Орон нутгийн өмчийн газрын 2020 оны 1 дүгээр сарын үйл ажиллагааны талаарх мэдээ

Говьсүмбэр аймгийн Орон нутгийн өмчийн газрын

2020 оны 1 дүгээр сарын үйл ажиллагааны талаарх мэдээ

2020 оны 01 дүгээр сарын 22.                                                      Говьсүмбэр аймаг.

Орон нутгийн өмчийн газар нь 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд орон нутгийн өмч, худалдан авах ажиллагааны чиглэлээр доорх ажлуудыг хийж гүйцэтгэсэн болно. Үүнд:

I.ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА

1-рт:  Аймгийн хэмжээнд худалдан авах ажиллагааны явц:

Аймгийн худалдан авах ажиллагаа

  1. 2020 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний дагуу 22 төсөл арга, үнэлгээний хорооны захирамжийг боловсруулан төсвийн ерөнхийлөн захирагчаар батлуулж, үнэлгээний хороог байгуулсан.

Орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэх: Төлөвлөгөөнд нийт 15 ажил тусгагдаж үүнээс 15 ажлыг цахим системээр зарлахаас 01 дүгээр сарын байдлаар 6 ажлыг цахим системээр зарлаад байна. Үүнд:

  1. “Тохижилт Сүмбэр” ОНӨААТҮГазарт хог тээвэрлэх авто машин нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтыг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр зарласан. Тендерийн нээлт 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр болно.
  2. “Аймгийн Засаг даргын Тамгын газарт автомашин худалдан авах ажил”-ыг нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтыг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр зарласан. Тендерийн нээлт 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр болно.
  3. “Төрийн байгууллагад тоног төхөөрөмж худалдан авах”-ыг нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр зарласан. Тендерийн нээлт 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр болно.
  4. “100 ортой нэгдсэн эмнэлгийн барилгын ажлыг дуусгаж, шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах”-ыг нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтыг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр зарласан. Тендерийн нээлт 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр болно.
  5. “Сургууль, цэцэрлэг, номын сангийн фондыг нэмэгдүүлэх зорилгоор ном худалдан авах”-ыг нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтыг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр зарласан. Тендерийн нээлт 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр болно.
  6. “Цөм сүрэг үржлийн төвд автомашин худалдан авах”-ыг нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтыг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зарласан. Тендерийн нээлт 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр болно.

Авто замын сангийн хөрөнгөөр хийгдэх:  Төлөвлөгөөнд нийт 1 ажлыг зарлахаас 1 дүгээр сарын байдлаар 1 ажлыг цахим системээр зарласан. Үүнд:

  1. “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар хүртэлх авто замын ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтыг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр зарласан. Тендерийн нээлт 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр болно.

Бусад хөрөнгө оруулалтаар хийгдэх:  Төлөвлөгөөнд нийт 1 ажлыг зарлахаас 1 дүгээр сарын байдлаар 1 ажлыг цахим системээр зарласан. Үүнд:

  1. “Сүмбэр сумын 1-р цэцэрлэгийн их засварын ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтыг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр зарласан. Тендерийн нээлт 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр болно.

Сүмбэр сумын худалдан авах ажиллагаа

2020 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний дагуу 16 төсөл арга, хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулан ажиллах төлөвлөгөөг  сумын засаг даргаар батлуулан төрийн худалдан авах ажиллагааны  цахим систем болох www.tender.gov.mn -д байршуулж Сангийн яамаар батлуулсан. Төлөвлөгөөний  дагуу 1 дүгээр сарын байдлаар 1 ажлыг цахим системээр зарласан. Үүнд:

  1. “Хогийн цэгийн ландфилл технологи тогтмолжуулахад шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах”-ын нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтыг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр зарласан. Тендерийн нээлт 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр болно.

Шивээговь сумын худалдан авах ажиллагаа

2020 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний дагуу 17 төсөл арга, хэмжээний худалдан авах ажиллагааг зохион  байгуулан ажиллах төлөвлөгөөг  сумын засаг даргаар батлуулан төрийн худалдан авах ажиллагааны  цахим систем болох www.tender.gov.mn -д байршуулж Сангийн яамаар батлуулсан.

Баянтал сумын худалдан авах ажиллагаа

2020 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний дагуу 18 төсөл арга, хэмжээний худалдан авах ажиллагааг зохион  байгуулан ажиллах төлөвлөгөөг  сумын засаг даргаар батлуулан төрийн худалдан авах ажиллагааны  цахим систем болох www.tender.gov.mn -д байршуулж Сангийн яамаар батлуулсан.

Төлөвлөгөөний  дагуу 1 дүгээр сарын байдлаар 1 ажлыг цахим системээр зарласан. Үүнд:

  1. “Жижиг тэрэг худалдан авах /Суудлын авто машин/”-ын нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтыг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зарласан. Тендерийн нээлт 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр болно.

2-рт: Худалдан авах ажиллагааны ил тод байдлын хүрээнд:

Зарлагдсан тендерийн урилгуудыг www.tender.gov.mn сайтад тухай бүр нийтэлж,  тендер шалгаруулалтын үр дүнг цахим системд оруулан ажиллаж байна.

Шилэн дансны вэб сайтад 2019 оны 12-р сар,  2020 оны 01-р сарын худалдан авах ажиллагааны явцыг тухай бүр оруулан ажилаж байна.

 II.ОРОН НУТГИЙН ӨМЧ

  1. Орон нутгийн өмчит байгууллагуудтай 2020 оны “Өмч эзэмшүүлэх гэрээ”, түрээсийн гэрээг шинэчлэн байгуулахаар ажиллаж байна.
  2. Улсын төсөв болон аймгийн 2019 оны “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн тухайн жилийн эцсээр улсын комисс хүлээн авсан, бүртгэлд тусгагдаагүй бараа, ажил, үйлчилгээг холбогдох байгууллагад бүртгэлжүүлэхээр ажиллаж байна.
  3. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хурлын 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хурлаар аймгийн Засаг даргын Тамгын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 00-03 ГСА улсын дугаартай Lexus-470 маркын автомашиныг дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлэснийг Баянтал сумын Засаг даргын Тамгын газар балансаас балансад шилжүүлэхээр шийдвэрлүүлсэн.
  4. Орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, данснаас хасах, шилжүүлэх журам”-ыг шинэчлэн батлахаар журмын төсөлд орон нутгийн өмчит хуулийн этгээдийн холбогдох ажилтнуудаас санал авах хэлэлцүүлгийг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулан, журмыг батлуулахаар аймгийн ИТХуралд хүргүүлээд байна.

III.ДОТООД АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ

01 дүгээр сард нийт 51 албан бичиг ирснээс 8 хариутай бичиг байна.

  • Өмчтэй холбоотой 40
  • ХАА-тай холбоотой 10
  • Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бичиг 1

Хариутай болон шийдвэрлэх бичгийн хариуг  хугацаанд нь хүргүүлж ажиллаж байна.

Бусад ААНэгж байгууллага руу 33 бичиг явуулав.

  • Өмчтэй холбоотой бичиг 17
  • ХАА-тай хобоотой 10
  • Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бичиг 6 байна.

Өргөдөл, гомдол ирээгүй байна.