ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2019.11.21

Тендер шалгаруулалтын нэр:  Говьсүмбэр  аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт суудлын авто машин худалдан авах

Тендер шалгаруулалтын дугаар:  ГСАГХБХБГ/201911001

Говьсүмбэр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын  газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт суудлын автомашин нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

  • Борлуулалтын хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 1 жил буюу2018 оны  санхүүгийн тайлан аудитын дүгнэлтийн хамт ирүүлэх
  • Сүүлийн 1 жилийн туршлагын мэдээлэл : 2018 онд хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын гэрээний хуулбар, ажил хүлээлцсэн актын хамт ирүүлэх
  • Тендерийн хамт 800000 – /Найман зуун мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
  • Тендерийн материалд цахим тендерийн баталгааг хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим систем тендерийн баталгаа гаргагч арилжааны банкны мэдээллийн сангаас тендерт оролцогчийн тендерийн баталгааны талаарх мэдээллийг шалгана.

Тендерийг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 10 цаг 00 минутаас  өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 10 цаг 30 минутад  нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй

Дотоодын давуу эрх тооцох эсэх тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

                                                             Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3-р баг,                                                 Нутгийн удирдлагын ордон, 3-р давхар, 309 тоот өрөө.                                         Холбоо барих утасны дугаар 70543033, 88723692

 

Click here to add your own text