Орон нутгийн өмчийн газрын 2020 оны 5 дугаар сарын үйл ажиллагааны талаарх мэдээ

Говьсүмбэр аймгийн Орон нутгийн өмчийн газрын

2020 оны 5 дугаар сарын үйл ажиллагааны талаарх мэдээ

2020 оны 05 дугаар сарын 21.                                                                      Говьсүмбэр аймаг.

Орон нутгийн өмчийн газар нь 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд орон нутгийн өмч, худалдан авах ажиллагааны чиглэлээр доорх ажлуудыг хийж гүйцэтгэсэн болно. Үүнд:

I.ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА

1-рт:  Аймгийн хэмжээнд худалдан авах ажиллагааны явц:

Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2020 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд БСШУССайдын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 1а/734 дугаар тоот, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/96 дугаар тоотоор эрх шилжиж ирсэн ажлуудыг төлөвлөгөөнд тусган нэмэлт өөрчлөлт оруулсан, дахин БОАЖСайдын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/98 дугаар тоотыг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төлөвлөгөөг өөрчлөн Төсвийн ерөнхийлөн захирагчаар батлуулсан.

Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх: Төлөвлөгөөнд 8 ажил тусгагдсан  ба  2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 7 ажлын тендер шалгаруулалтыг зарлаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан 5 ажлын дүгнэлт, зөвлөмжийг захиалагчид  хүргүүлсэн.

  1. “Сургуулийн барилгын засвар /Говьсүмбэр, 1 дүгээр сургууль/”-ын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2 удаа зарлахад нэг ч компани материалаа ирүүлээгүй. Дахин тендер шалгаруулалтыг 2020 оны 04 дүгээр сарын 22-нд өдөр зарласан. Тендерийн нээлт 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр нээхэд нэг ч компани тендерийн материалаа ирүүлээгүй.
  2. “Говьсүмбэр аймагт 20 га талбайд ногоон төгөл, 1 уст цэг байгуулах” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 1 удаа зарлаж амжилтгүй болсон, дахин тендерийг зарлаж 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр нээхэд “Гидро тех инженеринг” ХХКомпани тендерийн материалаа ирүүлснийг үнэлгээний хорооны гишүүд хянан үзээд шаардлагад нийцсэн тендер ирүүлээгүй тул амжилтгүй болсон тухай зөвлөмжийг хүргүүлээд байна.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх: Төлөвлөгөөнд 1 ажил тусгагдсан. Захиалагч “Найрамдал хотхоны 6 дугаар байрны фасад засвар болон нийтийн эзэмшлийн байрнуудын дээвэр засварын ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтын Багц 1-д “Хайя тек” ХХКомпани,  Багц 2-д “Жавхлант хүслэн” ХХКомпанитай тус тус гэрээ байгуулсан.

Орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэх: Төлөвлөгөөнд нийт 15 ажил тусгагдсан ба 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 13 ажлын /барааны/ тендер шалгаруулалтыг зарлаж, нээлт хийх хугацаа болоогүй 1 ажил, дахин зарлахаар төлөвлөж байгаа 1, захиалагчаас техникийн тодорхойлолт орж ирээгүй 2, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тухай 9 ажлын /барааны/ дүгнэлт, зөвлөмжийг захиалагчид  хүргүүлсэн.

  1. “Аймгийн Засаг даргын Тамгын газарт автомашин худалдан авах ажил”-ыг нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтыг дахин зарлуулах тухай албан тоот захиалагчаас ирүүлсэн. Тендерийг 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зарлаж, 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр нээхээр төлөвлөж байна.
  2. “Төрийн байгууллагад тоног төхөөрөмж худалдан авах”-ыг нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтыг 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр нээхэд 6 компани материалаа ирүүлснийг үнэлгээний хорооны гишүүд хянан үзээд “Саммит компьютер технологи” ХХКомпанийг шалгаруулсан боловч Сангийн яаманд “Монтех дистрибьюшн” ХХКомпани гомдол гаргаж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг түр түтгэлзүүлсэн. Гомдлын хариу нь тендер шалгаруулалтыг хууль журамд заасны дагуу дахин үнэлгээг хийнэ үү гэсэн тул дахин хянан үзээд “Монтех дистрибьюшн” ХХКомпанийг шалгаруулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн. Захиалагч “Монтех дистрибьюшн” ХХКомпанитай гэрээ байгуулсан.
  3. “Цөм сүрэг үржлийн төвд автомашин худалдан авах”-ыг нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт “Юник плайст” ХХКомпанитай гэрээ байгуулсан.
  4. “1, 2, 4 дүгээр багт хийгдэх тоглоомын талбай, тохижилтын ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт “Чинбат” ХХКомпанитай гэрээ байгуулсан.
  5. “3 дугаар багийн нийтийн эзэмшлийн талбайн тохижилт /Цэргийн алдрын хөшөө, Сүмбэр гардены хүүхдийн тоглоом/” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр зарлаж, 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нээхээр төлөвлөж байна.
  6. “Цагдаагийн постны авто зогсоолын ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр зарлаж, 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр нээхэд нэг ч компани материалаа ирүүлээгүй тул захиалагч амжилтгүй болсон тухай зөвлөмжийг хүргүүлсэн.
  7. “Гомбосүрэн ноёны нэрэмжит талбайн тохижилтын ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр зарлаж, 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр нээхэд 2 компани тендерээ ирүүлсэн. Үнэлгээний хороо тендерийн баримт бичгийг үнэлж, шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн “Энержи сет” ХХКомпанийг шалгаруулсан тухай зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн.

