Орон нутгийн өмчийн газрын 2022 оны 05 дугаар сарын үйл ажиллагааны талаарх мэдээ

120

Говьсүмбэр аймгийн Орон нутгийн өмчийн газрын

2022 оны 05 дугаар сарын үйл ажиллагааны талаарх мэдээ

 

2022 оны 05 дугаар сарын 24.                                                                     Говьсүмбэр аймаг.

            Орон нутгийн өмчийн газар нь 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд орон нутгийн өмч, худалдан авах ажиллагааны чиглэлээр доорх ажлуудыг хийж гүйцэтгэсэн болно. Үүнд:

I.ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА

1-рт:  Аймгийн хэмжээнд худалдан авах ажиллагааны явц:

Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 03-ний өдрийн 05 дугаар “Аймгийн 2022 оны төсвийг батлах тухай” тогтоолыг баталсантай холбоотойгоор “Төрийн болон оро нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах” тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т заасны дагуу Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр баталсан худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг Сангийн яаманд хүргүүлж батлуулсан, Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем /tender.gov.mn/ сайтад ил тод нийтэлсэн.

Төсвийн Ерөнхийлөн захирагчийн харьяа 3 сум /харьяа сургууль, цэцэрлэг/, төсөвт байгууллагууд, Аж ажуйн тооцоот үйлдвэрийн газрууд Засгийн газрын тогтоосон босго үнээс дээш /10 сая төгрөг/ төсөвт өртөг бүхий бараа  ажил үйлчилгээг жилийн төсөв батлагдсанаас хойш ажлын 10 хоногийн дотор ТЕЗ-аар баталгаажуулж Сангийн яамаар батлуулах,

 Сангийн сайдын баталсан төлөвлөх, тайлагнах журмын Маягт 5 дагуу Орон нутгийн өмчийн газар ирүүлэх хагас, бүтэн жилээр тайланг ирүүлэх чиглэлийг холбогдох байгууллагуудад хүргүүлж, арга зүйн зөвлөгөөгөөр хангасан.

Төсвийн ерөнхийлөн захирагчид 2022 онд нийт 14,832,592.6 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий 40 бараа, ажил, үйлчилгээ худалдан авч хэрэгжүүлэхээр төлөвлөн ажилласан байна. Үүнээс 35 тендер шалгаруулалтыг цахим хэлбэрээр зарласан байна. Худалдан авах ажиллагааны явц 87.5 хувьтай байна.

Үйл ажиллагааны явцад төлөвлөгөөнд 3 удаа өөрчлөлт оруулсан. Төлөвлөгөөний биелэлтийг санхүүжилтийн эх үүсвэрээр нь ангилбал:

  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 11,105,600,0 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий 5 төсөл арга хэмжээ төлөвлөгдснөөс:
  • Тендерийн шалгаруулалтыг цахим хэлбэрээр зарласан төсөл арга хэмжээ – 1 /200,60 мянган төгрөг/
  • Гэрээ байгуулах эрх олгосон төсөл арга хэмжээ – 4 /10,905,600.0 мянган төгрөг/

Төлөвлөгөөний биелэлт 80.0 хувь.

  • Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 1,628,327.9 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий 16 төсөл арга хэмжээ төлөвлөгдснөөс:
  • Тендерийн шалгаруулалтыг цахим хэлбэрээр зарласан төсөл арга хэмжээ – 4 /482,000.0 мянган төгрөг/
  • Үнэлгээ хийгдэж байгаа төсөл арга хэмжээ – 1 /155,995.8 мянган төгрөг/
  • Гэрээ байгуулах эрх олгосон төсөл арга хэмжээ – 9 /697,080.9 мянган төгрөг/

Төлөвлөгөөний биелэлт 87.5 хувь.

  • Аймгийн “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн хөрөнгөөр 1,676,208,9 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий 16 төсөл арга хэмжээ төлөвлөснөөс:
  • Тендерийн шалгаруулалтыг цахим хэлбэрээр зарласан төсөл арга хэмжээ – 6 /150,000.0 мянган төгрөг/
  • Гэрээ байгуулах эрх олгосон төсөл арга хэмжээ – 10 /1,329,253.7 мянган төгрөг/

Төлөвлөгөөний биелэлт 81.25 хувь.

