ТЕНДЕРИЙН УРИЛГА

72

 

            Огноо[1] : 2022 оны 01 дүгээр сарын 11
Тендер шалгаруулалтын нэр: Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн мэдээлэл зүйн кабинетад компьютер худалдан авах ажил,
Тендер шалгаруулалтын дугаар: ГСАОНӨГ/202212008

 

Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газар нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн мэдээлэл зүйн кабинетад компьютер худалдан авах ажил нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Үгүй”

Дотоодын үйлдвэрээс худалдан авах бараа байгаа бол тодорхой бичих: Байхгүй

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба 750 000 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.[2]

Тендерийг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 09 цаг 30 минутаас зохион байгуулна.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх:[3] “Эрхгүй”

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

Говьсүмбэр, Сүмбэр сум, Найрамдал хотхон, Нутгийн удирдлагын ордон, 3 давхар, 309 тоот, govisumber.onug@gmail.com Утас: 70543033