Орон нутгийн өмчийн газрын 2021 оны 12 дугаар сарын үйл ажиллагааны талаарх мэдээ

71

Говьсүмбэр аймгийн Орон нутгийн өмчийн газрын

2021 оны 12 дугаар сарын үйл ажиллагааны талаарх мэдээ

 

2021 оны 12 дугаар сарын 21.                                                                     Говьсүмбэр аймаг.

            Орон нутгийн өмчийн газар нь 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд орон нутгийн өмч, худалдан авах ажиллагааны чиглэлээр доорх ажлуудыг хийж гүйцэтгэсэн болно. Үүнд:

I.ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА

 

1-рт:  Аймгийн хэмжээнд худалдан авах ажиллагааны явц:

Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 03 дугаар “Аймгийн 2021 оны төсвийг батлах тухай” тогтоолыг баталсантай холбоотойгоор “Төрийн болон оро нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах” тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т заасны дагуу Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр баталсан худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг Сангийн яаманд хүргүүлж батлуулсан, Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем /tender.gov.mn/ сайтад ил тод нийтэлсэн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг үндэслэсэн Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг дахин 2021 оны 07 дугаар сарын 23-нд өөрчлөлт оруулан батлуулсан.

2021 оны худалдан авах ажиллагааг зохион байгуулахтай холбоотойгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.6, Худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх, гэрчилгээ олгох журамд тус тус заасны дагуу Мэргэжлийн байгууллагатай хамтран худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтны А3 гэрчилгээ олгох сургалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Дээрх ажлын хүрээнд хоёр дахь ээлжийн 28 төрийн албан хаагчийг сургалтад хамруулаад байна.

Төсвийн ерөнхийлөн захирагчид 2021 онд нийт 6.811.701,4 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий 31 бараа, ажил, үйлчилгээ худалдан авч хэрэгжүүлэхээр төлөвлөн ажилласан байна. Үүнээс 29 тендер шалгаруулалтыг цахим хэлбэрээр зарласан байна. Худалдан авах ажиллагааны явц 93,5 хувьтай байна.

Үйл ажиллагааны явцад төлөвлөгөөнд 5 удаа өөрчлөлт оруулсан. Төлөвлөгөөний биелэлтийг санхүүжилтийн эх үүсвэрээр нь ангилбал:

  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 3.550.583,3 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий 2 төсөл арга хэмжээ төлөвлөгдснөөс:
  • Гэрээ байгуулах эрх олгосон төсөл арга хэмжээ – 1 (550.583,3 мянган төгрөг)

Төлөвлөгөөний биелэлт 100 хувь.

  • Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 855.414,3 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий 19 төсөл арга хэмжээ төлөвлөгдснөөс:
  • Гэрээ байгуулах эрх олгосон төсөл арга хэмжээ – 16 /1.561.415,74 мянган төгрөг/
  • Захиалагч техник тодорхойлолт боловсруулах шатандаа – 2 /37.000,0 мянган төгрөг/
  • Захиалагч гэрээ шууд байгуулахаар төлөвлөж байгаа – 1 /191.342,3 мянган төгрөг/

Төлөвлөгөөний биелэлт 89.4 хувь.

  • Аймгийн “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн хөрөнгөөр 640.344,2 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий 8 төсөл арга хэмжээ төлөвлөснөөс:
  • Гэрээ байгуулах эрх олгосон төсөл арга хэмжээ – 8 (640.344,2 мянган төгрөг)

Төлөвлөгөөний биелэлт 100.0 хувь.

  • Аймгийн “Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардал” –аар 18.205,6 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий 1 арга хэмжээ төлөвлөснөөс:
  • Гэрээ байгуулах эрх олгосон төсөл арга хэмжээ – 1 (18.205,6 мянган төгрөг)

Төлөвлөгөөний биелэлт 100 хувь.

  • Аймгийн “Авто замын сан”-ийн хөрөнгөөр 119.999.9 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий 1 арга хэмжээ төлөвлөснөөс:
  • Гэрээ байгуулах эрх олгосон төсөл арга хэмжээ – 1 (119.999,9 мянган төгрөг)

Төлөвлөгөөний биелэлт 100 хувь.

Хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2-т заасныг үндэслэн худалдан авах ажиллагаанд мөрдөх журмыг сонгон зарласан байна. Үүнд:

  • Нээлттэй тендер шалгаруулалтын аргаар зарласан – 12
  • Харьцуулалтын аргаар – 9
  • Зөвлөх үйлчилгээний тендер – 6
  • Шууд худалдан авалт – 4

2-рт: Худалдан авах ажиллагааны ил тод байдлын хүрээнд:

 

Зарлагдсан тендерийн урилгуудыг “Монголын үнэн” сонин,  www.tender.gov.mn, govisumber.gov.mn сайтуудад тухай бүр нийтэлж, тендер шалгаруулалтыг 100 хувь цахим хэлбэрээр явуулж байна. Тендер шалгаруулалты үр дүнг тухай бүрт нь цахим системд оруулсан.

Шилэн дансны вэб сайтад 2021 оны 12 дугаар сарын худалдан авах ажиллагааны явцыг 2022 оны 01 дүгээр сарын 02-нд байршуулна.

