Орон нутгийн өмчийн газрын 2020 оны 4 дүгээр сарын үйл ажиллагааны талаарх мэдээ

Говьсүмбэр аймгийн Орон нутгийн өмчийн газрын

2020 оны 4 дүгээр сарын үйл ажиллагааны талаарх мэдээ

2020 оны 04 дүгээр сарын 24.                                                                      Говьсүмбэр аймаг.

Орон нутгийн өмчийн газар нь 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд орон нутгийн өмч, худалдан авах ажиллагааны чиглэлээр доорх ажлуудыг хийж гүйцэтгэсэн болно. Үүнд:

I.ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА

1-рт:  Аймгийн хэмжээнд худалдан авах ажиллагааны явц:

Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2020 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд БСШУССайдын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 1а/734 дугаар тоот, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/96 дугаар тоотоор эрх шилжиж ирсэн ажлуудыг төлөвлөгөөнд тусган нэмэлт өөрчлөлт оруулсан, дахин БОАЖСайдын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/98 дугаар тоотыг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төлөвлөгөөг өөрчлөн Төсвийн ерөнхийлөн захирагчаар батлуулсан.

Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх: Төлөвлөгөөнд 8 ажил тусгагдсан  ба  2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар 6 ажлын тендер шалгаруулалтыг зарлаж, нээлт хийх хугацаа болоогүй 1 ажил, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан 5 ажлын дүгнэлт, зөвлөмжийг захиалагчид  хүргүүлсэн.

  1. “Сургуулийн барилгын засвар /Говьсүмбэр, 1 дүгээр сургууль/”-ын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2 удаа зарлахад нэг ч компани материалаа ирүүлээгүй. Дахин тендер шалгаруулалтыг 2020 оны 04 дүгээр сарын 22-нд өдөр зарласан. Тендерийн нээлт 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр  болно.
  2. “Цэцэрлэгийн барилгын засвар /Говьсүмбэр, 2 дугаар цэцэрлэг/”-ын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр нээхэд 2 компани материалаа ирүүлснийг үнэлгээний хорооны гишүүд хянан үзээд “ГЦЦЭ” ХХКомпанийг шалгаруулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн.
  3. “Усан спорт сургалтын барилгын засварын ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр нээхэд 1 компани материалаа ирүүлснийг үнэлгээний хорооны гишүүд хянан үзээд “ЯВМ” ХХКомпанийг шалгаруулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн.
  4. “Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ерөнхий боловсролын 5-р сургууль, Шивээговь сумын дотуур байранд тавилга тоног төхөөрөмж” нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийг дахин зарлаж, 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр нээхэд 1 компани материалаа ирүүлснийг үнэлгээний хорооны гишүүд хянан үзээд “Очирт хөрс” ХХКомпанийг шалгаруулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн.
  5. “Говьсүмбэр аймгийн баянтал сумын 4-р цэцэрлэгт гал тогооны тоног төхөөрөмж худалдан авах” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт “Био медикал инженеринг” ХХКомпани гэрээ байгуулсан.
  6. “Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 4-р цэцэрлэгт гэр цэцэрлэг худалдан авах” нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт “Гэрэлт Эрин” ХХКомпани гэрээ байгуулсан.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх: Төлөвлөгөөнд 1 ажил тусгагдсан. Захиалагч гэрээ байгуулсан.

  1. “Найрамдал хотхоны 6 дугаар байрны фасад засвар болон нийтийн эзэмшлийн байрнуудын дээвэр засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтын Багц 1-д “Хайя тек” ХХКомпани, Багц 2-д “Жавхлант хүслэн” ХХКомпанитай тус тус гэрээ байгуулсан.

Орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэх: Төлөвлөгөөнд нийт 15 ажил тусгагдсан ба 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар 9 ажлын тендер шалгаруулалтыг зарлаж, нээлт хийх хугацаа болоогүй 3 ажил, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тухай 5 ажлын дүгнэлт, зөвлөмжийг захиалагчид  хүргүүлсэн.

