Орон нутгийн өмчийн газрын 2022 оны 02 дугаар сарын үйл ажиллагааны талаарх мэдээ

101

Говьсүмбэр аймгийн Орон нутгийн өмчийн газрын

2022 оны 02 дугаар сарын үйл ажиллагааны талаарх мэдээ

 

2022 оны 02 дугаар сарын 23.                                                                     Говьсүмбэр аймаг.

            Орон нутгийн өмчийн газар нь 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд орон нутгийн өмч, худалдан авах ажиллагааны чиглэлээр доорх ажлуудыг хийж гүйцэтгэсэн болно. Үүнд:

I.ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА

1-рт:  Аймгийн хэмжээнд худалдан авах ажиллагааны явц:

Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 03-ний өдрийн 05 дугаар “Аймгийн 2022 оны төсвийг батлах тухай” тогтоолыг баталсантай холбоотойгоор “Төрийн болон оро нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах” тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т заасны дагуу Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр баталсан худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг Сангийн яаманд хүргүүлж батлуулсан, Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем /tender.gov.mn/ сайтад ил тод нийтэлсэн.

Төсвийн Ерөнхийлөн захирагчийн харьяа 3 сум /харьяа сургууль, цэцэрлэг/, төсөвт байгууллагууд, Аж ажуйн тооцоот үйлдвэрийн газрууд Засгийн газрын тогтоосон босго үнээс дээш /10 сая төгрөг/ төсөвт өртөг бүхий бараа  ажил үйлчилгээг жилийн төсөв батлагдсанаас хойш ажлын 10 хоногийн дотор ТЕЗ-аар баталгаажуулж Сангийн яамаар батлуулах,

 Сангийн сайдын баталсан төлөвлөх, тайлагнах журмын Маягт 5 дагуу Орон нутгийн өмчийн газар ирүүлэх хагас, бүтэн жилээр тайланг ирүүлэх чиглэлийг холбогдох байгууллагуудад хүргүүлж, арга зүйн зөвлөгөөгөөр хангасан.

Төсвийн ерөнхийлөн захирагчид 2022 онд нийт 3,858,937.9 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий 28 бараа, ажил, үйлчилгээ худалдан авч хэрэгжүүлэхээр төлөвлөн ажилласан байна. Үүнээс 15 тендер шалгаруулалтыг цахим хэлбэрээр зарласан байна. Худалдан авах ажиллагааны явц 53.5 хувьтай байна.

Үйл ажиллагааны явцад төлөвлөгөөнд өөрчлөлт оруулаагүй. Төлөвлөгөөний биелэлтийг санхүүжилтийн эх үүсвэрээр нь ангилбал:

  • Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 1,723,327.9 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий 13 төсөл арга хэмжээ төлөвлөгдснөөс:
  • Тендерийн шалгаруулалтыг цахим хэлбэрээр зарласан төсөл арга хэмжээ – 3 /436,500.0 мянган төгрөг/
  • Гэрээ байгуулах эрх олгосон төсөл арга хэмжээ – 2 /87,600.0 мянган төгрөг/

Төлөвлөгөөний биелэлт 38.4 хувь.

  • Аймгийн “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн хөрөнгөөр 1,713,154,17 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий 12 төсөл арга хэмжээ төлөвлөснөөс:
  • Тендерийн шалгаруулалтыг цахим хэлбэрээр зарласан төсөл арга хэмжээ – 4 /449,199.5 мянган төгрөг/
  • Гэрээ байгуулах эрх олгосон төсөл арга хэмжээ – 1 /50,000.0 мянган төгрөг/

Төлөвлөгөөний биелэлт 41.6 хувь.

  • Аймгийн “Авто замын сан”-ийн хөрөнгөөр 330,455.8 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий 1 ажил төлөвлөснөөс:
  • Тендерийн шалгаруулалтыг цахим хэлбэрээр зарласан төсөл арга хэмжээ – 1 /330,455.8 мянган төгрөг/

Төлөвлөгөөний биелэлт 50 хувь.

  • Аймгийн “Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардал”-аар 92,000.0 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий 1 ажил төлөвлөснөөс:
  • Тендер шалгаруулалтыг зарлахаар төлөвлөу байгаа төсөл арга хэмжээ – 1 /47,000.0 мянган төгрөг

Төлөвлөгөөний биелэлт 50 хувь.

Хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2-т заасныг үндэслэн худалдан авах ажиллагаанд мөрдөх журмыг сонгон зарласан байна. Үүнд:

  • Нээлттэй тендер шалгаруулалтын аргаар зарласан – 13
  • Харьцуулалтын аргаар – 12
  • Зөвлөх үйлчилгээний тендер – 3

2-рт: Худалдан авах ажиллагааны ил тод байдлын хүрээнд:

Зарлагдсан тендерийн урилгуудыг “Монголын үнэн” сонин,  www.tender.gov.mn, govisumber.gov.mn сайтуудад тухай бүр нийтэлж, тендер шалгаруулалтыг 100 хувь цахим хэлбэрээр явуулж байна. Тендер шалгаруулалты үр дүнг тухай бүрт нь цахим системд оруулсан.

Шилэн дансны вэб сайтад 2022 оны 02 дугаар сарын худалдан авах ажиллагааны явцыг 2022 оны 03 дугаар сарын 01-нд байршуулна.

2.ОРОН НУТГИЙН ӨМЧ

Орон нутгийн харилцааны асуудлаар мэргэжил арга зүйн зөвлөгөөг тухай бүр өгч, хуулийн этгээдүүдийн 2021 оны “Өмч эзэмшүүлэх гэрээ”-г байгуулан, 2021 оны жилийн эцсээрх аймгийн өмчийн мэдээ тайланг нэгтгэж байна.

Орон нутгийн харилцааны асуудлаар мэргэжил арга зүйн зөвлөгөөг тухай бүр өгч, байгууллагуудын 2021 оны хөрөнгийн хөдөлгөөнд хяналт тавьж, жилийн эцсийн санхүүгийн тайланг баталгаажуулж дууссан.

Дараах байгууллагуудад зөвлөмж өгч, балансад залруулга хийлгээд байна:

– Аймгийн Нэгдсэн эмнэлэг шинээр баригдсан эмнэлгийн барилгыг яамны шийдвэрээр бүртгэлд тусгасан боловч дуусаагүй барилгын дансанд бүртгэлтэй 37,0 сая төгрөгийн өртөг бүхий барилгын зураг төсвийг капиталжуулаагүй байх тул балансыг засч капиталжуулах зөвлөмж өгсөн;

– АИТХТХ-ын 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 03 дугаар тогтоолоор 2,0 сая төгрөгийн өртөгтэй халуун усны газрыг Ус-Ду-аас ЦСҮТ-д шилжүүлсэн шийдвэр гарсан боловч Ус-Ду балансаасаа хасч, ЦСҮТ балансдаа бүртгээгүй тул балансад өөрчлөлт оруулан бүртгэх зөвлөмж өгсөн;

– АИТХТХ-ын 2020 оны шийдвэрээр 3 тээврийн хэрэгслийн үнийг шинэчлэн тогтоосон боловч 2021 оны элэгдлийг тооцоогүй байсан тул залруулсан;

2 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар түрээсийн орлого 3,0 сая төгрөг буюу 50 хувийн гүйцэтгэлтэй байна.

III. ДОТООД АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ

 

02 дугаар сард нийт  48 албан бичиг ирснээс хариутай 5 бичиг байна.

Өмчтэй холбоотой 25

ХАА-тай холбоотой 14

Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бичиг 9

Хариутай болон шийдвэрлэх бичгийн хариуг хугацаанд нь хүргүүлж ажиллаж байна. Бусад ААНэгж байгууллага руу 28 бичиг явуулав.

Өмчтэй холбоотой бичиг 4

ХАА-тай хобоотой 16

Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бичиг 8 байна.

Хийсэн ажлууд:

Ирсэн, явсан бичгийг тухай бүр даргад танилцуулан бүртгэж холбогдох албан хаагчид шилжүүлэн шийдвэрлүүлж ажиллаж байна.

Тайлант хугацаанд иргэнээс бичгээр 1 өргөдөл ирсэнийг хуулийн хугацаанд шийдвэрлэн хариуг хүргүүлсэн. Санхүүгийн сарын мэдээ гарган Санхүү, Төрийн сангийн хэлтсээр баталгаажуулан шилэн дансанд байршуулсан.

Мэдээг нэгтгэсэн:

ОНӨГазрын ХААжиллагаа хариуцсан

           ахлах мэргэжилтэн                                                     Б.Болд-Эрдэнэ

Хянасан:

ОНӨГазрын даргын дарга                                         Д.Батцэцэг