ӨМЧ ХАМГААЛАХ ЗӨВЛӨЛИЙН ҮЙЛ

АЖИЛЛАГААНЫ НИЙТЛЭГ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.Энэхүү нийтлэг журмын зорилго нь орон нутгийн өмчит хуулийн этгээдийн өмч хамгаалах зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагаанд баримтлах зарчим, эрх, үүргийг тодорхойлоход оршино.

  • Өмч хамгаалах зөвлөл нь орон тооны бус, байнгын үйл ажиллагаатай

байна.

  • Өмч хамгаалах зөвлөлийн үйл ажиллагаанд хамтын шийдвэр гаргах, ил тод, шуурхай, хариуцлагатай байх зарчмыг баримтална.
  • Өмч хамгаалах зөвлөл нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Иргэний хууль, Компанийн тухай хууль, Татварын тухай багц хууль, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон холбогдох байгууллагаас баталсан тогтоол, шийдвэр, дүрэм, журмыг мөрдлөг болгон ажиллана.

1.5.Энэхүү журмыг орон нутгийн өмчит хуулийн этгээдийн өмч хамгаалах зөвлөл үйл ажиллагаандаа мөрдөж ажиллана.

  • Орон нутгийн өмчит хуулийн этгээд гэдэгт орон нутгийн байгууллага, төсөвт байгууллага, түүний салбар нэгж, сан, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч нэгж, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг тус тус ойлгоно.

Хоёр. Зөвлөлийн үйл ажиллагааны
зохион байгуулалт

  • Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдлага нь өмч хамгаалах зөвлөлийг 5-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байгуулна.
  • Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасны дагуу өмч хамгаалах зөвлөлийг үндсэн үйлдвэрлэл, үйл ажиллагаа хариуцсан дэд захирал эсхүл түүний үүрэг гүйцэтгэдэг менежерээр ахлуулж ерөнхий нягтлан бодогч, технологич зэрэг мэргэжлийн ажилтнуудын бүрэлдэхүүнтэй удирдлагын шийдвэрээр байгуулна.
  • Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдлага зөвлөлийн бүрэлдэхүүний чиг үүргийг ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээнд нь тусгаж, ажиллах нөхцөл, боломжоор хангана.
  • Өмч хамгаалах зөвлөл нь ажлын төлөвлөгөөг энэхүү журмын 1 дүгээр хавсралтад заасан загварын дагуу боловсруулж, жил бүрийн 01 дүгээр сарын 15- ны өдөрт багтаан хуулийн этгээдийн удирдлагаар батлуулж ажиллана.
  • Өмч хамгаалах зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна. Зөвлөлийн дарга хуралдааныг даргална. Даргын эзгүйд түүний даалгаснаар аль нэг гишүүн хуралдааныг даргална.
  • Өмч хамгаалах зөвлөлийн хуралдаан ээлжит болон ээлжит бус хэлбэртэй байна.
  • Өмч хамгаалах зөвлөлийн ээлжит хуралдааныг хагас жил тутамд зохион байгуулна. Зөвлөлийн хуралдаанд олонх оролцсоноор хүчин төгөлдөр болно. Асуудлыг хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.

2.8. Ээлжит бус хуралдааныг зөвлөлийн даргын товлосноор буюу гишүүдийн гуравны нэг болон удирдлагын санал болгосноор зарлан хуралдуулна.

2.9. Өмч хамгаалах зөвлөлийн гишүүн асуудлыг хуралдаанд танилцуулна. Тухайн асуудлыг боловсруулсан албан хаагч нэмэлт мэдээлэл, тайлбар өгөх зорилгоор хуралдаанд байлцана.

