ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ МӨРДӨЖ АЖИЛЛАХ ТУХАЙ

119

Төрийн хэмнэлтийн тухай хуулийг мөрдөж ажиллах тухай
Төрийн хэмнэлтийн тухай хууль 2022 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр батлагдаж, хэрэгжиж эхэлсэн тул төрийн худалдан авах ажиллагаанд тус хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “….бүх шатны байгууллага, нийтийн алба, тэдгээрийн үйл ажиллагаанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн байдлыг хязгаарлах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэсэн зорилтын дагуу хэрэгжилтийг хангаж ажиллана уу.
Төрийн хэмнэлтийн тухай хуульд нийцэхгүй худалдан авах ажиллагааг хүчингүй болгохыг анхаарна уу.