Орон нутгийн өмчийн газрын 2022 оны 04 дугаар сарын үйл ажиллагааны талаарх мэдээ

80

Говьсүмбэр аймгийн Орон нутгийн өмчийн газрын

2022 оны 04 дугаар сарын үйл ажиллагааны талаарх мэдээ

 

2022 оны 04 дугаар сарын 22.                                                                     Говьсүмбэр аймаг.

            Орон нутгийн өмчийн газар нь 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 04 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд орон нутгийн өмч, худалдан авах ажиллагааны чиглэлээр доорх ажлуудыг хийж гүйцэтгэсэн болно. Үүнд:

I.ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА

1-рт:  Аймгийн хэмжээнд худалдан авах ажиллагааны явц:

Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 03-ний өдрийн 05 дугаар “Аймгийн 2022 оны төсвийг батлах тухай” тогтоолыг баталсантай холбоотойгоор “Төрийн болон оро нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах” тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т заасны дагуу Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр баталсан худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг Сангийн яаманд хүргүүлж батлуулсан, Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем /tender.gov.mn/ сайтад ил тод нийтэлсэн.

Төсвийн Ерөнхийлөн захирагчийн харьяа 3 сум /харьяа сургууль, цэцэрлэг/, төсөвт байгууллагууд, Аж ажуйн тооцоот үйлдвэрийн газрууд Засгийн газрын тогтоосон босго үнээс дээш /10 сая төгрөг/ төсөвт өртөг бүхий бараа  ажил үйлчилгээг жилийн төсөв батлагдсанаас хойш ажлын 10 хоногийн дотор ТЕЗ-аар баталгаажуулж Сангийн яамаар батлуулах,

 Сангийн сайдын баталсан төлөвлөх, тайлагнах журмын Маягт 5 дагуу Орон нутгийн өмчийн газар ирүүлэх хагас, бүтэн жилээр тайланг ирүүлэх чиглэлийг холбогдох байгууллагуудад хүргүүлж, арга зүйн зөвлөгөөгөөр хангасан.

Төсвийн ерөнхийлөн захирагчид 2022 онд нийт 14,919,592.6 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий 41 бараа, ажил, үйлчилгээ худалдан авч хэрэгжүүлэхээр төлөвлөн ажилласан байна. Үүнээс 30 тендер шалгаруулалтыг цахим хэлбэрээр зарласан байна. Худалдан авах ажиллагааны явц 73.1 хувьтай байна.

Үйл ажиллагааны явцад төлөвлөгөөнд 3 удаа өөрчлөлт оруулсан. Төлөвлөгөөний биелэлтийг санхүүжилтийн эх үүсвэрээр нь ангилбал:

  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 11,105,600,0 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий 5 төсөл арга хэмжээ төлөвлөгдснөөс:
  • Тендерийн шалгаруулалтыг цахим хэлбэрээр зарласан төсөл арга хэмжээ – 1 /5,355,60 мянган төгрөг/
  • Гэрээ байгуулах эрх олгосон төсөл арга хэмжээ – 3 /5,374,009.8 мянган төгрөг/

Төлөвлөгөөний биелэлт 75.0 хувь.

  • Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 1,628,327.9 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий 16 төсөл арга хэмжээ төлөвлөгдснөөс:
  • Тендерийн шалгаруулалтыг цахим хэлбэрээр зарласан төсөл арга хэмжээ – 6 /900,976.7 мянган төгрөг/
  • Үнэлгээ хийгдэж байгаа төсөл арга хэмжээ – 2 /145,000.0 мянган төгрөг/
  • Гэрээ байгуулах эрх олгосон төсөл арга хэмжээ – 4 /224,100.0 мянган төгрөг/

Төлөвлөгөөний биелэлт 75.0 хувь.

  • Аймгийн “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн хөрөнгөөр 1,763,208,9 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий 17 төсөл арга хэмжээ төлөвлөснөөс:
  • Тендерийн шалгаруулалтыг цахим хэлбэрээр зарласан төсөл арга хэмжээ – 6 /800,054.2 мянган төгрөг/
  • Гэрээ байгуулах эрх олгосон төсөл арга хэмжээ – 6 /574,199.5 мянган төгрөг/

Төлөвлөгөөний биелэлт 60.0 хувь.

