ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААРХ ЗАРЛАЛ

47
  1. Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газар нь “Аймгийн хэмжээнд гамшгийн эрсдлийн нарийвчилсан үнэлгээ хийлгэх ажил”-ыг боловсруулах төсөл, арга хэмжээний хүрээнд гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
  2. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14–16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох дараах баталгаажуулж ирүүлнэ. Үүнд:
    • Байгууллагын ерөнхий танилцуулга, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, Гамшгийн эрсдлийн нарийвчилсан үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн хуулбар.
    • Сүүлийн 3 жилийн ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл
    • Зөвлөх хуулийн этгээдийн ажиллах боловсон хүчний чадавхын талаарх мэдээлэл /голлох инженер техникийн ажилчдын ур чадварын мэдээлэл, туршлага, мэргэжлийн дипломын хуулбар/
    • Зөвлөх хуулийн этгээдийн санхүүгийн чадавхын мэдээлэл 2018, 2019, 2020 онуудын санхүүгийн тайлан, татварын тодорхойлолт ирүүлэх шаардлагагүй ба Татварын ерөнхий газрын цахим мэдээллийн сангаас тендер нээсэн өдрийн байдлаар татварын өр, төлбөрийн талаарх, Сангийн яамны цахим санхүүгийн тайлангийн e-balance.mof.gov.mn мэдээллийн системээс тендерт оролцогчдын санхүүгийн тайлангаас сүүлийн 3 жилийн борлуулалтын орлого, болон бусад шаардлагатай мэдээллийг тус тус шалгана.

Чадварыг нэмэгдүүлж, сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

  1. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ gov.mn сайтаар 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 09 цаг 00 минутаас өмнө ирүүлнэ үү.

Мэдүүлгийг монгол хэл дээр ирүүлнэ.

Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3-р баг, Найрамдал хотхон, Нутгийн удирдлагын ордон, Орон нутгийн өмчийн газар

Утас: 70543033 Цахим хаяг: tender.gov.mn, govisumber.onug@gmail.com