  • Аймгийн “Авто замын сан”-ийн хөрөнгөөр 330,455.8 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий 1 ажил төлөвлөснөөс:
  • Гэрээ байгуулах эрх олгосон төсөл арга хэмжээ – 1 /330,455.8 мянган төгрөг/

Төлөвлөгөөний биелэлт 100 хувь.

  • Аймгийн “Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардал”-аар 92,000.0 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий 2 ажил төлөвлөснөөс:
  • Үнэлгээ хийгдэж байгаа төсөл арга хэмжээ – 2 /92,000.0 мянган төгрөг/

Төлөвлөгөөний биелэлт 50 хувь.

Хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2-т заасныг үндэслэн худалдан авах ажиллагаанд мөрдөх журмыг сонгон зарласан байна. Үүнд:

  • Нээлттэй тендер шалгаруулалтын аргаар зарласан – 13
  • Харьцуулалтын аргаар – 12
  • Зөвлөх үйлчилгээний тендер – 3

2-рт: Худалдан авах ажиллагааны ил тод байдлын хүрээнд:

Зарлагдсан тендерийн урилгуудыг “Зууны мэдээ” сонин,  www.tender.gov.mn, govisumber.gov.mn сайтуудад тухай бүр нийтэлж, тендер шалгаруулалтыг 100 хувь цахим хэлбэрээр явуулж байна. Тендер шалгаруулалты үр дүнг тухай бүрт нь цахим системд оруулсан.

Шилэн дансны вэб сайтад 2022 оны 05 дугаар сарын худалдан авах ажиллагааны явцыг 2022 оны 06 дугаар сарын 01-нд байршуулна.

2.ОРОН НУТГИЙН ӨМЧ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.4 дэх заалт, Засгийн газрын 2020 оны “Төрийн болон орон нутгийн өмчийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 9 дүгээр тогтоолоор эд хөрөнгийн улсын үзлэг, тооллогыг 2022 онд зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Дээрх ажлын хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн улсын үзлэг, тооллогын ажлыг зохион байгуулах журам, заавар, маягт, аргачлал, программ хангамжийн нэгдсэн сургалтыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газартай хамтран зохион байгуулж байна. Сургалтад аймгийн хэмжээний төрийн өмчтэй 27 хуулийн этгээд, орон нутгийн өмчтэй 43 хуулийн этгээд нийт 70 этгээд хамрагдсан.

2021 оны “Өмч эзэмшүүлэх гэрээ”-г дүгнэх ажил хийгдэж байна. Одоогийн байдлаар 43 хуулийн этгээдээс 33 хуулийн этгээдийн гэрээг дүгнээд байна.

            05 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар түрээсийн орлого 8,64 сая төгрөгийн орлого төвлөрөөд байна.

III. ДОТООД АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ

05 дугаар сард нийт  31 албан бичиг ирснээс хариутай 5 бичиг байна.

Өмчтэй холбоотой 15

ХАА-тай холбоотой 8

Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бичиг 8

Хариутай болон шийдвэрлэх бичгийн хариуг хугацаанд нь хүргүүлж ажиллаж байна. Бусад ААНэгж байгууллага руу 81 бичиг явуулав.

Өмчтэй холбоотой бичиг 65

ХАА-тай хобоотой 12

Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бичиг 4 байна.

Ирсэн, явсан бичгийг тухай бүр даргад танилцуулан бүртгэж холбогдох албан хаагчид шилжүүлэн шийдвэрлүүлж ажиллаж байна.

Тайлант хугацаанд иргэнээс бичгээр 1 өргөдөл ирсэнийг хуулийн хугацаанд шийдвэрлэн хариуг хүргүүлсэн. Санхүүгийн сарын мэдээ гарган Санхүү, Төрийн сангийн хэлтсээр баталгаажуулан шилэн дансанд байршуулсан.

 

Мэдээг нэгтгэсэн:

ОНӨГазрын өмчийн асуудал хариуцсан

           ахлах мэргэжилтэн                                                     Х.Алтанцэцэг

Хянасан:

ОНӨГазрын даргын үүргийн

түр орлон гүйцэтгэгч                                                  Б.Болд-Эрдэнэ