  • Аймгийн “Авто замын сан”-ийн хөрөнгөөр 330,455.8 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий 1 ажил төлөвлөснөөс:
  • Гэрээ байгуулах эрх олгосон төсөл арга хэмжээ – 1 /330,455.8 мянган төгрөг/

Төлөвлөгөөний биелэлт 100 хувь.

  • Аймгийн “Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардал”-аар 92,000.0 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий 2 ажил төлөвлөснөөс:
  • Үнэлгээ хийгдэж байгаа төсөл арга хэмжээ – 2 /92,000.0 мянган төгрөг/

Төлөвлөгөөний биелэлт 50 хувь.

Хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2-т заасныг үндэслэн худалдан авах ажиллагаанд мөрдөх журмыг сонгон зарласан байна. Үүнд:

  • Нээлттэй тендер шалгаруулалтын аргаар зарласан – 13
  • Харьцуулалтын аргаар – 12
  • Зөвлөх үйлчилгээний тендер – 3

2-рт: Худалдан авах ажиллагааны ил тод байдлын хүрээнд:

Зарлагдсан тендерийн урилгуудыг “Зууны мэдээ” сонин,  www.tender.gov.mn, govisumber.gov.mn сайтуудад тухай бүр нийтэлж, тендер шалгаруулалтыг 100 хувь цахим хэлбэрээр явуулж байна. Тендер шалгаруулалты үр дүнг тухай бүрт нь цахим системд оруулсан.

Шилэн дансны вэб сайтад 2022 оны 04 дүгээр сарын худалдан авах ажиллагааны явцыг 2022 оны 05 дугаар сарын 01-нд байршуулна.

2.ОРОН НУТГИЙН ӨМЧ

Орон нутгийн харилцааны асуудлаар мэргэжил арга зүйн зөвлөгөөг тухай бүр өгч ажиллан, 2021 оны жилийн эцсийн хөрөнгийн мэдээ тайланг нэгтгэн, заасан хугацаанд ТӨБЗГазарт хүргүүлээд байна: Дүн мэдээгээр:

            2021 оны хөрөнгийн эхний үлдэгдэл         66,3 тэрбум төгрөг,

            нийт нэмэгдсэн хөрөнгийн дүн                   25,0 тэрбум төгрөг,

            нийт хасагдсан хөрөнгийн дүн                    3,7 тэрбум төгрөг,

            2020 оны хөрөнгийн эцсийн үлдэгдэл       87,7 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй дүн гарсан байна.

Нэмэгдсэн дүнг задалж харуулбал:

  1. Улсын нэгдсэн төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө /улсын төсвийн хөрөнгө оруулалт, яамдын хөрөнгө оруулалт, орон нутгийн хөрөнгө оруулалт, батлагдсан төсвөөр худалдан авсан хөрөнгүүд орсон болно/ 23443,7 сая төгрөгийн хөрөнгө;
  2. Хандив тусламжаар бий болсон хөрөнгө /гадаадын болон дотоодын иргэд, байгууллагаас хандивласан хөрөнгүүд орсон болно/ 85,0 сая төгрөгийн хөрөнгө;
  3. Балансаас баланс хооронд болон данс хооронд шилжүүлэн авсан 1131,8 сая төгрөгийн хөрөнгө;
  4. Элэгдэл хорогдлын шимтгэлээрээ анхны үнийг нөхсөн, цаашид ашиглах боломжтой эд хөрөнгийн ашиглалтын хугацаа болон үнийг шинэчлэн тогтоосноор 347,2 сая төгрөгийн хөрөнгө нэмэгдсэн дүнтэй байна.

Хасагдсан дүнг задалж харуулбал:

  1. Акталж, данснаас хассан 1671,6 сая төгрөгийн хөрөнгө;
  2. Балансаас баланс хооронд болон данс хооронд шилжүүлсэн 788,5 сая төгрөгийн хөрөнгө;
  3. Элэгдэл хорогдлын шимтгэлээрээ анхны үнийг нөхсөн, цаашид ашиглах боломжтой эд хөрөнгийн ашиглалтын хугацаа болон үнийг шинэчлэн тогтоосон 733,1 сая төгрөгийн хөрөнгө хасагдсан дүнтэй байна.