  1. “Тохижилт Сүмбэр” ОНӨААТҮГазарт хог тээвэрлэх авто машин нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерт “Петротрак” ХХКомпанитай гэрээ байгуулсан.
  2. “Аймгийн Засаг даргын Тамгын газарт автомашин худалдан авах ажил”-ыг нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтыг дахин зарлуулах тухай албан тоот захиалагчаас ирүүлсэн. Тендерийг 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зарлаж, 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр нээхээр төлөвлөж байна.
  3. “Төрийн байгууллагад тоног төхөөрөмж худалдан авах”-ыг нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтыг 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр нээхэд 6 компани материалаа ирүүлснийг үнэлгээний хорооны гишүүд хянан үзээд “Саммит компьютер технологи” ХХКомпанийг шалгаруулсан боловч Сангийн яаманд “Монтех дистрибьюшн” ХХКомпани гомдол гаргаж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг түр түтгэлзүүлээд байна.
  4. “100 ортой нэгдсэн эмнэлгийн барилгын ажлыг дуусгаж, шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах”-ыг нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт “Гранд премиум” ХХКомпанитай гэрээ байгуулсан.
  5. “Сургууль, цэцэрлэг, номын сангийн фондыг нэмэгдүүлэх зорилгоор ном худалдан авах”-ыг нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт “Аз Хур” ХХКомпанитай гэрээ байгуулсан.
  6. “Цөм сүрэг үржлийн төвд автомашин худалдан авах”-ыг нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийг 5 удаа зарлаж, 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр нээхээр төлөвлөж байна.
  7. “Найрамдал хотхоны бохирын өргөх станцын өргөтгөлийн ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт “Илчит сансар” ХХКомпанитай гэрээ байгуулсан.
  8. “Биеийн тамир спортын газарт шаардлагатай тоног худалдан авах”-ын нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт “Био медикал инженеринг” ХХКомпанитай гэрээ байгуулсан.
  9. “1, 2, 4 дүгээр багт хийгдэх тоглоомын талбай, тохижилтын ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр зарлаж, 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр нээхээр төлөвлөж байна.

Авто замын сангийн хөрөнгөөр хийгдэх:  Төлөвлөгөөнд 1 ажил тусгагдсан  ба  2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар 1 ажлын тендер шалгаруулалтыг дахин зарлаад байна.

  1. “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар хүртэлх авто замын ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 3 удаа зарласан, тендерийг 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр нээхээр төлөвлөж байна.

Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний  зардлаар хийгдэх:  Төлөвлөгөөнд 4 ажил тусгагдсан  ба  2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар 4 ажлын тендер шалгаруулалтыг зарлаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан 2 ажлын дүгнэлт, зөвлөмжийг захиалагчид  хүргүүлсэн. 2 ажлын нээлт хийх хугацаа болоогүй байна.

  1. Сүмбэр сумын 1 дүгээр багт шинээр байгуулагдаж буй “Ногоон төгөл-Ногоон паспорт” модлог ургамлын цэцэрлэгийн ногоон байгууламж, тохижилтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт “Бат бадрах дэлгэр” ХХКомпанитай гэрээ байгуулсан.
  2. “Шинээр ойн зурвас байгуулах ажлын хамгаалалтын хашаа, хайс”-ны ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт “Бат бадрах дэлгэр” ХХКомпанитай гэрээ байгуулсан.

Бусад хөрөнгө оруулалтаар хийгдэх:  Төлөвлөгөөнд 1 ажил тусгагдсан  ба  2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар 1 ажлын тендер шалгаруулалтыг зарлаж, захиалагчид гэрээ байгуулах дүгнэлт, зөвлөмжийг хүргүүлсэн.

“Сүмбэр сумын 1-р цэцэрлэгийн их засварын ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтыг 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр нээхэд 3 компани тендерийн материалаа ирүүлснийг үнэлгээний хорооны гишүүд хянан үзээд “Жавхлан хүслэн” ХХКомпанийг шалгаруулах дүгнэлт, зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн.

2-рт: Худалдан авах ажиллагааны ил тод байдлын хүрээнд:

Зарлагдсан тендерийн урилгуудыг “Монголын үнэн” сонин,  www.tender.gov.mn govisumber.gov.mm сайтуудад тухай бүр нийтэлж,  тендер шалгаруулалтын үр дүнг цахим системд оруулан ажиллаж байна.

Шилэн дансны вэб сайтад 2020 оны 04-р сарын худалдан авах ажиллагааны явцыг  05 дугаар сарын 01-нд байршуулна.

  1. ОРОН НУТГИЙ ӨМЧ

Дараах ажлын зохион байгуулав:

Орон нутгийн өмчит 43 хуулийн этгээдийн 2019 оны үндсэн хөрөнгийн хөдлөл

өөрчлөлтийн статистик мэдээг холбогдох маягтын дагуу гаргаж Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хугацаанд хүргүүлж улсын мэдээнд нэгтгүүллсэн. Үндсэн хөрөнгийн хөдлөл өөрчлөлтөөр тайлант жилийн  эхэнд 59,9 тэрбум төгрөгийн хөрөнгө байснаас 4,8 тэрбум төгрөгийн хөрөнгө нэмэгдэж, 1,7 тэрбум төгрөгийн хөрөнгө хасагдаж жилийн эцэст 63,1 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй болсон байна. Хөрөнгийн хөдлөл өөрчлөлтийн байдалд бүртгэлийн хяналт хийхэд  хууль журмын дагуу бүртгэлийг хийсэн байна. Уг бүртгэлийн хяналтаар дансны нэр буруу бүртгэсэн 8 байгууллагад бүртгэлийг засаж бүртгэх тухай зөвлөмж хүргүүлэв.

