Орон нутгийн өмчийн газрын 2021 оны 06 дугаар сарын үйл ажиллагааны талаарх мэдээ

61

Говьсүмбэр аймгийн Орон нутгийн өмчийн газрын

2021 оны 06 дугаар сарын үйл ажиллагааны талаарх мэдээ

 

2021 оны 06 дугаар сарын 22.                                                                     Говьсүмбэр аймаг.

            Орон нутгийн өмчийн газар нь 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд орон нутгийн өмч, худалдан авах ажиллагааны чиглэлээр доорх ажлуудыг хийж гүйцэтгэсэн болно. Үүнд:

I.ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА

 

1-рт:  Аймгийн хэмжээнд худалдан авах ажиллагааны явц:

Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 03 дугаар “Аймгийн 2021 оны төсвийг батлах тухай” тогтоолыг баталсантай холбоотойгоор “Төрийн болон оро нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах” тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т заасны дагуу Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр баталсан худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг Сангийн яаманд хүргүүлж батлуулсан, Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем /tender.gov.mn/ сайтад ил тод нийтэлсэн. Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг 2021 оны 04 дүгээр сарын 09-нд өөрчлөлт оруулан батлуулсан.

2021 оны худалдан авах ажиллагааг зохион байгуулахтай холбоотойгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.6, Худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх, гэрчилгээ олгох журамд тус тус заасны дагуу Мэргэжлийн байгууллагатай хамтран худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтны А3 гэрчилгээ олгох сургалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Дээрх ажлын хүрээнд хоёр дахь ээлжийн 28 төрийн албан хаагчийг сургалтад хамруулаад байна.

Төсвийн ерөнхийлөн захирагчид 2021 онд нийт 5.275.988,8 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий 24 бараа, ажил, үйлчилгээ худалдан авч хэрэгжүүлэхээр төлөвлөн ажилласан байна. Үүнээс 20 тендер шалгаруулалтыг цахим хэлбэрээр зарласан байна. Худалдан авах ажиллагааны явц 80,0 хувьтай байна.

Үйл ажиллагааны явцад төлөвлөгөөнд 3 удаа өөрчлөлт оруулсан. Төлөвлөгөөний биелэлтийг санхүүжилтийн эх үүсвэрээр нь ангилбал:

  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 3.550.583,3 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий 2 төсөл арга хэмжээ төлөвлөгдснөөс:
  • Тендерийн шалгаруулалтыг үнэлж байгаа төсөл арга хэмжээ – 1 /3.500.000,0 мянган төгрөг/
  • Гэрээ байгуулах эрх олгосон төсөл арга хэмжээ – 1 /50.583,3 мянган төгрөг/

Төлөвлөгөөний биелэлт 80.0 хувь.

  • Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 1.110.300,0 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий 15 төсөл арга хэмжээ төлөвлөгдснөөс:
  • Тендерийн шалгаруулалтыг үнэлж байгаа төсөл арга хэмжээ – 4 /686.200,0 мянган төгрөг/
  • Гэрээ байгуулах эрх олгосон төсөл арга хэмжээ – 8 /356.900,0 мянган төгрөг/

Төлөвлөгөөний биелэлт 80.0 хувь.

  • Аймгийн “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн хөрөнгөөр 476.900,0 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий 5 төсөл арга хэмжээ төлөвлөснөөс:
  • Гэрээ байгуулах эрх олгосон төсөл арга хэмжээ – 3 /299.900,0 мянган төгрөг/

Төлөвлөгөөний биелэлт 60 хувь.

  • Аймгийн “Авто замын сан”-ийн хөрөнгөөр999,9 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий 1 ажил төлөвлөснөөс:
  • Гэрээ байгуулах эрх олгосон төсөл арга хэмжээ – 1 /119.999,9 мянган төгрөг/

Төлөвлөгөөний биелэлт 100 хувь.

  • Аймгийн “Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардал”-аар 18.205,6 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий 1 ажил төлөвлөснөөс:
  • Гэрээ байгуулах эрх олгосон төсөл арга хэмжээ – 1 /18.205,6 мянган төгрөг

Төлөвлөгөөний биелэлт  100 хувь.

Хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2-т заасныг үндэслэн худалдан авах ажиллагаанд мөрдөх журмыг сонгон зарласан байна. Үүнд:

  • Нээлттэй тендер шалгаруулалтын аргаар зарласан – 10
  • Харьцуулалтын аргаар – 4
  • Зөвлөх үйлчилгээний тендер – 7
  • Шууд худалдан авалт – 3

2-рт: Худалдан авах ажиллагааны ил тод байдлын хүрээнд:

Зарлагдсан тендерийн урилгуудыг “Монголын үнэн” сонин,  www.tender.gov.mn, govisumber.gov.mn сайтуудад тухай бүр нийтэлж, тендер шалгаруулалтыг 100 хувь цахим хэлбэрээр явуулж байна. Тендер шалгаруулалты үр дүнг тухай бүрт нь цахим системд оруулсан.

