АЙМГИЙН “БАРИЛГЫН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

77

Говьсүмбэр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас аймгийн “Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн”-ийг 2022 оны 03 дүгээр сарын 30-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Орон нутагт барилгын салбарын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 8 аж ахуйн нэгж, байгууллагын 35 гаруй хүний бүрэлдэхүүнтэй болж өнгөрлөө.

Зөвлөгөөний хүрээнд Барилгын салбарын хууль дүрэм журмын өөрчлөлт, цахим тендерийн үйл ажиллагаа, барилгын салбарын цахим мэдээллийн сан зэрэг сэдвээр сургалт мэдээлэл хийж холбогдох чиглэлүүдээр саналаа солилцож ажиллалаа.

Мөн зөвлөгөөнөөс гарсан санал, дүгнэлтийг аймгийн Засаг дарга болон холбогдох байгууллагуудад хүрүүлж, цаашдын ажлын уялдаа холбоо хамтын ажиллагааг сайжруулах талаар зөвшилцөж үр дүнтэй болж өндөрлөлөө.

Зөвлөгөөний төгсгөлд аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд холимог гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээнийг зохион байгуулж, 8 байгууллагын 5 баг, 80 гаруй тамирчид, инженер техникийн ажилчид оролцлоо.