“НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”-НИЙ ТӨВӨӨР ИРГЭДЭД ШУУРХАЙ, ЧИРЭГДЭЛГҮЙ ҮЙЛЧИЛЖ БАЙНА

admin  |   2016-07-03  |   Мэдээ мэдээлэл


Худалдан авах ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээллийг олон нийтэд шуурхай хүргэх, тендерт оролцогчдод зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн "Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг Монголд анх удаа тус агентлагт байгуулан, ажиллуулж байна. "Нэг цэгийн үйлчилгээний төв”-өөр 2013-2015 онд нийт 53493 иргэн, ААН-д худалдан авах ажиллагаатай холбоотой зөвлөгөө, үйлчилгээг үзүүлсэн. Тус төвийн үйлчилгээний хүрээнд тендерт оролцогчдод утсаар болон биечлэн, цахим хэлбэрээр зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлэх, иргэд, ААН-д хувийн нууцлалын код олгож, бүртгэх, цахим тендер илгээх, тохиргоо хийх зэрэг үйлчилгээг үзүүлдэг.

"Нэг цэгийн үйлчилгээний төв” үйлчлүүлэхээр ирсэн иргэд, тендерт оролцогчдод чирэгдэлгүй, нэг дороос шуурхай хүргэх зорилгоор банкны төлбөр тооцоо хийх боломжийг бүрдүүлж, "Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийн танхимд Төрийн банкны салбар тооцооны төвийг байршуулан холбогдох байгууллагуудтай гэрээ байгуулан ажиллаж байна.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ГАЗАР




Санал асуулга

Худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулж буй тендер шалгаруулалт хэр шударга явагдаж байна гэж үзэж байна вэ?

Хандалт

Тэндэр гэж юу вэ?

Тендер хэрхэн зохион байгуулагддаг вэ?

Цахим худалдан авах ажиллагаа гэж вэ?