Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.4 дэх заалт, Засгийн газрын 2020 оны “Төрийн болон орон нутгийн өмчийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 9 дүгээр тогтоолоор эд хөрөнгийн улсын үзлэг, тооллогыг 2022 онд зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Дээрх ажлын хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн улсын үзлэг, тооллогын ажлыг зохион байгуулах журам, заавар, маягт, аргачлал, программ хангамжийн нэгдсэн сургалтыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газартай хамтран зохион байгуулж байна. Сургалтад аймгийн хэмжээнд төрийн өмчийн 27, орон нутгийн өмчийн 43, нийт 70 хуулийн этгээд хамрагдлаа.