Мөн нэмэлтээр дараах хөрөнгүүдийг нэгтгэж, дүн мэдээг хүргүүлээд байна.

  • Газрын мэдээлэл: 35 хуулийн этгээдийн санхүүгийн тайланд бүртгэлтэй 96 нэр төрлийн нийт 861647 м2 буюу 7386,1 сая төгрөгийн балансын үнэ бүхий газар;
  • Биет бус хөрөнгө: 42 хуулийн этгээдийн 209 нэр төрлийн 7636,7 сая төгрөгийн биет бус хөрөнгө /үүнд: 861647,3 м2 бүхий 7386,1 сая төгрөгийн газар, 98,2 сая төгрөгийн программ хангамжийн хамт нэгтгэгдсэн/;
  • Тээврийн хэрэгсэл: 24 хуулийн этгээдийн тээврийн хэрэгслийн дансанд бүртгэлтэй 111 нэр төрлийн 3195,2 сая төгрөгийн балансын үнэ бүхий автомашин болон бусад тээврийн хэрэгсэл;
  • Орон нутгийн чанартай автозам: “Тохижилт Сүмбэр” ОНӨААТҮГазрын дансанд бүртгэлтэй 29 нэр төрлийн 6989,4 сая төгрөгийн балансын үнэ бүхий зам;
  • Түүх соёлын үнэт зүйл: Музейн дансанд бүртгэлтэй 377 нэр төрлийн 82,7 сая төгрөгийн балансын үнэ бүхий үнэт зүйлс;

Орон нутгийн өмчтэй хуулийн этгээдээс ирүүлсэн хөрөнгө акталж данснаас хасах, элэгдэл хорогдлын шимтгэлээрээ анхны үнийг нөхсөн боловч цаашид ашиглах боломжтой эд хөрөнгийн ашиглалтын хугацаа болон үнийг шинэчлэн тогтоох хүсэлтүүдийг нэгтгэн боловсруулж, аймгийн ИТХурлаар шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.

  1. Санхүүгийн хяналт, аудитын алба, Ойн анги, 2-р сургуулийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 11 нэр төрлийн 18,3 сая төгрөгийн хөрөнгө акталж, данснаас хасахаар
  2. Санхүүгийн хяналт, аудитын алба, Ойн ангийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 3 нэр төрлийн 2,5 сая төгрөгийн элэгдэл хорогдлын шимтгэлээрээ анхны үнийг нөхсөн боловч цаашид ашиглах боломжтой эд хөрөнгийн ашиглалтын хугацааг сунган, үнийг нийт 1,2 сая төгрөгөөр шинэчлэн тогтоохоор шийдвэрлүүлсэн.

2021 оны “Өмч эзэмшүүлэх гэрээ”-г дүгнэх ажил хийгдэж байна. Одоогийн байдлаар 43 хуулийн этгээдээс 12 хуулийн этгээдийн гэрээг дүгнээд байна.

            4 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар түрээсийн орлого 7,6 сая төгрөгийн орлого төвлөрөөд байна.

III. ДОТООД АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ

04 дүгээр сард нийт  26 албан бичиг ирснээс хариутай 4 бичиг байна.

Өмчтэй холбоотой 7,

ХАА-тай холбоотой 10,

Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бичиг 9,

Хариутай болон шийдвэрлэх бичгийн хариуг хугацаанд нь хүргүүлж ажиллаж байна. Бусад ААНэгж байгууллага руу 151 бичиг явуулав.

Өмчтэй холбоотой бичиг 64,

ХАА-тай хобоотой 76,

Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бичиг 10 байна.

Хийсэн ажлууд:

Ирсэн, явсан бичгийг тухай бүр даргад танилцуулан бүртгэж холбогдох албан хаагчид шилжүүлэн шийдвэрлүүлж ажиллаж байна.

Санхүүгийн сарын мэдээ гарган Санхүү, Төрийн сангийн хэлтсээр баталгаажуулан шилэн дансанд байршуулсан.

Мэдээг нэгтгэсэн:

ОНӨГазрын өмчийн асуудал хариуцсан

           ахлах мэргэжилтэн                                                     Х.Алтанцэцэг

Хянасан:

ОНӨГазрын даргын үүргийн

түр орлон гүйцэтгэгч                                                  Б.Болд-Эрдэнэ