Орон нутгийн өмчийн газрын 2021 оны 05 дугаар сарын үйл ажиллагааны талаарх мэдээ

60

Говьсүмбэр аймгийн Орон нутгийн өмчийн газрын

2021 оны 05 дугаар сарын үйл ажиллагааны талаарх мэдээ

 

 

2021 оны 05 дугаар сарын 21.                                                                     Говьсүмбэр аймаг.

            Орон нутгийн өмчийн газар нь 2021 оны 04 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 05 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд орон нутгийн өмч, худалдан авах ажиллагааны чиглэлээр доорх ажлуудыг хийж гүйцэтгэсэн болно. Үүнд:

I.ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА

 

1-рт:  Аймгийн хэмжээнд худалдан авах ажиллагааны явц:

Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 03 дугаар “Аймгийн 2021 оны төсвийг батлах тухай” тогтоолыг баталсантай холбоотойгоор “Төрийн болон оро нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах” тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т заасны дагуу Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр баталсан худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг Сангийн яаманд хүргүүлж батлуулсан, Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем /tender.gov.mn/ сайтад ил тод нийтэлсэн. Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг 2021 оны 04 дүгээр сарын 09-нд өөрчлөлт оруулан батлуулсан.

2021 оны худалдан авах ажиллагааг зохион байгуулахтай холбоотойгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.6, Худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх, гэрчилгээ олгох журамд тус тус заасны дагуу Мэргэжлийн байгууллагатай хамтран худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтны А3 гэрчилгээ олгох сургалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Дээрх ажлын хүрээнд хоёр дахь ээлжийн 28 төрийн албан хаагчийг сургалтад хамруулаад байна.

Төсвийн ерөнхийлөн захирагчид 2021 онд нийт 5.275.988,8 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий 24 бараа, ажил, үйлчилгээ худалдан авч хэрэгжүүлэхээр төлөвлөн ажилласан байна. Үүнээс 11 тендер шалгаруулалтыг цахим хэлбэрээр зарласан байна. Худалдан авах ажиллагааны явц 50,0 хувьтай байна.

Үйл ажиллагааны явцад төлөвлөгөөнд 2 удаа өөрчлөлт оруулсан. Төлөвлөгөөний биелэлтийг санхүүжилтийн эх үүсвэрээр нь ангилбал:

  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 3.550.583,3 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий 2 төсөл арга хэмжээ төлөвлөгдснөөс:
  • Тендерийн шалгаруулалтыг цахим хэлбэрээр зарласан төсөл арга хэмжээ – 2 /3.500.000,0 мянган төгрөг/
  • Гэрээ байгуулах эрх олгосон төсөл арга хэмжээ – 1 /50.583,3 мянган төгрөг/

Төлөвлөгөөний биелэлт 75.0 хувь.

  • Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 1.110.300,0 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий 15 төсөл арга хэмжээ төлөвлөгдснөөс:
  • Тендерийн шалгаруулалтыг цахим хэлбэрээр зарласан төсөл арга хэмжээ – 4 /686.400,0 мянган төгрөг/
  • Гэрээ байгуулах эрх олгосон төсөл арга хэмжээ – 7 /266.200,0 мянган төгрөг/

Төлөвлөгөөний биелэлт 70.0 хувь.

  • Аймгийн “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн хөрөнгөөр 476.900,0 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий 5 төсөл арга хэмжээ төлөвлөснөөс:
  • Гэрээ байгуулах эрх олгосон төсөл арга хэмжээ – 3 /299.900,0 мянган төгрөг/

Төлөвлөгөөний биелэлт 60 хувь.

  • Аймгийн “Авто замын сан”-ийн хөрөнгөөр999,9 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий 1 ажил төлөвлөснөөс:
  • Гэрээ байгуулах эрх олгосон төсөл арга хэмжээ – 1 /119.999,9 мянган төгрөг/

Төлөвлөгөөний биелэлт 100 хувь.

