Орон нутгийн өмчийн газрын 2020 оны 2 дугаар сарын үйл ажиллагааны талаарх мэдээ

Говьсүмбэр аймгийн Орон нутгийн өмчийн газрын

2020 оны 2 дугаар сарын үйл ажиллагааны талаарх мэдээ

2020 оны 02 дугаар сарын 20.                                                                      Говьсүмбэр аймаг.

Орон нутгийн өмчийн газар нь 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 202 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд орон нутгийн өмч, худалдан авах ажиллагааны чиглэлээр доорх ажлуудыг хийж гүйцэтгэсэн болно. Үүнд:

I.ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА

1-рт:  Аймгийн хэмжээнд худалдан авах ажиллагааны явц:

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх:Төлөвлөгөөнд 1 ажил тусгагдсан.

  1. “Найрамдал хотхоны 6 дугаар байрны фасад засвар болон нийтийн эзэмшлийн байрнуудын дээвэр засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтыг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр зарласан. Тендерийн нээлт 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр болно.

Орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэх: Төлөвлөгөөнд нийт 15 ажил тусгагдаж үүнээс 15 ажлыг цахим системээр зарлахаас 02 дугаар сарын байдлаар өссөн дүнгээр 8 ажлыг цахим системээр зарлаад байна. Үүнд:

  1. “Тохижилт Сүмбэр” ОНӨААТҮГазарт хог тээвэрлэх авто машин нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтыг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр зарласан. Тендерийн нээлт 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр болж, тендер шалгаруулалтад “Отто мир” ХХК, “Петротрак” ХХКомпаниуд тендерээ ирүүлсэн ба үнэлгээний хороо  материалыг хянан үзээд нийлүүлэгчээр “Петротрак” ХХКомпанийг сонгон шалгаруулж гэрээ байгуулан ажиллах дүгнэлт, зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн.
  2. “Аймгийн Засаг даргын Тамгын газарт автомашин худалдан авах ажил”-ыг нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтыг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр зарласан. Тендерийн нээлт 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр нээхэд нэг ч компани тендерийн материалаа ирүүлээгүй учраас захиалагчид дахин зарлах тухай зөвлөмжийг хүргүүлсэн. Захиалагчийн хүсэлтээр дахин тендер шалгаруулалтыг зарлаж 2020 оны 03 дугаар сарын 13-нд нээхээр төлөвлөж байна.
  3. “Төрийн байгууллагад тоног төхөөрөмж худалдан авах”-ыг нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр зарласан. Тендерийн нээлт 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нээхэд 4 компани тендерийн материалаа ирүүлсэн боловч шаардлагад нийцсэн нэг ч тендер ирүүлээгүй гэж үзээд захиалагчид дахин зарлах тухай зөвлөмжийг хүргүүлсэн.
  4. “100 ортой нэгдсэн эмнэлгийн барилгын ажлыг дуусгаж, шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах”-ыг нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтыг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр зарласан. Тендерийн нээлт 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр нээхэд 2 компани тендерийн материалаа ирүүлснийг үнэлгээний хорооны гишүүд хянан үзээд “Гранд премиум” ХХКомпанийг шалгаруулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн.
  5. “Сургууль, цэцэрлэг, номын сангийн фондыг нэмэгдүүлэх зорилгоор ном худалдан авах”-ыг нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтыг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр зарласан. Тендерийн нээлт 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр болоход тендер шалгаруулалтад оролцогч орж ирээгүй тул захиалагчийн албан хүсэлтийн дагуу дахин 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр зарлаж, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нээхэд тендер шалгаруулалтад “Аз Хур” ХХК тендерээ ирүүлсэн ба үнэлгээний хороо материалыг хянан үзээд нийлүүлэгчээр “Аз Хур”ХХКомпанийг сонгон шалгаруулж гэрээ байгуулан ажиллах дүгнэлт, зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн.
  6. “Цөм сүрэг үржлийн төвд автомашин худалдан авах”-ыг нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтыг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зарласан. Тендерийн нээлт 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нээхэд 1 компани тендерийн материалаа ирүүлсэн боловч шаардлагад нийцсэн тендер ирүүлээгүй гэж үзээд  захиалагчид дахин зарлах тухай зөвлөмжийг хүргүүлсэн. Захиалагчийн хүсэлтээр дахин тендерийг зарлаж 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр нээхэд 1 компани тендерийн материалаа ирүүлсэн боловч ТШӨХүснэгтийн шаардлагыг хангаагүй учраас дээрх компаниас татгалзсан.
  7. “Найрамдал хотхоны бохирын өргөх станцын өргөтгөлийн ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр зарласан. Тендерийн нээлт 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр болно.
  8. “Биеийн тамир спортын газарт шаардлагатай тоног худалдан авах”-ын нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтыг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зарласан. Тендерийн нээлт 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр нэг ч компани тендерийн материалаа ирүүлээгүй учраас захиалагчид дахин зарлах тухай зөвлөмжийг хүргүүлсэн. Захиалагч хүсэлтээр дахин тендер шалгаруулалтыг зарлаж 2020 оны 03 дугаар сарын 02-нд нээхээр төлөвлөж байна.