Шилэн дансны вэб сайтад 2021 оны 06 дугаар сарын худалдан авах ажиллагааны явцыг 2021 оны 07 дугаар сарын 01-нд байршуулна.

2.ОРОН НУТГИЙ ӨМЧ

Аймгийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр бий болсон бараа, ажил, үйлчилгээг хүлээн авах улсын комиссоор дараах хөрөнгүүдийг хүлээн авч, холбогдох байгууллагад бүртгэлжүүлэхээр саналыг боловсруулан, холбогдох байгууллагад хүргүүлсэн.

  • 2020 оны аймгийн хөрөнгө оруулалтаар бий болсон 60,0 төгрөгийн өртөг бүхий “Талын Илч” ОНӨААТҮГазрын зуух;
  • 2020 оны аймгийн хөрөнгө оруулалтаар худалдан авсан 84,9 төгрөгийн өртөг бүхий АЗДТГазрын автомашин;
  • 2021 оны аймгийн ОНХСан, АЗСангийн хөрөнгөөр худалдан авсан 114,4 сая төгрөгийн өртөг бүхий автозам цэвэрлэгээний автомашин;
  • 2021 оны аймгийн ОНХСангийн хөрөнгөөр худалдан авсан 69,9 сая төгрөгийн өртөг бүхий нийтийн эзэмшлийн зам, талбайн ариутгал, халдваргүйжүүлэлт, усалгааны автомашин;

            2020 оны “Өмч эзэмшүүлэх гэрээ” дүгнэх ажил хийгдэж дууссан бөгөөд 43 хуулийн этгээдээс 40 хуулийн этгээд гэрээ дүгнүүлж, нийт үнэлгээгээр 88 хувь буюу “Хангалттай” гэсэн үнэлгээтэй гарсан. Үнэлгээний нэгтгэлийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтэст хүргүүлсэн.

            Орон нутгийн түрээсийн орлого эхний хагас жилээр 36,0 сая төгрөгийн төлөвлөгөөтэй байгаагаас 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 16,5 сая төгрөг, хүлээгдэж буй гүйцэтгэл 5,0 сая төгрөг гэж тооцон, 60 хувийн гүйцэтгэлтэй байна.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Хурлын 2021.03.31-ний өдрийн 10 дугаар тогтоолоор “Ус-Ду” ОНӨААТҮГазрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 45,6 сая төгрөгийн үнэ бүхий DAEWOO DUMP TRUCK маркын автомашиныг худалдахаар шийдвэрлэсний дагуу дуудлагын худалдааг 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулахаар хугацааг тогтоон, олон нийтэд мэдээллэсэн. Мөн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын шийдвэрээр аймгийн Онцгой байдлын газрын 3 автомашиныг худалдахаар шийдвэрлэсний дагуу дуудлагын худалдаа зохион байгуулах ажилд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын хөтөлбөр, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн ИТХ-ын болон Засаг даргын шийдвэрийн биелэлтийг хангаж, 2-р улирлаар тайлагнасан.

III. ДОТООД АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ

 

65 дугаар сард нийт 22 албан бичиг ирснээс 8 хариутай бичиг болон шийдвэрлэх  бичиг

байна.

  • Өмчтэй холбоотой 10
  • ХАА-тай холбоотой 9
  • Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бичиг 3

 

Хариутай болон шийдвэрлэх бичгийн хариуг хугацаанд нь хүргүүлж ажиллаж байна. Бусад ААНэгж байгууллага руу 26 бичиг явуулав.

  • Өмчтэй холбоотой бичиг 12
  • ХАА-тай хобоотой 6
  • Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бичиг 8 байна.

Хийсэн ажлууд:

Ирсэн, явсан бичгийг тухай бүр даргад танилцуулан бүртгэж холбогдох албан хаагчид шилжүүлэн шийдвэрлүүлж ажиллаж байна.

Тайлант хугацаанд иргэн болон аж ахуй нэгж байгууллагаас цахимаар болон бичгээр өргөдөл, гомдол ирээгүй.

Санхүүгийн сарын мэдээ гарган Санхүү, Төрийн сангийн хэлтсээр баталгаажуулан шилэн дансанд байршуулсан.

Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр 06 сарын 2-с 06 сарын 03-ны өдөр Цагдаагийн постонд жижүүрийн үүргийг 3 албан хаагч гүйцэтгэсэн.

Сул орон тооны судалгаа, сургалтын ирцийн бүртгэл, аймгийн засаг даргын А/01 албан даалгаврын биелэлт зэргийг заасан хугацаанд хүргүүлж ажиллаж байна..

Ажлын байрны халдвар хамгааллын дэглэмийг барьж 30/70 гэсэн харьцаатайгаар албан хаагчдын ажиллах хуваарийг батлан шаардлагатай тохиолдолд ажлын байрандаа ирж ажиллаж байна.

Хянасан:

ОНӨГазрын даргын дарга                                         Д.Батцэцэг

Мэдээг нэгтгэсэн:

ОНӨГазрын ХААжиллагаа хариуцсан

 ахлах мэргэжилтэн                                                               Б.Болд-Эрдэнэ