Орон нутгийн өмчийн газрын 2021 оны 10 дугаар сарын үйл ажиллагааны талаарх мэдээ

61

Говьсүмбэр аймгийн Орон нутгийн өмчийн газрын

2021 оны 10 дугаар сарын үйл ажиллагааны талаарх мэдээ

 

2021 оны 10 дугаар сарын 21.                                                                     Говьсүмбэр аймаг.

            Орон нутгийн өмчийн газар нь 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд орон нутгийн өмч, худалдан авах ажиллагааны чиглэлээр доорх ажлуудыг хийж гүйцэтгэсэн болно. Үүнд:

I.ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА

 

1-рт:  Аймгийн хэмжээнд худалдан авах ажиллагааны явц:

Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 03 дугаар “Аймгийн 2021 оны төсвийг батлах тухай” тогтоолыг баталсантай холбоотойгоор “Төрийн болон оро нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах” тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т заасны дагуу Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр баталсан худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг Сангийн яаманд хүргүүлж батлуулсан, Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем /tender.gov.mn/ сайтад ил тод нийтэлсэн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг үндэслэсэн Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг дахин 2021 оны 07 дугаар сарын 23-нд өөрчлөлт оруулан батлуулсан.

2021 оны худалдан авах ажиллагааг зохион байгуулахтай холбоотойгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.6, Худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх, гэрчилгээ олгох журамд тус тус заасны дагуу Мэргэжлийн байгууллагатай хамтран худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтны А3 гэрчилгээ олгох сургалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Дээрх ажлын хүрээнд хоёр дахь ээлжийн 28 төрийн албан хаагчийг сургалтад хамруулаад байна.

Төсвийн ерөнхийлөн захирагчид 2021 онд нийт 6.184.547,3 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий 32 бараа, ажил, үйлчилгээ худалдан авч хэрэгжүүлэхээр төлөвлөн ажилласан байна. Үүнээс 30 тендер шалгаруулалтыг цахим хэлбэрээр зарласан байна. Худалдан авах ажиллагааны явц 93,7 хувьтай байна.

Үйл ажиллагааны явцад төлөвлөгөөнд 4 удаа өөрчлөлт оруулсан. Төлөвлөгөөний биелэлтийг санхүүжилтийн эх үүсвэрээр нь ангилбал:

  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 3.550.583,3 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий 2 төсөл арга хэмжээ төлөвлөгдснөөс:
  • Гэрээ байгуулах эрх олгосон төсөл арга хэмжээ – 1 /3.550.583,3 мянган төгрөг/

Төлөвлөгөөний биелэлт 100.0 хувь.

  • Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 1.855.414,3 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий 20 төсөл арга хэмжээ төлөвлөгдснөөс:
  • Тендерийн шалгаруулалтыг зарласан төсөл арга хэмжээ – 1 /30.000,0 мянган төгрөг/
  • Гэрээ байгуулах эрх олгосон төсөл арга хэмжээ – 15 /1.474.852,2 мянган төгрөг/

Төлөвлөгөөний биелэлт 90.0 хувь.

  • Аймгийн “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн хөрөнгөөр 476.900,0 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий 8 төсөл арга хэмжээ төлөвлөснөөс:
  • Гэрээ байгуулах эрх олгосон төсөл арга хэмжээ – 8 /476.900,0 мянган төгрөг/

Төлөвлөгөөний биелэлт 100 хувь.

  • Аймгийн “Авто замын сан”-ийн хөрөнгөөр999,9 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий 1 ажил төлөвлөснөөс:
  • Гэрээ байгуулах эрх олгосон төсөл арга хэмжээ – 1 /119.999,9 мянган төгрөг/

Төлөвлөгөөний биелэлт 100 хувь.

  • Аймгийн “Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардал”-аар 18.205,6 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий 1 ажил төлөвлөснөөс:
  • Гэрээ байгуулах эрх олгосон төсөл арга хэмжээ – 1 /18.205,6 мянган төгрөг

Төлөвлөгөөний биелэлт  100 хувь.

Хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2-т заасныг үндэслэн худалдан авах ажиллагаанд мөрдөх журмыг сонгон зарласан байна. Үүнд:

  • Нээлттэй тендер шалгаруулалтын аргаар зарласан – 12
  • Харьцуулалтын аргаар – 10
  • Зөвлөх үйлчилгээний тендер – 6
  • Шууд худалдан авалт – 4

2-рт: Худалдан авах ажиллагааны ил тод байдлын хүрээнд:

Зарлагдсан тендерийн урилгуудыг “Монголын үнэн” сонин,  www.tender.gov.mn, govisumber.gov.mn сайтуудад тухай бүр нийтэлж, тендер шалгаруулалтыг 100 хувь цахим хэлбэрээр явуулж байна. Тендер шалгаруулалты үр дүнг тухай бүрт нь цахим системд оруулсан.

Шилэн дансны вэб сайтад 2021 оны 10 дугаар сарын худалдан авах ажиллагааны явцыг 2021 оны 11 дүгээр сарын 01-нд байршуулна.

