүү, Төрийн сангийн хэлтсээр баталгаажуулан шилэн дансанд байршуулсан.

Мэдээг нэгтгэсэн:

ОНӨГазрын өмчийн асуудал хариуцсан

ахлах мэргэжилтэн                                                      Х.Алтанцэцэг

Хянасан:

ОНӨГазрын даргын үүргийн

түр орлон гүйцэтгэгч                                                  Б.Болд-Эрдэнэ