ТЕНДЕРИЙН УРИЛГА

61

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо[1] : 2022 оны 05 дугаар сарын 04
Тендер шалгаруулалтын нэр: Цөлжилтийг бууруулах зориудаар ойжуулах, байгалийн сэргэн ургалтыг нэмэгдүүлэхэд шаардлагатай зардалд дэмжлэг үзүүлэх /Говьсүмбэр/,
Тендер шалгаруулалтын дугаар: БОАЖЯ/202202075

 

[Говьсүмбэр аймгийн Засаг даргын орлогч нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Цөлжилтийг бууруулах зориудаар ойжуулах, байгалийн сэргэн ургалтыг нэмэгдүүлэхэд шаардлагатай зардалд дэмжлэг үзүүлэх /Говьсүмбэр/–ыг гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: [Тийм]

Багц 1- Ногоон байгууламжийн усалгааны зориулалтаар инженерийн хийцтэй гүн өрмийн худаг гаргах ажил,

Багц 2- Ус нөөцлөх сав, усалгааны систем болон шугам хоолой татах ажил,

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба Багц 1-т 950 000 төгрөг, Багц 2-т 1 050 000 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа  тус тус ирүүлнэ.[2]

Тендерийг 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 15 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 15 цаг 30 минутаас зохион байгуулна.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх:[3] [“Эрхгүй]

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: [Үгүй]

Говьсүмбэр, Сүмбэр сум, Найрамдал хотхон, Нутгийн удирдлагын ордон, 3 давхар, 309 тоот, govisumber.onug@gmail.com Утас: 70543033