Монгол Улсын Засгийн Газраас цахим шилжилтийг эрчимжүүлэх, төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах боломжийг бүрдүүлэх ажлын хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Монголын Нотариатчидын танхимтай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан байна. Уг санамж бичгийг байгуулсанаар нэр бүхий 74 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг нотариатаар гэрчлүүлэхийг шаардахгүй болсонг мэдээлж байна.
Иймээс тендер шалгаруулалт зохион байгуулж буй захиалагч байгууллагууд тендерийн баримт бичиг боловсруулахдаа доорх лавлагаа, тодорхойлолтуудыг нотариатаар гэрчлүүлэхийг шаардахгүй байх, тендерт оролцогчид тус баримт бичгүүдийг нотариатаар батлуулан тендерт хавсаргаж ирүүлэх шаардлагагүй болохыг анхаарч ажиллахыг зөвлөмж болгож байна.
ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ГАЗАР