“ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖЛУУДЫН ЧАНАР, ҮР ӨГӨӨЖИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

59

Сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нар, хөрөнгө оруулалт, эдийн засаг төлөвлөлт, худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтнүүдийг хамруулан төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг, худалдан авах ажиллагааны зарчим, барилга байгууламжийн захиалагч болон хяналт хэрэгжүүлэхэд анхаарах асуудал зэрэг сэдвээр сургалтыг 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр зохион байгууллаа.

Сургалтаар цаашид анхаарч ажиллах болон тулгамдаж буй асуудлууд, хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцсон бөгөөд өмнөх жилүүдэд зохион байуулсан сургалтуудтай харьцуулахад сургалтанд сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нарыг хамруулан зохион байгуулж байгаа нь илүү  үр дүнтэй боллоо.