  • Хуралдаанд хууль тогтоомжид нийцсэн, зохих судалгаа, тооцоо, нотлох баримтад үндэслэсэн, санхүүгийн болон хөрөнгийн холбогдох бусад мэдээлэл бүхий материалыг эд хөрөнгийн зохицуулалтын холбогдох журамд нийцүүлэн бэлтгэсэн асуудлыг хэлэлцэнэ.
  • Өмч хамгаалах зөвлөлийн шийдвэрийг тусгасан хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл хөтөлнө.
  • Хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлийг ажпын 3 өдөрт багтаан бичиж хуралдаан даргалагч, гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна.
  • Хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлд дараах зүйлийг тусгана:
  • хурал болсон огноо, эхэлсэн, завсарласан, дууссан цаг минут;
  • хурал болсон газар;
  • хурлын ирц, хуралд оролцоогүй гишүүдийн нэр, шалтгаан;
  • хэлэлцсэн асуудал, түүнийг танилцуулсан болон байлцсан этгээдийн нэр, албан тушаал;
  • ХЭЛЭЛЦСЭН асуудалтай холбогдуулан тавьсан асуулт, хариулт, санал дүгнэлт, танилцуулга, тайлбар, хурлаас гарсан шийдвэр.
  • Өмч хамгаалах зөвлөл санал боловсруулах, шийдвэр хэрэгжүүлэхдээ эрх бүхий байгууллагаас баталсан төрийн өмчийн бүртгэлийн болон захиргааны статистикийн мэдээллийн маягт, үндсэн хөрөнгө хүлээн авах, шилжүүлэх, ашиглалтаас хасах, устгах баримт болон зохих бусад материалыг ашиглана.
  • Өмч хамгаалах зөвлөлийн дарга жилийн ажлын төлөвлөгөөний хэрэгжилт, зөвлөлийн гишүүдийн ирц, чиг үүргийн биелэлтийг жилд 2-оос доошгүй удаа гүйцэтгэх удирдлагад танилцуулна.
  • Өмч хамгаалах зөвлөл тухайн жилд гүйцэтгэсэн ажил, хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, ашиглалтын байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал зэргийг тусгасан ажлын тайланг дараа жилийн ажлын төлөвлөгөөний хамт жил бүрийн 1 дүгээр сарын 15-ны өдөрт багтаан удирдлагад танилцуулан баталгаажуулж, орон нутгийн өмчийг эзэмшүүлэх гэрээнд хавсаргана.

Гурав. Өмч хамгаалах зөвлөлийн эрх, үүрэг

  • Өмч хамгаалах зөвлөл нь орон нутгийн өмчийг аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх, эд хөрөнгийн эзэмшилт, хадгалалт хамгаалалтыг сайжруулах, ашиглалтад хяналт тавих, түүний үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээ авч ажиллана.
  • Өмч хамгаалах зөвлөл нь өмчийн харилцааны асуудлаар авч хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын төсвийг боловсруулж төсөвт тусгуулах арга хэмжээ авсан байна.
  • Өмч хамгаалах зөвлөл нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасны дагуу хуулийн этгэээдийн эд хөрөнгө олж авах, бүртгэх, худалдах, шилжүүлэх, акталж данснаас хасах зэрэг эд хөрөнгийн зохицуулалт, орон нутгийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх асуудлыг судалж, дараах байдлаар зөвлөмж, дүгнэлт гаргана:

3.3.1 хуулийн этгээдийн чиг үүрэг, зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө олж авах бол эдийн засгийн тооцоо, үндэслэл, зах зээлийн үнийн харьцуулсан судалгаа, хөрөнгийн тоо хэмжээ, үнийн дээд хязгаар, техникийн болон бусад шаардлагын талаар зөвлөмж;

  • улсын төсвийн хөрөнгө оруулалт, зээл, хандив, тусламж, бэлэглэл, өр төлбөрт тооцон олж авсан хөрөнгө, төслийн шугамаар бий болсон эд хөрөнгийг бүртгэх бол хөрөнгийн чанар байдлыг нь харгалзан элэгдэл, хорогдлыг нь тооцон ашиглах хугацааг тогтоож дүгнэлт;
  • хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй эд хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх бол хөрөнгө хүлээн авах хуулийн этгээдтэй урьдчилан зөвшилцөж дүгнэлт;
  • хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй эд хөрөнгийг худалдах бол хөрөнгийг худалдах доод үнийн санал бүхий дүгнэлт;
  • хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй эд хөрөнгийг акталж данснаас хасах бол үндэслэл, хөрөнгийн ерөнхий болон техникийн байдлыг хөрөнгө нэг бүрээр газар дээр нь шалгаж, дүгнэлт;

З.З.6. эд хөрөнгийн дотоодын тооллогын дүнгээр дутагдсан, маргаантай, илүүдэлтэй ашиглалтгүй хөрөнгийн шалтгааныг тогтоож дүгнэлт;

3.3.7. удирдлагад хуулиар олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлэх, тухайн асуудлыг шийдвэрлэхэд нь дэмжпэг үзүүлэх зорилгоор зөвлөмж.

  • Өмч хамгаалах зөвлөл нь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан “Орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, данснаас хасах, шилжүүлэх журам”-ыг удирдлага болгоно.

