Говьсүмбэр аймгийн Орон нутгийн өмчийн газрын
2021 оны 04 дүгээр сарын үйл ажиллагааны талаарх мэдээ
2021 оны 04 дүгээр сарын 22. Говьсүмбэр аймаг.
Орон нутгийн өмчийн газар нь 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд орон нутгийн өмч, худалдан авах ажиллагааны чиглэлээр доорх ажлуудыг хийж гүйцэтгэсэн болно. Үүнд:
I.ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА
1-рт: Аймгийн хэмжээнд худалдан авах ажиллагааны явц:
Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 03 дугаар “Аймгийн 2021 оны төсвийг батлах тухай” тогтоолыг баталсантай холбоотойгоор “Төрийн болон оро нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах” тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т заасны дагуу Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр баталсан худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг Сангийн яаманд хүргүүлж батлуулсан, Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем /tender.gov.mn/ сайтад ил тод нийтэлсэн. Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг 2021 оны 04 дүгээр сарын 09-нд өөрчлөлт оруулан батлуулсан.
2021 оны худалдан авах ажиллагааг зохион байгуулахтай холбоотойгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.6, Худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх, гэрчилгээ олгох журамд тус тус заасны дагуу Мэргэжлийн байгууллагатай хамтран худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтны А3 гэрчилгээ олгох сургалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Дээрх ажлын хүрээнд хоёр дахь ээлжийн 28 төрийн албан хаагчийг сургалтад хамруулаад байна.
Төсвийн ерөнхийлөн захирагчид 2021 онд нийт 1.725.405,5 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий 24 бараа, ажил, үйлчилгээ худалдан авч хэрэгжүүлэхээр төлөвлөн ажилласан байна. Үүнээс 11 тендер шалгаруулалтыг цахим хэлбэрээр зарласан байна. Худалдан авах ажиллагааны явц 50,0 хувьтай байна.
Үйл ажиллагааны явцад төлөвлөгөөнд 2 удаа өөрчлөлт оруулсан. Төлөвлөгөөний биелэлтийг санхүүжилтийн эх үүсвэрээр нь ангилбал:
- Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 3.550.583,3 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий 2 төсөл арга хэмжээ төлөвлөгдснөөс:
- Тендерийн шалгаруулалтыг цахим хэлбэрээр зарласан төсөл арга хэмжээ – 2 /3.550.583,3 мянган төгрөг/
Төлөвлөгөөний биелэлт 50.0 хувь.
- Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 1.110.300,0 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий 15 төсөл арга хэмжээ төлөвлөгдснөөс:
- Тендерийн шалгаруулалтыг цахим хэлбэрээр зарласан төсөл арга хэмжээ – 2 /33.000,0 мянган төгрөг/
- Гэрээ байгуулах эрх олгосон төсөл арга хэмжээ – 7 /266.200,0 мянган төгрөг/
Төлөвлөгөөний биелэлт 50.0 хувь.
- Аймгийн “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн хөрөнгөөр 476.900,0 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий 5 төсөл арга хэмжээ төлөвлөснөөс:
- Гэрээ байгуулах эрх олгосон төсөл арга хэмжээ – 3 /299.900,0 мянган төгрөг/
Төлөвлөгөөний биелэлт 60 хувь.
- Аймгийн “Авто замын сан”-ийн хөрөнгөөр999,9 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий 1 ажил төлөвлөснөөс:
- Гэрээ байгуулах эрх олгосон төсөл арга хэмжээ – 1 /119.999,9 мянган төгрөг/
Төлөвлөгөөний биелэлт 100 хувь.
- Аймгийн “Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардал”-аар 18.205,6 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий 1 ажил төлөвлөснөөс:
- Гэрээ байгуулах эрх олгосон төсөл арга хэмжээ – 1 /18.205,6 мянган төгрөг
Төлөвлөгөөний биелэлт 100 хувь.
Хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2-т заасныг үндэслэн худалдан авах ажиллагаанд мөрдөх журмыг сонгон зарласан байна. Үүнд:
- Нээлттэй тендер шалгаруулалтын аргаар зарласан – 10
- Харьцуулалтын аргаар – 4
- Зөвлөх үйлчилгээний тендер – 7
- Шууд худалдан авалт – 3
2-рт: Худалдан авах ажиллагааны ил тод байдлын хүрээнд:
Зарлагдсан тендерийн урилгуудыг “Монголын үнэн” сонин, www.tender.gov.mn, govisumber.gov.mn сайтуудад тухай бүр нийтэлж, тендер шалгаруулалтыг 100 хувь цахим хэлбэрээр явуулж байна. Тендер шалгаруулалты үр дүнг тухай бүрт нь цахим системд оруулсан.
Шилэн дансны вэб сайтад 2021 оны 04 дүгээр сарын худалдан авах ажиллагааны явцыг 2021 оны 05 дугаар сарын 03-нд байршуулна.
2.ОРОН НУТГИЙ ӨМЧ
Орон нутгийн өмчийн харилцааны асуудлаар мэргэжил арга зүйн зөвлөгөөг тухай бүр өгч ажиллан, 2020 оны жилийн эцсийн хөрөнгийн мэдээ тайланг нэгтгэн, заасан хугацаанд ТӨБЗГазарт хүргүүлээд байна: Дүн мэдээгээр:
2020 оны хөрөнгийн эхний үлдэгдэл 63,1 тэрбум төгрөг,
нийт нэмэгдсэн хөрөнгийн дүн 7,5 тэрбум төгрөг,
нийт хасагдсан хөрөнгийн дүн 4,4 тэрбум төгрөг,
2020 оны хөрөнгийн эцсийн үлдэгдэл 66,3 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй дүн гарсан байна.
Нэмэгдсэн дүнг задалж харуулбал:
- Улсын нэгдсэн төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө /улсын төсвийн хөрөнгө оруулалт, яамдын хөрөнгө оруулалт, орон нутгийн хөрөнгө оруулалт, батлагдсан төсвөөр худалдан авсан хөрөнгүүд орсон болно/ 4969,4 сая төгрөгийн хөрөнгө;
- Хандив тусламжаар бий болсон хөрөнгө /гадаадын болон дотоодын иргэд, байгууллагаас хандивласан хөрөнгүүд орсон болно/ 63,8 сая төгрөгийн хөрөнгө;
- Балансаас баланс хооронд болон данс хооронд шилжүүлэн авсан 1129,5 сая төгрөгийн хөрөнгө;
- Элэгдэл хорогдлын шимтгэлээрээ анхны үнийг нөхсөн, цаашид ашиглах боломжтой эд хөрөнгийн ашиглалтын хугацаа болон үнийг шинэчлэн тогтоосноор 1184,6 сая төгрөгийн хөрөнгө нэмэгдсэн дүнтэй байна.
Хасагдсан дүнг задалж харуулбал:
- Акталж, данснаас хассан 918,2 сая төгрөгийн хөрөнгө;
- Балансаас баланс хооронд болон данс хооронд шилжүүлсэн 1414,3 сая төгрөгийн хөрөнгө;
- Элэгдэл хорогдлын шимтгэлээрээ анхны үнийг нөхсөн, цаашид ашиглах боломжтой эд хөрөнгийн ашиглалтын хугацаа болон үнийг шинэчлэн тогтоосон 2058,7 сая төгрөгийн хөрөнгө хасагдсан дүнтэй байна.
Мөн нэмэлтээр дараах хөрөнгүүдийг нэгтгэж, дүн мэдээг хүргүүлээд байна.
