Орон нутгийн өмчийн газрын 2021 оны 11 дүгээр сарын үйл ажиллагааны талаарх мэдээ

63

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН                   

2021 ОНЫ  11 ДҮГЭЭР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААРХ МЭДЭЭ

 

 

2021 оны 11 сарын 22-ны өдөр                                                                                  Чойр

Нэг. Ерөнхий зүйл

 

  • Говьсүмбэр аймаг, сумдын Төсвийн ерөнхийлөн захирагч 2021 оны худалдан авах ажиллагаа төлөвлөгөөнд нийт 6.811.701,4 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий 62 бараа, ажил, үйлчилгээ худалдан авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнээс 2021 онд 4.445.701,4 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ.

Үйл ажиллагааны явцад төлөвлөгөөнд 5 удаа өөрчлөлт хийж батлуулсан. Төлөвлөгөөний биелэлтийг санхүүжилтийн эх үүсвэрээр нь ангилбал:

  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 3.550.583,3 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий 2 төсөл арга хэмжээ төлөвлөгдснөөс:
  • Гэрээ байгуулах эрх олгосон төсөл арга хэмжээ – 1 (550.583,3 мянган төгрөг)

Төлөвлөгөөний биелэлт 100 хувь.

  • Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 855.414,3 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий 19 төсөл арга хэмжээ төлөвлөгдснөөс:
  • Гэрээ байгуулах эрх олгосон төсөл арга хэмжээ – 14 /1.157.872,0 мянган төгрөг/
  • Захиалагч техник тодорхойлолт боловсруулах шатандаа – 2 /37.000,0 мянган төгрөг/
  • Захиалагч гэрээ шууд байгуулахаар төлөвлөж байгаа – 1 /191.342,3 мянган төгрөг/
  • Цахим хэлбэрээр зарласан төсөл арга хэмжээ – 2 (469.200,0 мянган төгрөг)

Төлөвлөгөөний биелэлт 73.6 хувь.

  • Аймгийн “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн хөрөнгөөр 640.344,2 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий 8 төсөл арга хэмжээ төлөвлөснөөс:
  • Гэрээ байгуулах эрх олгосон төсөл арга хэмжээ – 8 (640.344,2 мянган төгрөг)

Төлөвлөгөөний биелэлт 100.0 хувь.

  • Аймгийн “Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардал” –аар 18.205,6 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий 1 арга хэмжээ төлөвлөснөөс:
  • Гэрээ байгуулах эрх олгосон төсөл арга хэмжээ – 1 (18.205,6 мянган төгрөг)

Төлөвлөгөөний биелэлт 100 хувь.

  • Аймгийн “Авто замын сан”-ийн хөрөнгөөр 119.999.9 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий 1 арга хэмжээ төлөвлөснөөс:
  • Гэрээ байгуулах эрх олгосон төсөл арга хэмжээ – 1 (119.999,9 мянган төгрөг)

Төлөвлөгөөний биелэлт 100 хувь.

Хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2-т заасныг үндэслэн худалдан авах ажиллагаанд мөрдөх журмыг сонгон зарласан байна. Үүнд:

  • Нээлттэй тендер шалгаруулалтын аргаар зарласан – 12
  • Харьцуулалтын аргаар – 10
  • Зөвлөх үйлчилгээний тендер – 6
  • Шууд худалдан авалт – 4

2-рт: Худалдан авах ажиллагааны ил тод байдлын хүрээнд:

Зарлагдсан тендерийн урилгуудыг “Монголын үнэн” сонин,  www.tender.gov.mn, govisumber.gov.mn сайтуудад тухай бүр нийтэлж, тендер шалгаруулалтыг 100 хувь цахим хэлбэрээр явуулж байна. Тендер шалгаруулалты үр дүнг тухай бүрт нь цахим системд оруулсан.

Шилэн дансны вэб сайтад 2021 оны 11 дүгээр сарын худалдан авах ажиллагааны явцыг 2021 оны 12 дугаар сарын 01-нд байршуулна.

2.ОРОН НУТГИЙ ӨМЧ

Орон нутгийн өмчтэй хуулийн этгээдээс ирүүлсэн хөрөнгө акталж данснаас хасах, худалдах, балансаас балансад шилжүүлэх, элэгдэл хорогдлын шимтгэлээрээ анхны үнийг нөхсөн боловч цаашид ашиглах боломжтой эд хөрөнгийн ашиглалтын хугацаа болон үнийг шинэчлэн тогтоох хүсэлтүүдийг тухай бүр боловсруулан, нэгтгэж 2021.11.01-ний өдрийн аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, аймгийн ИТХурлаар шийдвэрлүүлэхээр хүргүүлсэн. Дараах байгууллагуудын өмчтэй холбоотой асуудал шийдвэрлэх шатандаа байна:

