Говьсүмбэр аймгийн Орон нутгийн өмчийн газрын

2020 оны 3 дугаар сарын үйл ажиллагааны талаарх мэдээ

2020 оны 03 дугаар сарын 23.                                                                      Говьсүмбэр аймаг.

Орон нутгийн өмчийн газар нь 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд орон нутгийн өмч, худалдан авах ажиллагааны чиглэлээр доорх ажлуудыг хийж гүйцэтгэсэн болно. Үүнд:

I.ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА

1-рт:  Аймгийн хэмжээнд худалдан авах ажиллагааны явц:

Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2020 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд БСШУССайдын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 1а/734 дугаар тоот, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/96 дугаар тоотоор эрх шилжиж ирсэн ажлуудыг төлөвлөгөөнд тусган нэмэлт өөрчлөлт оруулж 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Төсвийн ерөнхийлөн захирагчаар батлуулсан.

Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх: Төлөвлөгөөнд 7 ажил тусгагдсан  ба  2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар 6 ажлын тендер шалгаруулалтыг зарлаж, нээлт хийх хугацаа болоогүй 3 ажил, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан 3 ажлын дүгнэлт, зөвлөмжийг захиалагчид  хүргүүлсэн.

“Сургуулийн барилгын засвар /Говьсүмбэр, 1 дүгээр сургууль/-ын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтыг 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр зарласан. Тендерийн нээлт 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр  болно.

Цэцэрлэгийн барилгын засвар /Говьсүмбэр, 2 дугаар цэцэрлэг/-ын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтыг 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр зарласан. Тендерийн нээлт 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр болно.

Усан спорт сургалтын барилгын засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтыг 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр зарласан. Тендерийн нээлт 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр болно.

“Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ерөнхий боловсролын 5-р сургууль, Шивээговь сумын дотуур байранд тавилга тоног төхөөрөмж” нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтыг 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр зарласан. Тендерийн нээлт 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр болоход 1 оролцогч компани тендерээ ирүүлсэн. Үнэлгээний хороо тендерийн баримт бичгийг үнэлж, шаардлагад нийцээгүй тул ирүүлсэн тендерээс татгалзаж, дахин зарлах дүгнэлт, зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн. болно.

“Говьсүмбэр аймгийн баянтал сумын 4-р цэцэрлэгт гал тогооны тоног төхөөрөмж худалдан авах”-ыг нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтыг 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр зарласан. Тендерийн нээлт 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр болоход 4 оролцогч компани тендерээ ирүүлсэн. Үнэлгээний хороо тендерийн баримт бичгийг үнэлж, шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн “Био медикал инженеринг” ХХКомпанийг нийлүүлэгчээр сонгон шалгаруулан ажиллах дүгнэлт, зөвлөмжийг хүргүүлэн ажилласан.

“Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 4-р цэцэрлэгт гэр цэцэрлэг худалдан авах” нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтыг 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр зарласан. Тендерийн нээлт 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр болоход 2 оролцогч компани тендерээ ирүүлсэн. Үнэлгээний хороо тендерийн баримт бичгийг үнэлж, шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн “Гэрэлт Эрин” ХХКомпанийг нийлүүлэгчээр сонгон шалгаруулан ажиллах дүгнэлт, зөвлөмжийг хүргүүлэн ажилласан.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх: Төлөвлөгөөнд 1 ажил тусгагдсан. ба  2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар 1 ажлын тендер шалгаруулалтыг зарлаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан 1 ажлын дүгнэлт, зөвлөмжийг захиалагчид  хүргүүлсэн.

“Найрамдал хотхоны 6 дугаар байрны фасад засвар болон нийтийн эзэмшлийн байрнуудын дээвэр засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтыг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр зарласан. Тендерийн нээлт 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр болоход Багц 1-д 4 оролцогч, Багц 2-д 3 оролцогч компани тендерээ ирүүлсэн. Үнэлгээний хороо тендерийн баримт бичгийг үнэлж, шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн Багц 1-д “Хайя тек” ХХКомпани, Багц 2-д “Жавхлант хүслэн” ХХКомпанийг гүйцэтгэгчээр тус тус сонгон шалгаруулан ажиллах дүгнэлт, зөвлөмжийг хүргүүлэн ажилласан.

Орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэх: Төлөвлөгөөнд нийт 15 ажил тусгагдсан ба   2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар 8 ажлын тендер шалгаруулалтыг зарлаж, нээлт хийх хугацаа болоогүй 1 ажил, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулан ажиллах  тухай 5 ажил, дахин зарлах  тухай 2 ажлын дүгнэлт, зөвлөмжийг захиалагчид  хүргүүлсэн.

“Тохижилт Сүмбэр” ОНӨААТҮГазарт хог тээвэрлэх авто машин нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтыг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр зарласан. Тендерийн нээлт 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр болж, тендер шалгаруулалтад “Отто мир” ХХК, “Петротрак” ХХКомпаниуд тендерээ ирүүлсэн ба үнэлгээний хороо  материалыг хянан үзээд нийлүүлэгчээр “Петротрак” ХХКомпанийг сонгон шалгаруулж гэрээ байгуулан ажиллах дүгнэлт, зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн.

“Аймгийн Засаг даргын Тамгын газарт автомашин худалдан авах ажил”-ыг нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтыг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр зарласан. Тендерийн нээлт 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр нээхэд нэг ч компани тендерийн материалаа ирүүлээгүй учраас захиалагчид дахин зарлах тухай зөвлөмжийг хүргүүлсэн. Захиалагчийн хүсэлтээр дахин тендер шалгаруулалтыг зарлаж 2020 оны 03 дугаар сарын 23-нд нээхэд  2 оролцогч компани тендерээ ирүүлсэнийг үнэлгээний хороо үнэлж, бүх тендерээс татгалзаж, дахин зарлах  тухай дүгнэлт, зөвлөмжийг  захиалагчид хүргүүлсэн.

“Төрийн байгууллагад тоног төхөөрөмж худалдан авах”-ыг нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр зарласан. Тендерийн нээлт 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нээхэд 4 компани тендерийн материалаа ирүүлсэн боловч шаардлагад нийцсэн нэг ч тендер ирүүлээгүй гэж үзээд захиалагчид дахин зарлах тухай зөвлөмжийг хүргүүлсэн.  Тендер шалгаруулалтыг 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр зарласан, 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр нээнэ.

“100 ортой нэгдсэн эмнэлгийн барилгын ажлыг дуусгаж, шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах”-ыг нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтыг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр зарласан. Тендерийн нээлт 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр нээхэд 2 компани тендерийн материалаа ирүүлснийг үнэлгээний хорооны гишүүд хянан үзээд “Гранд премиум” ХХКомпанийг шалгаруулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн.

“Сургууль, цэцэрлэг, номын сангийн фондыг нэмэгдүүлэх зорилгоор ном худалдан авах”-ыг нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтыг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр зарласан. Тендерийн нээлт 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр болоход тендер шалгаруулалтад оролцогч орж ирээгүй тул захиалагчийн албан хүсэлтийн дагуу дахин 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр зарлаж, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нээхэд тендер шалгаруулалтад “Аз Хур” ХХК тендерээ ирүүлсэн ба үнэлгээний хороо материалыг хянан үзээд нийлүүлэгчээр “Аз Хур”ХХКомпанийг сонгон шалгаруулж гэрээ байгуулан ажиллах дүгнэлт, зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн.

“Цөм сүрэг үржлийн төвд автомашин худалдан авах”-ыг нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтыг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зарласан. Тендерийн нээлт 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нээхэд 1 компани тендерийн материалаа ирүүлсэн боловч шаардлагад нийцсэн тендер ирүүлээгүй гэж үзээд  захиалагчид дахин зарлах тухай зөвлөмжийг хүргүүлсэн. Захиалагчийн хүсэлтээр дахин тендерийг зарлаж 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр нээхэд 1 компани тендерийн материалаа ирүүлсэн боловч ТШӨХүснэгтийн шаардлагыг хангаагүй учраас дээрх компаниас татгалзсан ба 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр зарлаж, 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр нээхэд 1 оролцогч компани тендерээ ирүүлсэнийг үнэлгээний хороо үнэлж, шаардлагад нийцсэн  тендер ирүүлээгүй гэж үзээд  захиалагчид дахин зарлах тухай зөвлөмжийг хүргүүлсэн.

