Босго үнэ шинэчлэн батлах тухай

113

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

 

2021 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хот

 

Дугаар 124

 

Босго үнэ шинэчлэн батлах тухай

 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8.1, 8.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

  1. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны журмыг сонгоход баримтлах босго үнэ”-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
  2. Энэ тогтоолоор баталсан босго үнийг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд мөрдөн ажиллахыг бүх шатны Төсвийн ерөнхийлөн захирагч нарт, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхланд даалгасугай.
  3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Босго үнэ шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 68 дугаар тогтоол, “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 129 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                    Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Сангийн сайд                                                             Б.ЖАВХЛАН

 

 

Засгийн газрын 2021 оны 124 дүгээр

  тогтоолын хавсралт

 

 

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА,

АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ

ЖУРМЫГ СОНГОХОД БАРИМТЛАХ БОСГО ҮНЭ

 

                                                                                                                                                                                  (сая.төг)

Ангилал Бараа Ажил Үйлчилгээ
Зөвлөх Бусад
1. Харьцуулалтын аргаар худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаар 70.0 100.0 70.0
2. Шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаар 20.0 20.0 20.0 20.0
3. Зөвлөх сонгох бага үнийн аргыг хэрэглэж болох төсөвт өртгийн дээд хязгаар 70.0
4. Цахим хуудсанд тендерийн урилгыг зарлан мэдээлэх бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртгийн доод хязгаар 20.0 20.0 20.0 20.0