Тендерийн урилга

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Аймгийн Засаг даргын Тамгын газарт автомашин худалдан авах

Тендер шалгаруулалтын дугаар: ГСАОНӨГ/202012022

Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Аймгийн Засаг даргын Тамгын газарт автомашин худалдан авах” барааг  нийлүүлэх тухай битүүмжилсэн цахим  тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү барааны тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тул www.tender.gov.mn  хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000- /тавин мянга/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн борлуулалтын орлого нь жил тус бүр санал болгож буй үнийн дүнтэй дүйцэхүйц байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 85 сая төгрөг байна.

Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2017, 2018, 2019 он

Тендерийн хамт ТОӨЗ 21-д заасан баталгааны төгрөгийн дүнтэй тендерийн баталгааг ирүүлнэ. /Тендерийн баталгааны хүчинтэй хугацаа 58 хоног/

Тендерийг 2020 оны 05-р сарын 25ны өдрийн 08 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 05-р сарын 25-ны өдрийн 08 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.

Дотоодын  давуу эрхийн зөрүү тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3-р баг, Нутгийн удирдлагын ордон, Орон нутгийн өмчийн газрын, Утас: 70543033