Авто замын сангийн хөрөнгөөр хийгдэх:  Төлөвлөгөөнд 1 ажил тусгагдсан  ба захиалагч гэрээ байгуулсан.

  1. “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар хүртэлх авто замын ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 3 удаа зарласан, тендерийг 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр нээхэд “Жавхлант-Аривжих” ХХКомпани тендерээ ирүүлж шаардлагад нийцсэн тул шалгаруулсан тухай зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн. Захиалагч гэрээ байгуулсан.

Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний  зардлаар хийгдэх:  Төлөвлөгөөнд 4 ажил тусгагдсан  ба  2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 4 ажлын тендер шалгаруулалтыг зарлаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан 4 ажлын дүгнэлт, зөвлөмжийг захиалагчид  хүргүүлсэн.

  1. “Цэргийн алдар” цогцолборын цэцэрлэгт ногоон байгууламжийн ус нөөцлөх сав, усалгааны шугам хоолой суурилуулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр нээхэд “Жавхлант-Аривжих” ХХКомпани тендерээ ирүүлж шаардлагад нийцсэн тул шалгаруулсан тухай зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн. Захиалагч гэрээ байгуулсан.
  2. “Нийтийн эзэмшлийн гудамж, талбайн ногоон байгууламжийн усалгааны шугам хоолой, ус нөөцлөх сав суурилуулах /А-0101 авто замын дагуу 3 байршилд/” ажлыг сонгон шалгаруулах тендерийг 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр нээхээр  нээхэд 2 компани материалаа ирүүлсэн ба үнэлгээний хороо  материалыг хянан үзээд “Жавхлант-Аривжих” ХХКомпанийг шалгаруулсан тухай зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн. Захиалагч гэрээ байгуулсан.

Бусад хөрөнгө оруулалтаар хийгдэх:  Төлөвлөгөөнд 1 ажил тусгагдсан  ба  захиалагч гэрээ байгуулсан. Захиалагч “Сүмбэр сумын 1-р цэцэрлэгийн их засварын ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт “Жавхлан хүслэн” ХХКомпанитай гэрээ байгуулсан.

2-рт: Худалдан авах ажиллагааны ил тод байдлын хүрээнд:

Зарлагдсан тендерийн урилгуудыг “Монголын үнэн” сонин,  www.tender.gov.mn govisumber.gov.mm сайтуудад тухай бүр нийтэлж,  тендер шалгаруулалтын үр дүнг цахим системд оруулан ажиллаж байна.

Шилэн дансны вэб сайтад 2020 оны 05-р сарын худалдан авах ажиллагааны явцыг  06 дугаар сарын 01-нд байршуулна.

  1. ОРОН НУТГИЙ ӨМЧ

Дараах ажлын зохион байгуулав:

Аймгийн Ерөнхийлөн захирагчийн 2019, 2020 оны худалдан авах ажиллагааны хүрээнд бий болсон 91 543 290.0 /ерэн нэгэн сая таван зуун дөчин гурван мянга хоёр зуун ер/ төгрөгийн  үнэ бүхий  16 нэр төрлийн эд хөрөнгийг бүртгүүлэх, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын “газрын эзэмших эрх”-ийн үнэлгээг бүртгүүлэх  ажлын төслийг боловсруулан бэлтгэж  аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр хүргүүлсэн. Одоогоор шийдвэр гараагүй байна.

05 сарын байдлаар  орон нутгийн төсөвт түрээсийн орлого 25,4 сая төгрөг төвлөрүүлэхээс 15,6 сая төгрөг төвлөрүүлсэн ба 61,4 хувийн гүйцэтгэлтэй байна.

III.ДОТООД АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ

05 дугаар сард нийт 61 албан бичиг ирснээс 44 хариутай бичиг байна.

  • Өмчтэй холбоотой 41
  • ХАА-тай холбоотой 9
  • Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бичиг 11

Хариутай болон шийдвэрлэх бичгийн хариуг  хугацаанд нь хүргүүлж ажиллаж байна.

Бусад ААНэгж байгууллага руу 79 бичиг явуулав.

  • Өмчтэй холбоотой бичиг 51
  • ХАА-тай хобоотой 19
  • Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бичиг 9 байна.

Тайлант хугацаанд иргэнээс 1 өргөдөл ирснийг хугацаанд нь шийдвэрлэж хариуг хүргүүлсэн.Гомдол ирээгүй байна.

 Хийсэн ажлууд:

  1. Хүний нөөцийн судалгааг 2020 оны 04 дүгээр сарын 29-нд ТЗУХэлтэст хүргүүлсэн.
  2. Төрийн байгууллагуудад ашиглагдаж байгаа вирусны эсрэг програм хангамжийн талаар нэгдсэн судалгаанд 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хамрагдсан.
  3. Санхүүгийн ажил гүйлгээ болон цалин, төсвийн гүйцэтгэлийн сарын мэдээ, нийгмийн даатгалын мэдээ, шилэн дасны мэдээллийг тухай бүр үнэн зөв хийж байна.
  4. Ирсэн, явсан бичгийг тухай бүр даргад танилцуулан бүртгэж холбогдох албан хаагчид шилжүүлэн шийдвэрлүүлж ажиллаж байна.
  5. Албан хаагчдын цаг ашиглалтыг тухай бүр бүртгэн даргад танилцуулан ажиллаж байна.