  • Аймгийн “Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардал”-аар 18.205,6 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий 1 ажил төлөвлөснөөс:
  • Гэрээ байгуулах эрх олгосон төсөл арга хэмжээ – 1 /18.205,6 мянган төгрөг

Төлөвлөгөөний биелэлт  100 хувь.

Хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2-т заасныг үндэслэн худалдан авах ажиллагаанд мөрдөх журмыг сонгон зарласан байна. Үүнд:

  • Нээлттэй тендер шалгаруулалтын аргаар зарласан – 10
  • Харьцуулалтын аргаар – 4
  • Зөвлөх үйлчилгээний тендер – 7
  • Шууд худалдан авалт – 3

2-рт: Худалдан авах ажиллагааны ил тод байдлын хүрээнд:

Зарлагдсан тендерийн урилгуудыг “Монголын үнэн” сонин,  www.tender.gov.mn, govisumber.gov.mn сайтуудад тухай бүр нийтэлж, тендер шалгаруулалтыг 100 хувь цахим хэлбэрээр явуулж байна. Тендер шалгаруулалты үр дүнг тухай бүрт нь цахим системд оруулсан.

Шилэн дансны вэб сайтад 2021 оны 05 дугаар сарын худалдан авах ажиллагааны явцыг 2021 оны 06 дугаар сарын 02-нд байршуулна.

2.ОРОН НУТГИЙ ӨМЧ

Орон нутгийн өмчит 43 хуулийн этгээдээс 36 хуулийн этгээд “Орон нутгийн өмчийг эзэмшүүлэх гэрээ”-гээ дүгнүүлж, одоогийн байдлаар дундаж үнэлгээгээр 79,5 хувь буюу хангалттай үзүүлэлттэй байна. Дүгнэгдсэн үзүүлэлтээр нь харуулбал:

29 хуулийн этгээд 91-100 хувь буюу “Сайн” дүгнэгдсэн;

7 хуулийн этгээд 76-90 хувь буюу “Хангалттай” дүгнэгдсэн;

7 хуулийн этгээд дүгнүүлээгүй;

Орон нутгийн өмчид бүртгэлээр тавих хяналтыг хийж,  бүртгэл тайлагналын хувьд дараах зөрчил илэрснийг холбогдох байгууллагуудад зөвлөмж өгч ажилласан:

5 дугаар сургуулийн барилга, байгууламжийн дансанд бүртгэлтэй “Дотуур байрны барилга” гэх барилга давхар бүртгэгдсэн байх тул залруулан бүртгэх;

5 дугаар цэцэрлэг үл хөдлөх хөрөнгийн дахин үнэлгээний баталгаажсан дүнг зөрүүтэй бүртгэж, тайлагнасан байх тул залруулан бүртгэх;

Аймгийн ИТХТХурлын 2020 оны 25 дугаар тогтоолоор 98,9 сая төгрөгийн өртөг бүхий Боржигин чуулгын өмнөх талбайг бүртгэлжүүлэхээр шийдвэрлэснийг бүртгэлд тусгаагүй байх тул бүртгэлд тусгуулах;

Аймгийн ИТХТХурлын 2020 оны 09 дүгээр тогтоолоор АЗДТГазрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй LEXUS 470 маркын автомашиныг Баянтал сумын ЗДТГазар шилжүүлэн авч, засварлаж ашиглахаар, 2019 оны 23 дугаар тогтоолын Ахмадын хорооны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Грен автобус маркын автомашиныг сэлбэг, материалаар худалдан, данснаас хасахаар тус тус шийдвэрлэсэн. Уг тогтоол шийдвэрүүдийн хэрэгжилтэд хяналт тавьж, зөвлөмж өгч ажилласан.

Мөн орон нутгийн өмчийн хөдлөл өөрчлөлттэй холбоотой гарсан аймгийн ИТХТХурлын 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 09, 10, 11 дүгээр тогтоолыг холбогдох байгууллагуудад хүргүүлэн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна.