“Найрамдал хотхоны бохирын өргөх станцын өргөтгөлийн ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр зарласан. Тендерийн нээлт 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр болоход 1 оролцогч компани тендерээ ирүүлсэнийг үнэлж, шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн “Илчит сансар” ХХКомпанийг сонгон шалгаруулан ажиллах тухай дүгнэлт, зөвлөмжийг хүргүүлсэн.

“Биеийн тамир спортын газарт шаардлагатай тоног худалдан авах”-ын нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтыг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зарласан. Тендерийн нээлт 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр нэг ч компани тендерийн материалаа ирүүлээгүй учраас захиалагчид дахин зарлах тухай зөвлөмжийг хүргүүлсэн. Захиалагч хүсэлтээр дахин тендер шалгаруулалтыг зарлаж 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр нээхэд 2 оролцогч компани тендерээ ирүүлсэнийг үнэлж, “Био медикал инженеринг” ХХКомпанийг сонгон шалгаруулан гэрээ байгуулан ажиллах тухай дүгнэлт, зөвлөмжийг хүргүүлсэн.

Авто замын сангийн хөрөнгөөр хийгдэх:  Төлөвлөгөөнд 1 ажил тусгагдсан  ба  2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар 1 ажлын тендер шалгаруулалтыг зарласан  ба дахин зарлах тухай шийдвэрийг хүргүүлэн ажилласан.

Төлөвлөгөөнд нийт 1 ажлыг зарлахаас 2 дугаар сарын байдлаар 1 ажлыг цахим системээр зарласан. Үүнд:

“Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар хүртэлх авто замын ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтыг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр зарласан. Тендерийн нээлт 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр нээхэд нэг ч компани тендерийн материалаа ирүүлээгүй учраас захиалагчид дахин зарлах тухай зөвлөмжийг хүргүүлсэн.

Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний  зардлаар хийгдэх:  Төлөвлөгөөнд 4 ажил тусгагдсан  ба  2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар 2 ажлын тендер шалгаруулалтыг зарлаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан 2 ажлын дүгнэлт, зөвлөмжийг захиалагчид  хүргүүлсэн.

Сүмбэр сумын 1 дүгээр багт шинээр байгуулагдаж буй “Ногоон төгөл-Ногоон паспорт” модлог ургамлын цэцэрлэгийн ногоон байгууламж, тохижилтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтыг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр зарласан. Тендерийн нээлт 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нээхэд 2 оролцогч тендерээ ирүүлсэн ба шаардлагад нийцээгүй тул захиалагчид дахин зарлах тухай зөвлөмжийг хүргүүлж, захиалагчаас дахин зарлаж өгнө үү гэсэн албан хүсэлтийг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр зарлаж, 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр нээхэд 1 оролцогч компани оролцож шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн тул гүйцэтгэгчээр сонгон шалгаруулан ажиллах тухай зөвлөмж, дүгнэлт, тайланг хүргүүлсэн.

“Шинээр ойн зурвас байгуулах ажлын хамгаалалтын хашаа, хайс”-ны ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтыг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр зарласан. Тендерийн нээлт 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нээхэд 1 оролцогч тендерээ ирүүлсэн ба шаардлагад нийцээгүй тул захиалагчид дахин зарлах тухай зөвлөмжийг хүргүүлж, захиалагчаас дахин зарлаж өгнө үү гэсэн албан хүсэлтийг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр зарлаж, 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр нээхэд 2 оролцогч компани оролцож шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн “Бат бадрах дэлгэр” ХХКомпанийг гүйцэтгэгчээр сонгон шалгаруулан ажиллах тухай зөвлөмж, дүгнэлт, тайланг хүргүүлсэн.

Бусад хөрөнгө оруулалтаар хийгдэх:  Төлөвлөгөөнд 1 ажил тусгагдсан  ба  2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар 1 ажлын тендер шалгаруулалтыг зарласан, тендерийн нээлт хийх хугацаа болоогүй  байна.