2.ОРОН НУТГИЙ ӨМЧ

Орон нутгийн өмчтэй хуулийн этгээдээс ирүүлсэн хөрөнгө акталж данснаас хасах, худалдах, балансаас балансад шилжүүлэх, элэгдэл хорогдлын шимтгэлээрээ анхны үнийг нөхсөн боловч цаашид ашиглах боломжтой эд хөрөнгийн ашиглалтын хугацаа болон үнийг шинэчлэн тогтоох хүсэлтүүдийг тухай бүр боловсруулан, нэгтгэж 2021.12.20-ны өдрийн аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, аймгийн ИТХурлаар шийдвэрлүүлэхээр хүргүүлсэн. Дараах байгууллагуудын өмчтэй холбоотой асуудал шийдвэрлэх шатандаа байна:

  1. 1-р цэцэрлэг, Музей, Цөм сүрэг үржлийн төв, 1-р сургууль, АЗДТГ, “Илчлэг Шивээ” ОНӨААТҮГ, Тохижилт Сүмбэр ОНӨААТҮГ, Сум дундын ойн ангийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 138 нэр төрлийн 247,8 сая төгрөгийн хөрөнгийг акталж, данснаас хасахаар;
  2. “Тохижилт Сүмбэр” ОНӨААТҮГ-ын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй  3 нэр төрлийн 99,3 сая төгрөгийн өртөг бүхий хөрөнгийг “Ус-Ду” ОНӨААТҮГазарт балансаас балансад шилжүүлэхээр;
  3. 1-р сургууль, Музей, Тохижилт Сүмбэр ОНӨААТҮГ-ын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 54 нэр төрлийн 179,7 сая төгрөгийн элэгдэл хорогдлын шимтгэлээрээ анхны үнийг нөхсөн боловч цаашид ашиглах боломжтой эд хөрөнгийн ашиглалтын хугацааг сунган, үнийг нийт 80,7 сая төгрөгөөр шинэчлэн тогтоохоор;
  4. Баянтал сумын ЗДТГазрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 49,9 сая төгрөгийн өртөг бүхий LEXUS-470 маркын автомашиныг дуудлагын худалдаагаар худалдахаар;
  5. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон 47 нэр төрлийн 3664,0 сая төгрөгийн хөрөнгө, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар бий болсон 20 нэр төрлийн 777,8 сая төгрөгийн хөрөнгө, Орон нутгийн хөрөнгө оруулалтаар бий болсон 10 нэр төрлийн 379,9 сая төгрөгийн хөрөнгө, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хөрөнгөөр худалдан авсан 5 нэр төрлийн 13,1 сая төгрөгийн хөрөнгийг холбогдох байгууллагуудын үндсэн болон эргэлтийн хөрөнгөд бүртгэлжүүлэхээр;
  6. “Илчлэг Шивээ” ОНӨААТҮГ-ын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 1,0 сая төгрөгийн өртөг бүхий Xong тракторыг “Талын Илч” ОНӨААТҮГ-т сэлбэг материалаар шилжүүлэхээр;
  7. “Тохижилт Сүмбэр” ОНӨААТҮГ-ын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 124,3 сая төгрөгийн өртөг бүхий 3 автомашиныг сэлбэг материалаар ашиглахаар;

Нэгдсэн эмнэлгийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Hyundai starex маркын автомашин, Энхтусдэм ӨЭМТ-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Honda fit маркын автомашиныг худалдах дуудлагын худалдааг 11 дүгээр сарын 05-ны өдөр, 2021 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр тус тус зохион байгуулсан боловч дуудлагын худалдаанд нэг ч оролцогч орж ирээгүй дуудлагын худалдаа хүчингүй болсон. Иймд өмч эзэмшигч байгууллагын саналаар худалдах болон акталж, данснаас хасах саналыг ирүүлснийг шийдвэрлүүлэх шатандаа байна.

2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 2021 оны түрээсийн орлогын гүйцэтгэлийг дүгнэхэд 53,3 сая төгрөгийн түрээсийн орлого төвлөрөхөөс 41,0 сая төгрөгийн гүйцэтгэлтэй буюу 77 хувьтай байна. 2018 оноос хойш түрээсийн төлбөрийг тасалдуулж буй “Чойр Хайрхан” ХХК-ний 2018-2021 оны түрээсийн төлбөр 27,3 сая төгрөгийг барагдуулан, орон нутгийн барилга байгууламжийг чөлөөлөх тухай албан бичиг хүргүүлээд байна.

III. ДОТООД АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ

 

12 дугаар сард нийт  24 албан бичиг ирснээс хариутай 2 бичиг байна.

  • Өмчтэй холбоотой 15
  • ХАА-тай холбоотой 3
  • Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бичиг 6

Хариутай болон шийдвэрлэх бичгийн хариуг хугацаанд нь хүргүүлж ажиллаж байна. Бусад ААНэгж байгууллага руу 28 бичиг явуулав.

  • Өмчтэй холбоотой бичиг 10
  • ХАА-тай хобоотой 5
  • Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бичиг 13 байна.

Хийсэн ажлууд:

Ирсэн, явсан бичгийг тухай бүр даргад танилцуулан бүртгэж холбогдох албан хаагчид шилжүүлэн шийдвэрлүүлж ажиллаж байна.

Тайлант хугацаанд иргэн болон аж ахуй нэгж байгууллагаас цахимаар болон бичгээр өргөдөл, гомдол ирээгүй.

Санхүүгийн сарын мэдээ гарган Санхүү, Төрийн сангийн хэлтсээр баталгаажуулан шилэн дансанд байршуулсан.

Сул орон тооны судалгаа, сургалтын ирцийн бүртгэл, Удирдх ажилтны шуурхай зөвлөгөөнөөс өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлт зэргийг заасан хугацаанд хүргүүлж ажиллаж байна.

Ажлын байрны халдвар хамгааллын дэглэмийг барьж ажиллаж байна.

Хянасан:

 

ОНӨГазрын даргын дарга                                         Д.Батцэцэг

Мэдээг нэгтгэсэн:

ОНӨГазрын ХААжиллагаа хариуцсан

 ахлах мэргэжилтэн                                                               Б.Болд-Эрдэнэ