Орон нутгийн өмчийн газрын 2021 оны 07 дугаар сарын үйл ажиллагааны талаарх мэдээ

48

Говьсүмбэр аймгийн Орон нутгийн өмчийн газрын

2021 оны 07 дугаар сарын үйл ажиллагааны талаарх мэдээ

 

2021 оны 07 дугаар сарын 22.                                                                     Говьсүмбэр аймаг.

            Орон нутгийн өмчийн газар нь 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд орон нутгийн өмч, худалдан авах ажиллагааны чиглэлээр доорх ажлуудыг хийж гүйцэтгэсэн болно. Үүнд:

I.ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА

 

1-рт:  Аймгийн хэмжээнд худалдан авах ажиллагааны явц:

Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 03 дугаар “Аймгийн 2021 оны төсвийг батлах тухай” тогтоолыг баталсантай холбоотойгоор “Төрийн болон оро нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах” тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т заасны дагуу Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр баталсан худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг Сангийн яаманд хүргүүлж батлуулсан, Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем /tender.gov.mn/ сайтад ил тод нийтэлсэн. Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг 2021 оны 04 дүгээр сарын 09-нд өөрчлөлт оруулан батлуулсан.

2021 оны худалдан авах ажиллагааг зохион байгуулахтай холбоотойгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.6, Худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх, гэрчилгээ олгох журамд тус тус заасны дагуу Мэргэжлийн байгууллагатай хамтран худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтны А3 гэрчилгээ олгох сургалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Дээрх ажлын хүрээнд хоёр дахь ээлжийн 28 төрийн албан хаагчийг сургалтад хамруулаад байна.

Төсвийн ерөнхийлөн захирагчид 2021 онд нийт 5.275.988,8 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий 24 бараа, ажил, үйлчилгээ худалдан авч хэрэгжүүлэхээр төлөвлөн ажилласан байна. Үүнээс 20 тендер шалгаруулалтыг цахим хэлбэрээр зарласан байна. Худалдан авах ажиллагааны явц 80,0 хувьтай байна.

Үйл ажиллагааны явцад төлөвлөгөөнд 3 удаа өөрчлөлт оруулсан. Төлөвлөгөөний биелэлтийг санхүүжилтийн эх үүсвэрээр нь ангилбал:

  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 3.550.583,3 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий 2 төсөл арга хэмжээ төлөвлөгдснөөс:
  • Тендерийн шалгаруулалтыг зарласан төсөл арга хэмжээ – 1 /3.500.000,0 мянган төгрөг/
  • Гэрээ байгуулах эрх олгосон төсөл арга хэмжээ – 1 /50.583,3 мянган төгрөг/

Төлөвлөгөөний биелэлт 80.0 хувь.

  • Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 1.110.300,0 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий 15 төсөл арга хэмжээ төлөвлөгдснөөс:
  • Тендерийн шалгаруулалтыг зарлахаар төлөвлөж байгаа – 2 /60.000,0 мянган төгрөг/
  • Гэрээ шууд байгуулах төсөл арга хэмжээ – 2 /20.000,0 мянган төгрөг/
  • Гэрээ байгуулах эрх олгосон төсөл арга хэмжээ – 11 /1.030.300,0 мянган төгрөг/

Төлөвлөгөөний биелэлт 86.6 хувь.

  • Аймгийн “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн хөрөнгөөр 476.900,0 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий 5 төсөл арга хэмжээ төлөвлөснөөс:
  • Гэрээ байгуулах эрх олгосон төсөл арга хэмжээ – 3 /299.900,0 мянган төгрөг/

Төлөвлөгөөний биелэлт 60 хувь.

  • Аймгийн “Авто замын сан”-ийн хөрөнгөөр999,9 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий 1 ажил төлөвлөснөөс:
  • Гэрээ байгуулах эрх олгосон төсөл арга хэмжээ – 1 /119.999,9 мянган төгрөг/

Төлөвлөгөөний биелэлт 100 хувь.

  • Аймгийн “Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардал”-аар 18.205,6 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий 1 ажил төлөвлөснөөс:
  • Гэрээ байгуулах эрх олгосон төсөл арга хэмжээ – 1 /18.205,6 мянган төгрөг

Төлөвлөгөөний биелэлт  100 хувь.

Хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2-т заасныг үндэслэн худалдан авах ажиллагаанд мөрдөх журмыг сонгон зарласан байна. Үүнд:

  • Нээлттэй тендер шалгаруулалтын аргаар зарласан – 10
  • Харьцуулалтын аргаар – 4
  • Зөвлөх үйлчилгээний тендер – 7
  • Шууд худалдан авалт – 3

2-рт: Худалдан авах ажиллагааны ил тод байдлын хүрээнд:

Зарлагдсан тендерийн урилгуудыг “Монголын үнэн” сонин,  www.tender.gov.mn, govisumber.gov.mn сайтуудад тухай бүр нийтэлж, тендер шалгаруулалтыг 100 хувь цахим хэлбэрээр явуулж байна. Тендер шалгаруулалты үр дүнг тухай бүрт нь цахим системд оруулсан.

Шилэн дансны вэб сайтад 2021 оны 07 дугаар сарын худалдан авах ажиллагааны явцыг 2021 оны 08 дугаар сарын 01-нд байршуулна.