- Газрын мэдээлэл: 35 хуулийн этгээдийн санхүүгийн тайланд бүртгэлтэй 97 нэр төрлийн нийт 881782 м2 буюу 7390,6 сая төгрөгийн балансын үнэ бүхий газар;
- Биет бус хөрөнгө: 42 хуулийн этгээдийн 209 нэр төрлийн 7478,8 сая төгрөгийн биет бус хөрөнгө /үүнд: 881782 м2 бүхий 7390,6 сая төгрөгийн газар, 88,2 сая төгрөгийн программ хангамжийн хамт нэгтгэгдсэн/;
- Тээврийн хэрэгсэл: 27 хуулийн этгээдийн тээврийн хэрэгслийн дансанд бүртгэлтэй 111 нэр төрлийн 3346,8 сая төгрөгийн балансын үнэ бүхий автомашин болон бусад тээврийн хэрэгсэл;
- Орон нутгийн чанартай автозам: “Тохижилт Сүмбэр” ОНӨААТҮГазрын дансанд бүртгэлтэй 27 нэр төрлийн 3937,4 сая төгрөгийн балансын үнэ бүхий зам;
- Түүх соёлын үнэт зүйл: Музейн дансанд бүртгэлтэй 623 нэр төрлийн 82,3 сая төгрөгийн балансын үнэ бүхий үнэт зүйлс;
Орон нутгийн өмчтэй хуулийн этгээдээс ирүүлсэн хөрөнгө акталж данснаас хасах, худалдах, элэгдэл хорогдлын шимтгэлээрээ анхны үнийг нөхсөн боловч цаашид ашиглах боломжтой эд хөрөнгийн ашиглалтын хугацаа болон үнийг шинэчлэн тогтоох хүсэлтүүдийг тухай бүр боловсруулан, аймгийн ИТХурлаар шийдвэрлүүлэн ажиллаж байна. 2021 оны 03 сарын 31-ний өдрийн аймгийн ИТХурлын Тэргүүлэгчдийн Хурлаар өмчтэй холбоотой дараах асуудлуудыг шийдвэрлүүлсэн.
- “Ус-Ду” ОНӨААТҮГазар, 4-р сургуулийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 83 нэр төрлийн 49,0 сая төгрөгийн хөрөнгө акталж, данснаас хасахаар
- “Ус-Ду” ОНӨААТҮГазрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 37 63 ГСА улсын дугаартай DAEWOO DUMP TRUCK маркын тусгай зориулалтын тээврийн хэрэгслийг дуудлагын худалдаагаар худалдахаар;
- Санхүүгийн хяналт, аудитын алба, 4-р сургуулийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 54 нэр төрлийн 88,0 сая төгрөгийн элэгдэл хорогдлын шимтгэлээрээ анхны үнийг нөхсөн боловч цаашид ашиглах боломжтой эд хөрөнгийн ашиглалтын хугацааг сунган, үнийг нийт 15,6 сая төгрөгөөр шинэчлэн тогтоохоор шийдвэрлүүлсэн.
2020 оны “Өмч эзэмшүүлэх гэрээ”-г дүгнэх ажил хийгдэж байна. Одоогийн байдлаар 43 хуулийн этгээдээс 39 хуулийн этгээдийн гэрээг дүгнээд байна.
4 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар түрээсийн орлого 3,5 сая төгрөгийн орлого төвлөрөөд байна.
III. ДОТООД АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ
04 дүгээр сард нийт 22 албан бичиг ирснээс 5 хариутай бичиг, шийдвэрлэх 8 бичиг байна.
– Өмчтэй холбоотой 10
– ХАА-тай холбоотой 7
– Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бичиг 5
Хариутай болон шийдвэрлэх бичгийн хариуг хугацаанд нь хүргүүлж ажиллаж байна. Бусад ААНэгж байгууллага руу 34 бичиг явуулав.
– Өмчтэй холбоотой бичиг 10
– ХАА-тай хобоотой 13
– Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бичиг 11 байна.
Хийсэн ажлууд:
Ирсэн, явсан бичгийг тухай бүр даргад танилцуулан бүртгэж холбогдох албан хаагчид шилжүүлэн шийдвэрлүүлж ажиллаж байна.
Албан хаагчдын цаг ашиглалтыг тухай бүрт нь бүртгэн, цагийн баланс гарган даргад танилцуулан ажиллаж байна.
Тайлант хугацаанд иргэн болон аж ахуй нэгж байгууллагаас цахимаар болон бичгээр өргөдөл, гомдол ирээгүй.
Санхүүгийн сарын мэдээ гарган Санхүү, Төрийн сангийн хэлтсээр баталгаажуулан шилэн дансанд байршуулсан.
Ажлын байрны халдвар хамгааллын дэглэмийг барьж 10/90 гэсэн харьцаатайгаар албан хаагчдын ажиллах хуваарийг батлан шаардлагатай тохиолдолд ажлын байрандаа ирж ажиллаж байна.
Хянасан:
ОНӨГазрын даргын дарга Д.Батцэцэг
Мэдээг нэгтгэсэн:
ОНӨГазрын ХААжиллагаа хариуцсан
ахлах мэргэжилтэн Б.Болд-Эрдэнэ