“Сүмбэр сумын 1-р цэцэрлэгийн их засварын ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах  нээлттэй тендер шалгаруулалтыг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр зарласан. Тендерийн нээлт 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр нээхэд 4 компани тендерийн материалаа ирүүлсэн боловч шаардлагад нийцсэн нэг ч тендер ирүүлээгүй гэж үзээд  захиалагчид дахин зарлах тухай зөвлөмжийг хүргүүлсэн ба 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр зарлаж, 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр нээнэ.

2-рт: Худалдан авах ажиллагааны ил тод байдлын хүрээнд:

Зарлагдсан тендерийн урилгуудыг “Монголын үнэн” сонин,  www.tender.gov.mn сайтад тухай бүр нийтэлж,  тендер шалгаруулалтын үр дүнг цахим системд оруулан ажиллаж байна.

Шилэн дансны вэб сайтад 2020 оны 02-сарын худалдан авах ажиллагааны явцыг тухай бүр оруулан ажилласан.

III.ДОТООД АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ

03 дугаар сард нийт 31 албан бичиг ирснээс 9 хариутай бичиг байна.

Өмчтэй холбоотой 7

ХАА-тай холбоотой 19

Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бичиг 5

Хариутай болон шийдвэрлэх бичгийн хариуг  хугацаанд нь хүргүүлж ажиллаж байна.

Бусад ААНэгж байгууллага руу 33 бичиг явуулав.

Өмчтэй холбоотой бичиг 1

ХАА-тай хобоотой 29

Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бичиг 3 байна.

Тайлант хугацаанд өргөдөл, гомдол ирээгүй байна.

Хийсэн ажлууд:

2020 оны 02 дугаар сарын 20-нд Санхүү төрийн сангийн хэлтэст “Төрийн албаны цалингийн нэгдсэн систем” хэрэглэгчдийн судалгааг бөглөн файлаар хүргүүлсэн.

2020 оны 03 дугаар сарын 19-нд “Нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид, эрх бүхий албан тушаалтныг чадавхижуулах сургалт”-нд хамрагдаагүй албан хаагчдын судалгааг цаасаар хүргүүлсэн.

Санхүүгийн ажил гүйлгээ болон цалин, төсвийн гүйцэтгэлийн сарын мэдээ, нийгтийн даатгалын мэдээ, шилэн дасны мэдээллийг тухай бүр үнэн зөв хийж байна.

Ирсэн, явсан бичгийг тухай бүр даргад танилцуулан бүртгэж холбогдох албан хаагчид шилжүүлэн шийдвэрлүүлж ажиллаж байна.

03-р сарын 23-ны байдлаар манай байгууллагад өргөдөл, гомдол ирээгүй байна.

Албан хаагчдын цаг ашиглалтыг тухай бүр бүртгэн даргад танилцуулан ажиллаж байна.

Даргын үүрэг даалгавар:

Төсөвт болон орон нутгийн өмчит 43 аж ахуйн нэгж байгууллагуудын 2019 оны хуулийн этгээдийн нэр, санхүүгийн тайлан, автомашины судалгааг нэгтгэх ажлыг хийж гүйцэтгэсэн.

Албан орон сууц хөлслөх гэрээний дагуу 2020 оны түрээсийн орлогын хуулгыг тулган 01-03 дугаар сарын түрээсийн нэгтгэлийг хийсэн.

Орон нутгийн өмчит 43 аж ахуйн нэгж байгууллагын өмч эзэмшүүлэх гэрээний дугаар, бүртгэлийн код, регистерийн дугаар, улсын бүртгэлийн гэрчилгээний дугааруудыг бичиж нэгтгэж ил тодын самбар дээр байршуулсан.

Төсөвт болон орон нутгийн өмчит 43 аж ахуйн нэгж байгууллагуудын 2020 оны Өмч эзэмшүүлэх гэрээ болон албаны орон сууц хөлслөх гэрээний нэг хувийг нягтлан бодогч нарт нь гарын үсэг зуруулан  хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулж байна.