2.ОРОН НУТГИЙ ӨМЧ

Улсын төсвийн болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн, улсын комисс хүлээн авсан бараа , ажил, үйлчилгээг бүртгэлд тусгахтай холбоотой дараах асуудлуудыг 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, шийдвэрийг холбогдох байгууллагад хүргүүлсэн.

  • 2021 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон 3,353,207,699.1 төгрөгний үнэ бүхий 101 нэр төрлийн хөрөнгө;
  • 2021 оны аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын хүрээнд бий болсон 102,052,395 төгрөгний үнэ бүхий 6 нэр төрлийн хөрөнгө;
  • 2021 оны аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хөрөнгөөр худалдан авсан 19,350,000 төгрөгний үнэ бүхий 11 нэр төрлийн хөрөнгө;
  • 2021 оны аймгийн автозамын сангийн хөрөнгө оруулалт болон аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр худалдан авсан 114,400,000 төгрөгийн үнэ бүхий 1 нэр төрлийн хөрөнгө;

Орон нутгийн өмчид бүртгэлтэй цаашид ашиглах боломжгүй болсон хөрөнгийг акталж, данснаас хасах, шилжүүлэх, худалдахтай холбоотой дараах асуудлуудыг 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, шийдвэрийг холбогдох байгууллагад хүргүүлсэн.

  • Аймгийн Цагдаагийн хэлтсийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 6,000,000 төгрөгийн балансын үнэ бүхий 32-59 ГСА улсын дугаартай Хьюндай элентра маркын автомашин дуудлагын худалдаагаар худалдах;
  • Аймгийн Цагдаагийн хэлтсийн үндсэн хөрөнгөд бүртгэлгэй 89,678,000 төгрөгийн балансын үнэ бүхий үлдэх өртөггүй 2 автомашиныг аймгийн ЗДТГазар болон “Илчлэг Шивээ” ОНӨААТҮГазарт шилжүүлэхээр;
  • Орон нутгийн өмчтэй 4 байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй ашиглалтын хугацаа дууссан, элэгдлэрээ анхны өртгөө нөхсөн, сэргээн засварлах боломжгүй болсон нийт 53 нэр төрлийн 313,931,252.8 балансын үнэ бүхий хөрөнгийг акталж, данснаас хасч, шууд устгахаар

            Орон нутгийн өмчид бүртгэлтэй цаашид ашиглах боломжгүй болсон хөрөнгийг акталж, данснаас хасах, шилжүүлэх, худалдахтай холбоотой дараах асуудлуудыг 2021 оны 7-р сарын 7ны өдрийн тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэн баталсан бусад байгууллагаас ирсэн материалуудыг судалж, нэгтгэж байна

  • 2021 оны Шивээговь сумын ерөнхий боловсролын 3-р сургуулийн актлах хөрөнгө
  • 2021 оны Баянтал сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал актлах хөрөнгө
  • 2021 оны Айигийн УСДУ-ын актлах, дахин үнэлэх, эргэлтийн хөрөнгийг дансанд бүртгэх
  • 2021 оны Аймгийн Засаг Даргын тамгын газар авто машин ашиглах хугацаа дуусч элэгдлээ бүрэн хангасан ч ашиглаж байгаа тул хөрөнгийг дахин үнэлэх

Орон нутгийн түрээсийн 07 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 17,5 сая төгрөг 51 хувийн гүйцэтгэлтэй байна.

III. ДОТООД АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ

 

6 дугаар сард нийт 22 албан бичиг ирснээс 8 хариутай бичиг болон шийдвэрлэх  бичиг

байна.

  • Өмчтэй холбоотой 10
  • ХАА-тай холбоотой 9
  • Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бичиг 3

 

Хариутай болон шийдвэрлэх бичгийн хариуг хугацаанд нь хүргүүлж ажиллаж байна. Бусад ААНэгж байгууллага руу 26 бичиг явуулав.

  • Өмчтэй холбоотой бичиг 12
  • ХАА-тай хобоотой 6
  • Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бичиг 8 байна.

Хийсэн ажлууд:

Ирсэн, явсан бичгийг тухай бүр даргад танилцуулан бүртгэж холбогдох албан хаагчид шилжүүлэн шийдвэрлүүлж ажиллаж байна.

Тайлант хугацаанд иргэн болон аж ахуй нэгж байгууллагаас цахимаар болон бичгээр өргөдөл, гомдол ирээгүй.

Санхүүгийн сарын мэдээ гарган Санхүү, Төрийн сангийн хэлтсээр баталгаажуулан шилэн дансанд байршуулсан.

Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр 06 сарын 2-с 06 сарын 03-ны өдөр Цагдаагийн постонд жижүүрийн үүргийг 3 албан хаагч гүйцэтгэсэн.

Сул орон тооны судалгаа, сургалтын ирцийн бүртгэл, аймгийн засаг даргын А/01 албан даалгаврын биелэлт зэргийг заасан хугацаанд хүргүүлж ажиллаж байна..

Ажлын байрны халдвар хамгааллын дэглэмийг барьж 30/70 гэсэн харьцаатайгаар албан хаагчдын ажиллах хуваарийг батлан шаардлагатай тохиолдолд ажлын байрандаа ирж ажиллаж байна.

Хянасан:

ОНӨГазрын даргын дарга                                         Д.Батцэцэг

Мэдээг нэгтгэсэн:

ОНӨГазрын ХААжиллагаа хариуцсан

 ахлах мэргэжилтэн                                                               Б.Болд-Эрдэнэ