  1. “Ус-Ду” ОНӨААТҮГ, 3-р сургууль, Баянтал сумын ИТХ, Баянтал сумын ЗДТГ, БСУГ, “Илчлэг Шивээ” ОНӨААТҮГ-ын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 89 нэр төрлийн 373,7 сая төгрөгийн хөрөнгийг акталж, данснаас хасахаар;
  2. “Илчлэг Шивээ” ОНӨААТҮГ-ын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй  2,0 сая төгрөгийн өртөг бүхий 2  автомашиныг хоёр дахь түүхий эд, сэлбэг материалаар худалдахаар;
  3. Нэгдсэн эмнэлгийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 603,8 сая төгрөгийн өртөг бүхий төрөх эмнэлгийн барилгыг ЭМГазарт, “Тохижилт Сүмбэр” ОНӨААТҮГ-ын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 37,5 сая төгрөгийн өртөг бүхий 5 худгийг “Ус-Ду” ОНӨААТҮГазарт, “Талын Илч” ОНӨААТҮГ-ын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 480,7 сая төгрөгийн өртөг бүхий 2 зуухыг “Илчлэг Шивээ” ОНӨААТҮГазарт тус тус балансаас балансад шилжүүлэхээр;
  4. Сүмбэр сумын ЗДТГ, Нэгдсэн эмнэлэг, ОНӨГазар, “Ус-Ду” ОНӨААТҮГ-ын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 47 нэр төрлийн 684,56 сая төгрөгийн элэгдэл хорогдлын шимтгэлээрээ анхны үнийг нөхсөн боловч цаашид ашиглах боломжтой эд хөрөнгийн ашиглалтын хугацааг сунган, үнийг нийт 189,52 сая төгрөгөөр шинэчлэн тогтоохоор;
  5. Баянтал сумын ЗДТГазрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 49,9 сая төгрөгийн өртөг бүхий LEXUS-470 маркын автомашиныг дуудлагын худалдаагаар худалдахаар;
  6. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4-р баг хүрийн ногооны нутаг дэвсгэрт байрлах хуучин орос цэргийн хотхоны барилга болох Лакаторын барилгыг Сүмбэр сумын ЗДТГ-ын үндсэн хөрөнгөд бүртгэлжүүлэхээр;
  7. “Ус-Ду” ОНӨААТҮГ-ын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 14 нэр төрлийн 6,4 сая төгрөгийн өртөг бүхий үндсэн хөрөнгийг эргэлтийн хөрөнгийн дансанд шилжүүлэхээр;

Аймгийн ИТХТХ-ын 2019 оны 43 дугаар тогтоолоор аймгийн Нэгдсэн эмнэлэг, Энхтусдэм өрхийн ЭМТ-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 2 автомашиныг дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн байдаг. Тус автомашинуудын дуудлагын худалдааг 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр зохион байгуулсан боловч худалдаанд нэг ч оролцогч орж ирээгүй дуудлагын худалдаа хүчингүй болсон. Дараагийн дуудлагын худалдааг 2021 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр зохион байгуулахаар зарыг олон нийтэд мэдээллэсэн.

2021 оны 11 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар түрээсийн орлогын гүйцэтгэлийг дүгнэхэд 48,7 сая төгрөгийн түрээсийн орлого төвлөрөхөөс 36,0 сая төгрөгийн гүйцэтгэлтэй буюу 74 хувьтай байна. Түрээсийн орлого 2018 оноос хойш тасалдуулж буй Баянтал сумын ЗДТГазар болон “Чойр Хайрхан” ХХК-д 2018-2021 оны түрээсийн төлбөр болох нийт 24,0 сая төгрөгийг төлж барагдуулан, орон нутгийн өмч хөрөнгийг чөлөөлөх тухай албан бичиг хүргүүлсэн.

III. ДОТООД АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ

 

11 дүгээр сард нийт 21 албан бичиг ирснээс 16 хариутай бичиг, шийдвэрлэх бичиг байна.

  • Өмчтэй холбоотой 14
  • ХАА-тай холбоотой 3
  • Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бичиг 4

 

Хариутай болон шийдвэрлэх бичгийн хариуг хугацаанд нь хүргүүлж ажиллаж байна. Бусад ААНэгж байгууллага руу 26 бичиг явуулав.

  • Өмчтэй холбоотой бичиг 16
  • ХАА-тай хобоотой 3
  • Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бичиг 7 байна.

Хийсэн ажлууд:

  • Ирсэн, явсан бичгийг тухай бүр даргад танилцуулан бүртгэж холбогдох албан хаагчид шилжүүлэн шийдвэрлүүлж ажиллаж байна.
  • Тайлант хугацаанд иргэнээс 1 өргөдөл ирснийг хуулийн хугацаанд шийдвэрлэн хариу хүргүүлсэн.
  • Санхүүгийн сарын мэдээ гарган Санхүү, Төрийн сангийн хэлтсээр баталгаажуулан шилэн дансанд байршуулсан.
  • Сул орон тооны судалгаа, сургалтын ирцийн бүртгэл, аймгийн засаг даргын А/01 албан даалгаврын биелэлт зэргийг заасан хугацаанд хүргүүлж ажиллаж байна..
  • Ажлын байрны халдвар хамгааллын дэглэмийг барьж ажиллаж байна.

Хянасан:

 

ОНӨГазрын даргын дарга                                         Д.Батцэцэг

Мэдээг нэгтгэсэн:

ОНӨГазрын ХААжиллагаа хариуцсан

 ахлах мэргэжилтэн                                                               Б.Болд-Эрдэнэ