Авто замын сангийн хөрөнгөөр хийгдэх:  Төлөвлөгөөнд нийт 1 ажлыг зарлахаас 2 дугаар сарын байдлаар 1 ажлыг цахим системээр зарласан. Үүнд:

  1. “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар хүртэлх авто замын ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтыг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр зарласан. Тендерийн нээлт 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр нээхэд нэг ч компани тендерийн материалаа ирүүлээгүй учраас захиалагчид дахин зарлах тухай зөвлөмжийг хүргүүлсэн.

Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний  зардлаар хийгдэх:  Төлөвлөгөөнд нийт 4 ажлыг зарлахаас 2 дугаар сарын байдлаар 2 ажлыг цахим системээр зарласан. Үүнд:

  1. Сүмбэр сумын 1 дүгээр багт шинээр байгуулагдаж буй “Ногоон төгөл-Ногоон паспорт” модлог ургамлын цэцэрлэгийн ногоон байгууламж, тохижилтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтыг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр зарласан. Тендерийн нээлт 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нээхэд 2 оролцогч тендерээ ирүүлсэн ба шаардлагад нийцээгүй тул захиалагчид дахин зарлах тухай зөвлөмжийг хүргүүлсэн.
  2. “Шинээр ойн зурвас байгуулах ажлын хамгаалалтын хашаа, хайс”-ны ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтыг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр зарласан. Тендерийн нээлт 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нээхэд 1 оролцогч тендерээ ирүүлсэн ба шаардлагад нийцээгүй тул захиалагчид дахин зарлах тухай зөвлөмжийг хүргүүлсэн.

Бусад хөрөнгө оруулалтаар хийгдэх:  Төлөвлөгөөнд нийт 1 ажлыг зарлахаас 2 дугаар сарын байдлаар 1 ажлыг цахим системээр зарласан. Үүнд:

  1. “Сүмбэр сумын 1-р цэцэрлэгийн их засварын ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтыг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр зарласан. Тендерийн нээлт 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр нээхэд 4 компани тендерийн материалаа ирүүлсэн боловч шаардлагад нийцсэн нэг ч тендер ирүүлээгүй гэж үзээд  захиалагчид дахин зарлах тухай зөвлөмжийг хүргүүлсэн.

