“Аймгийн төвийн 1.4 км авто замын зураг төсөв боловсруулах ажил”-ын зөвлөх үйлчилгээ үзүүлэх зөвлөхийн тендерийн урилга

ЗӨВЛӨХИЙН ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо : 2019 оны 11-р сарын 06

Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газар  нь “ Аймгийн төвийн  1.4 км авто замын зураг төсөв боловсруулах ажил”-ыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хураангуй жагсаалтад багтсан дараах зөвлөхүүдийг саналаа  ирүүлэхийг урьж байна.

  • “Тарваченбүүлэн” ХХК
  • “Жи Ар Си” ХХК
  • “Аварга зам” ХХК
  • “Эйч Ай Би” ХХК
  • “Кадсүрвэй” ХХК
  • “Ихэрмөнх” ХХК
  1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулинд нийцүүлэн энэхүү зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичигт тодорхойлсон журам болон хосолмол үнэлгээний  аргад үндэслэн зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгоно.
  2. Зөвлөхийн саналын урилга нь дараах бүрдэл хэсгүүдтэй байна. Үүнд:

Бүлэг 1 – Урилга

Бүлэг 2 – Зөвлөхийн санал бэлтгэх зааварчилгаа (Тендерийн өгөгдлийн

хүснэгтийн хамт)

Бүлэг 3 – Техникийн санал – жишиг маягт

Бүлэг 4 – Санхүүгийн санал – жишиг маягт

Бүлэг 5 – Ажлын даалгавар

Бүлэг 6 – Гэрээний жишиг маягт

Бүлэг 7- Тендерийн баталгаа /Хэрэв шаардсан бол/

  1. Энэхүү баримт бичгийг хүлээн авсан тухай албан ёсоор мэдэгдэнэ үү.

Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3-р баг, Найрамдал хотхон,

Нутгийн удирдлагын ордны 3-р давхар 309 тоот өрөө

Говьсүмбэр аймгийн Орон нутгийн өмчийн газар

Утас: 70543033, 88723692