ТЕНДЕРТ ОРОЛЦОГЧИД ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН “ШҮҮХИЙН ШИЙДВЭРЭЭР ӨРТЭЙ ЭСЭХ ТОДОРХОЙЛОЛТ”-ЫГ ЦАХИМААР АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

61
ТЕНДЕРТ ОРОЛЦОГЧИД ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН “ШҮҮХИЙН ШИЙДВЭРЭЭР ӨРТЭЙ ЭСЭХ ТОДОРХОЙЛОЛТ”-ЫГ ЦАХИМААР АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Цахим худалдан авах ажиллагааны систем болон төрийн мэдээлэл солилцооны ХУР системээр дамжуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Шүүхийн шийдвэрээр өртэй эсэх тодорхойлолт”-ыг тендер шалгаруулалтад оролцогч хуулийн этгээд цахимаар авах боломжтой боллоо.
Тендер шалгаруулалтад оролцогч хуулийн этгээд нь уг тодорхойлолтыг цаасаар очиж авах шаардлагагүй бөгөөд Цахим худалдан авах ажиллагааны систем (www.tender.gov.mn)-ийн эрхээрээ төлбөрөө төлж цахимаар авах боломжтой юм.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Шүүхийн шийдвэрээр өртэй эсэх тодорхойлолт”-ыг цахимаар авдаг болсон нь Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 2022 оны тендер шалгаруулалтын үйл ажиллагааг хиймэл оюун ухаан, сүүлийн үеийн дэвшилтэт технологид тулгуурлан хүний оролцоог багасгах боломжийг бий болгох гэсэн арга хэмжээний хүрээнд хийгдэж байгаа нэг ажил юм.
“Шүүхийн шийдвэрээр өртэй эсэх тодорхойлолт”-ыг 2022 оны 01 дүгээр сарын 17-ноос 20-ны хооронд 156 лавлагааг тендерт оролцогчид цахимаар аваад байна.
Тус тодорхойлолтыг авах заавартай дараах линкээр танилцана уу.