Сүмбэр сумын худалдан авах ажиллагаа

2020 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний дагуу 16 төсөл арга, хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулан ажиллах төлөвлөгөөг  сумын засаг даргаар батлуулан төрийн худалдан авах ажиллагааны  цахим систем болох www.tender.gov.mn -д байршуулж Сангийн яамаар батлуулсан. Төлөвлөгөөний  дагуу 2 дугаар сарын байдлаар 2 ажлыг цахим системээр зарласан. Үүнд:

  1. “Хогийн цэгийн ландфилл технологи тогтмолжуулахад шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах”-ын нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтыг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр зарласан. Тендерийн нээлт 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр болсон.
  2. “Нийтийн эзэмшлийн орон сууц 15-р байрны техникийн давхрын шугам сүлжээний их засвар”-ын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтыг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр зарласан. Тендерийн нээлт 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нээхэд 1 хуулийн этгээд тендерээ ирүүлсэн боловч шаардлагад нийцээгүй тул дахин зарлахаар төлөвлөн ажиллаж байна..

Шивээговь сумын худалдан авах ажиллагаа

2020 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний дагуу 17 төсөл арга, хэмжээний худалдан авах ажиллагааг зохион  байгуулан ажиллах төлөвлөгөөг  сумын засаг даргаар батлуулан төрийн худалдан авах ажиллагааны  цахим систем болох www.tender.gov.mn -д байршуулж Сангийн яамаар батлуулсан.

Төлөвлөгөөний  дагуу 2 дугаар сарын байдлаар 1 ажлыг цахим системээр зарласан. Үүнд:

  1. “Хог тээвэрлэх автомашин худалдан авах”-ын нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтыг 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр зарласан. Тендерийн нээлт 2020 оны 03 дугаар сарын 02-ны болно.

Баянтал сумын худалдан авах ажиллагаа

2020 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний дагуу 18 төсөл арга, хэмжээний худалдан авах ажиллагааг зохион  байгуулан ажиллах төлөвлөгөөг  сумын засаг даргаар батлуулан төрийн худалдан авах ажиллагааны  цахим систем болох www.tender.gov.mn -д байршуулж Сангийн яамаар батлуулсан.

Төлөвлөгөөний  дагуу 2 дугаар сарын байдлаар 2 ажлыг цахим системээр зарласан. Үүнд:

1.“Жижиг тэрэг худалдан авах /Суудлын авто машин/”-ын нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтыг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зарласан. Тендерийн нээлт 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр нээхэд нэг ч хуулийн этгээд тендерээ ирүүлээгүй тул дахин 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр зарлаж 1 хуулийн этгээд материалаа ирүүлсэн боловч шаардлагад нийцээгүй тул татгалзаж 2020 оны 02 дугаар сарын 20-ний өдөр дахин зарлаад байна.

2.“Хогны машин худалдан авах”-ын нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтыг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр зарласан. Тендерийн нээлт 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр нээхэд нэг ч хуулийн этгээд орж ирээгүй тул 2020 оны 02 дугаар сарын 20-ний өдөр дахин зарлаад байна

2-рт: Худалдан авах ажиллагааны ил тод байдлын хүрээнд:

Зарлагдсан тендерийн урилгуудыг www.tender.gov.mn сайтад тухай бүр нийтэлж,  тендер шалгаруулалтын үр дүнг цахим системд оруулан ажиллаж байна.

Шилэн дансны вэб сайтад 2020 оны 01-сарын худалдан авах ажиллагааны явцыг тухай бүр оруулан ажилласан.

III.ДОТООД АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ

02 дугаар сард нийт 51 албан бичиг ирснээс 7 хариутай бичиг байна.

  • Өмчтэй холбоотой 34
  • ХАА-тай холбоотой 10
  • Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бичиг 7

Хариутай болон шийдвэрлэх бичгийн хариуг  хугацаанд нь хүргүүлж ажиллаж байна.

Бусад ААНэгж байгууллага руу 26 бичиг явуулав.

  • Өмчтэй холбоотой бичиг 3
  • ХАА-тай хобоотой 6
  • Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бичиг 17 байна.

Тайлант хугацаанд өргөдөл, гомдол ирээгүй байна.