Байгууллагуудаас ирүүүлсэн өмчийн өөрчлөлт хөдлөлийн саналыг хүлээн авч хянан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн.

Шийдвэрээр:

–           3265,3 сая төгрөгийн эд хөрөнгийг бүртгэх,

–           128,4 сая төгрөгийн эд хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх,

–           3,4 сая  төгрөгийн эд хөрөнгийг данс хооронд шилжүүлэх,

–           112,4 сая төгрөгийн эд хөрөнгийг данснаас хасаж, акталж устгах ,

–           65,9 сая төгрөгийн үлдэх өртөггүй, элэгдлийн хугацаа дууссан хөрөнгийг

элэгдлийн хугацааг сунгах, дахин үнэлэх зөвшөөрөл тус тус  олгосон байна. Тогтоолын шийдвэрийн хэрэгжилтийн 2 дугаар улиралд багтаан хэрэгжүүлж тайлагнана.

1 дүгээр  улиралд орон нутгийн төсөвт түрээсийн орлого 28,8 сая төгрөг төвлөрүүлэхээс  10,5 сая төгрөг төвлөрүүлсэн ба 36,4 хувийн гүйцэтгэлтэй байна. Төлөвлөгөө тасарсан гол шалтгаан ААНБ-уудтай хийсэн  түрээсийн төлбөр хийгдээгүй , 1 байгууллага үйл ажиллагаа зогссон шалтгаанаар төлбөрийг зогсоосон байна. Түрээсийн орлогыг төвлөрүүлэх талаар холбогдох байгууллагуудад зөвлөмж өгч ажиллаж байна.

III.ДОТООД АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ

04 дүгээр сард нийт 38 албан бичиг ирснээс 15 хариутай бичиг байна.

  • Өмчтэй холбоотой 10
  • ХАА-тай холбоотой 15
  • Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бичиг 13

Хариутай болон шийдвэрлэх бичгийн хариуг  хугацаанд нь хүргүүлж ажиллаж байна.

Бусад ААНэгж байгууллага руу 45 бичиг явуулав.

  • Өмчтэй холбоотой бичиг 27
  • ХАА-тай хобоотой 10
  • Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бичиг 8 байна.

Тайлант хугацаанд иргэнээс 3 өргөдөл ирснийг хугацаанд нь шийдвэрлэж хариуг хүргүүлсэн. Гомдол ирээгүй байна.

Хийсэн ажлууд:

  1. Өргөдөл, гомдлын 1 дүгээр улирлын тайлан мэдээг 04 дүгээр сарын 02-нд ТЗУХэлтэст албан тоотоор хүргүүлсэн.
  2. Төрийн аудитын газраас шилэн дансны шинэчлэлтэй холбоотой судалгааг хугацаанд нь буюу 04 дүгээр сарын 16-ны өдөр бөглөн файлаар хүргүүлсэн.
  3. 1 дүгээр улирлын байдлаар санхүүгийн тайланг гарган Татвар, Нийгмийн даатгал, Санхүү төрийн сангийн хэлтсээр баталгаажуулсан.
  4. 04 дүгээр сарын 16-нд Татвар, Нийгмийн даатгал, Монгол шуудан холбоо, Монголын цахилгаан холбоо болон бусад холбогдох газруудтай тооцоо нийлэн баталгаажуулсан.
  5. Байгууллагын сул орон тооны захиалгыг 04 дүгээр сарын 17-нд албан тоотоор ТЗУХэлтэст хүргүүлсэн.
  6. 30 хүртэлх насны албан хаагчийн судалгааг 04-р сарын 13-нд албан тоотоор ТЗУХэлтэст хүргүүлсэн.
  7. Хүний нөөцийн нэгдсэн системд албан хаагчдын мэдээллийг шинэчилсэн.
  8. 2020 оны 04 дүгээр сарын 21-нд Санхүү төрийн сангийн хэлтэс, Сангийн яамтай хамтран зохион байгуулсан “Төрийн албаны цалингийн нэгдсэн систем” хэрэглэгчдийн онлайн сургалтанд хамрагдсан.
  9. Санхүүгийн ажил гүйлгээ болон цалин, төсвийн гүйцэтгэлийн сарын мэдээ, нийгмийн даатгалын мэдээ, шилэн дасны мэдээллийг тухай бүр үнэн зөв хийж байна.
  10. Ирсэн, явсан бичгийг тухай бүр даргад танилцуулан бүртгэж холбогдох албан хаагчид шилжүүлэн шийдвэрлүүлж ажиллаж байна.

11.Албан хаагчдын цаг ашиглалтыг тухай бүр бүртгэн даргад танилцуулан ажиллаж байна.