Орон нутгийн өмчит 3 хуулийн этгээдээс нийт 24 нэр төрлийн 299,3 сая төгрөгийн хөрөнгө акталж данснаас хасахаар, Цагдаагийн хэлтсээс 95,7 сая төгрөгийн 3 автомашин худалдахаар, “Талын Илч”ОНӨААТҮГазраас 480,7 сая төгрөгийн зуухыг “Илчлэг Шивээ” ОНӨААТҮГазарт балансаас балансад шилжүүлэхээр, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар худалдан авсан 3353,2 сая төгрөгийн хөрөнгийг, аймгийн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар худалдан авсан 13,4 сая төгрөгийн хөрөнгийг, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар худалдан авсан 32,1 сая төгрөгийн хөрөнгийг, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардлаар худалдан авсан 19,3 сая төгрөгийн хөрөнгийг тус тус холбогдох байгууллагад бүртгэлжүүлэхээр саналыг аймгийн ЗДТГазарт хүргүүлээд байна. өмчтэй холбоотой дараах асуудлуудыг шийдвэрлүүлсэн.

2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар түрээсийн орлогын гүйцэтгэлийг дүгнэхэд 25,0 сая төгрөгийн түрээсийн орлого төвлөрөхөөс 12,6 сая төгрөгийн гүйцэтгэлтэй буюу 50 хувьтай байна.

III. ДОТООД АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ

 

05 дугаар сард нийт 22 албан бичиг ирснээс 6 хариутай бичиг, шийдвэрлэх 16 бичиг байна.

– Өмчтэй холбоотой 8

– ХАА-тай холбоотой 7

– Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бичиг 7

Хариутай болон шийдвэрлэх бичгийн хариуг хугацаанд нь хүргүүлж ажиллаж байна. Бусад ААНэгж байгууллага руу 37 бичиг явуулав.

– Өмчтэй холбоотой бичиг 13

– ХАА-тай хобоотой 13

– Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бичиг 11 байна.

Хийсэн ажлууд:

– Ирсэн, явсан бичгийг тухай бүр даргад танилцуулан бүртгэж холбогдох албан хаагчид шилжүүлэн шийдвэрлүүлж ажиллаж байна.

– Албан хаагчдын цаг ашиглалтыг тухай бүрт нь бүртгэн, цагийн баланс гарган даргад танилцуулан ажиллаж байна.

– Тайлант хугацаанд иргэн болон аж ахуй нэгж байгууллагаас цахимаар болон бичгээр өргөдөл, гомдол ирээгүй.

– Санхүүгийн сарын мэдээ гарган Санхүү, Төрийн сангийн хэлтсээр баталгаажуулан шилэн дансанд байршуулсан.

– Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр 05 сарын 6-с 05 сарын 07-ны өдөр Цагдаагийн постонд жижүүрийн үүргийг 3 албан хаагч гүйцэтгэсэн.

– 05 дугаар сарын 06-ны өдөр Х. Алтанцэцэг, 5 дугаар сарын 15-ны өдөр Ж.Баярцэцэг  аймгийн Онцгой байдлын газарт 09-19 цаг хүртэл Архив, албан хэрэг хөтлөлт өргөдөл, гомдолын бүлэгт жижүүрийн үүрэг гүйцэтгэсэн.

– Вакцинд хамрагдсан албан хаагчдын судалгаа, сул орон тооны судалгаа, сургалтын ирцийн бүртгэл, аймгийн засаг даргын А/01 албан даалгаврын биелэлт зэргийг заасан хугацаанд хүргүүлж ажиллаж байна..

– Ажлын байрны халдвар хамгааллын дэглэмийг барьж 50/50 гэсэн харьцаатайгаар албан хаагчдын ажиллах хуваарийг батлан шаардлагатай тохиолдолд ажлын байрандаа ирж ажиллаж байна.

Хянасан:

ОНӨГазрын даргын дарга                                         Д.Батцэцэг

Мэдээг нэгтгэсэн:

ОНӨГазрын ХААжиллагаа хариуцсан

 ахлах мэргэжилтэн                                                               Б.Болд-Эрдэнэ