2.ОРОН НУТГИЙ ӨМЧ

Орон нутгийн өмчтэй хуулийн этгээдээс ирүүлсэн хөрөнгө акталж данснаас хасах, худалдах, элэгдэл хорогдлын шимтгэлээрээ анхны үнийг нөхсөн боловч цаашид ашиглах боломжтой эд хөрөнгийн ашиглалтын хугацаа болон үнийг шинэчлэн тогтоох хүсэлтүүдийг тухай бүр боловсруулан, нэгтгэж шийдвэрлүүлэхээр аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурал болон аймгийн ИТХурлаар хүргүүлэн ажиллаж байна. Дараах байгууллагуудын өмчтэй холбоотой асуудал шийдвэрлэх шатандаа байна:

  1. “Илчлэг Шивээ” ОНӨААТҮГ-ын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 296,0 сая төгрөгийн өртөг бүхий 4 зуухыг акталж, данснаас хасахаар;
  2. “Илчлэг Шивээ” ОНӨААТҮГ-ын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 2,0 сая төгрөгийн өртөг бүхий 2  автомашиныг хоёр дахь түүхий эд, сэлбэг материалаар худалдахаар;
  3. “Талын Илч” ОНӨААТҮГ-ын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 480,7 сая төгрөгийн өртөг бүхий 2 зуухыг “Илчлэг Шивээ” ОНӨААТҮГазарт балансаас балансад шилжүүлэхээр;
  4. Нэгдсэн эмнэлэг, ОНӨГазар, “Ус-Ду” ОНӨААТҮГ-ын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 44 нэр төрлийн 591,7 сая төгрөгийн элэгдэл хорогдлын шимтгэлээрээ анхны үнийг нөхсөн боловч цаашид ашиглах боломжтой эд хөрөнгийн ашиглалтын хугацааг сунган, үнийг нийт 150,0 сая төгрөгөөр шинэчлэн тогтоохоор;

Аймгийн ИТХТХ-ын 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн тогтоолоор “Ус-Ду” ОНӨААТҮГ-ын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй DAEWOO DUMP TRUCK маркын автомашиныг хоёр дахь түүхий эд, сэлбэг материалаар худалдахаар шийдвэрлэсэн. Шийдвэрийн дагуу автомашины эд ангийг төмөрт худалдан борлуулж 300,0 мянган төгрөгийн орлогыг байгууллагын орлогод төвлөрүүлсэн, тогтоолын хэрэгжилт ирүүлсэн.

Аймгийн ИТХТХ-ын 2021 оны 22 дугаар тогтоолоор Цагдаагийн хэлтсийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 32 59 ГСА улсын дугаартай Хьюндай элентра маркын автомашиныг дуудлагын худалдаагаар худалдахаар шйидвэрлэсний дагуу худалдааг 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулж, 750,0 мянган төгрөгийн орлогыг орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн.

Аймгийн ИТХТХ-ын 2019 оны 43 дугаар тогтоолоор аймгийн Нэгдсэн эмнэлэг, Энхтусдэм өрхийн ЭМТ-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 2 автомашиныг дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн байдаг. Тус автомашинуудын дуудлагын худалдааг 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр зохион байгуулахаар зарыг олон нийтэд мэдээллэсэн.

2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар түрээсийн орлогын гүйцэтгэлийг дүгнэхэд 43,0 сая төгрөгийн түрээсийн орлого төвлөрөхөөс 28,0 сая төгрөгийн гүйцэтгэлтэй буюу 65 хувьтай байна.

III. ДОТООД АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ

 

10 дугаар сард нийт 20 албан бичиг ирснээс 12 хариутай бичиг, шийдвэрлэх бичиг байна.

Өмчтэй холбоотой 8

ХАА-тай холбоотой 9

Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бичиг 3

Хариутай болон шийдвэрлэх бичгийн хариуг хугацаанд нь хүргүүлж ажиллаж байна. Бусад ААНэгж байгууллага руу 17 бичиг явуулав.

Өмчтэй холбоотой бичиг 6

ХАА-тай хобоотой 7

Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бичиг 4 байна.

Хийсэн ажлууд:

Ирсэн, явсан бичгийг тухай бүр даргад танилцуулан бүртгэж холбогдох албан хаагчид шилжүүлэн шийдвэрлүүлж ажиллаж байна.

Тайлант хугацаанд иргэн болон аж ахуй нэгж байгууллагаас цахимаар болон бичгээр өргөдөл, гомдол ирээгүй.

Санхүүгийн сарын мэдээ гарган Санхүү, Төрийн сангийн хэлтсээр баталгаажуулан шилэн дансанд байршуулсан.

Сул орон тооны судалгаа, сургалтын ирцийн бүртгэл, аймгийн засаг даргын А/01 албан даалгаврын биелэлт зэргийг заасан хугацаанд хүргүүлж ажиллаж байна. Ажлын байрны халдвар хамгааллын дэглэмийг барьж ажиллаж байна.

Хянасан:

 

ОНӨГазрын даргын дарга                                         Д.Батцэцэг

Мэдээг нэгтгэсэн:

ОНӨГазрын ХААжиллагаа хариуцсан

 ахлах мэргэжилтэн                                                               Б.Болд-Эрдэнэ