Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

178
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлаас хэлэлцэн баталлаа.
Хуулийн төсөл батлагдсанаар тендерт оролцогч иргэн, аж ахуйн нэгжид тулгарч буй санхүүгийн ачааллыг дараах байдлаар бууруулах боломж бүрдлээ. Үүнд:
Тендерийн баталгааны хувь хэмжээг 1-2 хувь байхаар заасныг багасгаж төсөвт өртгийн 0.5 хувь болгож бууруулав
Гүйцэтгэлийн баталгааны дүнг гэрээний үнийн дүнгийн 5 хувь байсныг 3 хувь болгон бууруулсан
Захиалагч ерөнхий гэрээнд ороогүй жил бүр давтагддаг ажил, зөвлөхийн бус үйлчилгээг нэгж үнэ болон бусад нөхцөлийг гурав хүртэл жилийн хугацаанд тогтоосон тендер шалгаруулалт зохион байгуулан гэрээ байгуулах боломжтой болсон
Нэмэлт ажил болон түүнтэй ижил төстэй ажлыг давтан хийх ажлын өртөг нь 100 сая төгрөгөөс дээш бол нээлттэй тендер шалгаруулалт зарлах зохицуулалттай байсныг өөрчилж, нэмэлт ажил нь анхны гэрээний 15 хувиас хэтрээгүй бол гэрээ шууд байгуулах боломжийг бий болгосон.