З.5. Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эргэлтийн хөрөнгөд хамаарах эд хөрөнгийг шилжүүлэх, худалдах, акталж, данснаас хасах асуудлыг өмч хамгаалах зөвлөл судлан дүгнэлт гаргах бөгөөд хуулийн этгээдийн удирдлагын тушаалаар шийдвэрлэнэ. Өмч хамгаалах зөвлөл шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг гүйцэтгэнэ.

  • Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдлага нь өмч хамгаалах зөвлөлийн зөвлөмж, дүгнэлтийг үндэслэн үндсэн хөрөнгө олж авах, бүртгэх, шилжүүлэх, худалдах, акталж данснаас хасах санал хүргүүлэхээр шийдвэрлэсэн тохиолдолд зөвлөл нь дор дурдсан шаардлагыг хангаж Орон нутгийн өмчийн газарт хүсэлтийг хүргүүлэх ажлыг зохион байгуулна:
  • төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд санал ирүүлэх;
  • хуулийн этгээдийн эрх барих эсхүл харъяа дээд байгууллагад уламжилж санал авсан байх;

З.6.З.эрх бүхий байгууллагаас баталсан эд хөрөнгийн зохицуулалтын журамд заасан материалын бүрдлийг бүрэн хангаж энэхүү журмын 2, 3 дугаар хавсралтад заасан загварын дагуу хөрөнгийн жагсаалтыг үнэн зөв, баримт бичгийн стандартын шаардлага хангаж ирүүлэх;

  • “Төрийн болон орон нутгийн өмчийн удирдлагыг мэдээлэлжүүлэх систем”-д шийдвэрийн хэрэгжилтийг тухай бүр оруулсан эсэх, системийн бүрэн дүүрэн, аюулгүй байдалд хяналт тавих.
  • Орон нутгийн өмчит хуулийн этгээд нь үндсэн хөрөнгө акталж, данснаас хасах саналаа жил бүрийн 4, 9 дүгээр сард багтаан ирүүлж байна.
  • Өмч хамгаалах зөвлөл нь эрх бүхий байгууллагын эд хөрөнгийн зохицуулалтын шийдвэрийг гүйцэтгэх удирдлагын тушаалаар комисс томилон хэрэгжүүлж, биелэлтийг заасан хугацаанд албан бичгээр хүргүүлэх үүрэг хүлээнэ.

З.9.Өмч хамгаалах зөвлөл нь шийдвэрийн дагуу шилжүүлэх хөрөнгийг актаар хүлээлцэх, акталж данснаас хасах хөрөнгийг ангилж үнэ тогтоон хоёрдогч түүхий эдийн зориулалтаар худалдах, сэлбэг, материал болгон ашиглах, устгах хөрөнгийг устгалын акт үйлдэн данснаас хасах ажлыг зохион байгуулна.

З.10.Хуулийн этгээдийн эд хөрөнгийн тооллого, бүртгэл, ашиглалт, хадгалалт хамгаалалтын байдалд тавих дотоодын хяналт, шалгалтыг дотоод хяналтын нэгжтэй хамтран зохион байгуулж, холбогдох санал дүгнэлтээ гүйцэтгэх удирдлага, түүнчлэн эрх бүхий дээд байгууллагад тавьж шийдвэрлүүлэх эрхтэй.

З.11.Өмч хамгаалах зөвлөл нь орон нутгийн өмчийн харилцааг зохицуулах хууль тогтоомж, холбогдох бусад хууль, дүрэм журмыг мөрдөж ажиллахыг тухайн хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага, холбогдох ажилтнаас шаардах, тайлбар гаргуулах эрхтэй.

3.12.Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээсээр эзэмшүүлэх, ашиглуулах, түрээсийн орлогын төвлөрүүлэлт, зарцуулалт, түрээсийн хөрөнгийн ашиглалт, чанар байдалд хяналт тавьж ажиллана.

З.13.Өмч хамгаалах зөвлөл нь хуулийн этгээдийн тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн ашиглалт, сэлбэг эд ангийг солих, барилга байгууламжийн их засвар хийх тохиолдолд батлагдсан норм норматив, стандартыг мөрдүүлэх, барилгын болон техникийн хувийн хэрэгт нь баяжилт хийлгэх зэргээр хяналт тавьж ажиллана.

З.14.Хөрөнгө олж авах зардлын төлөвлөлт, батлагдсан төсвийг зориулалтын дагуу, үр ашигтай зарцуулахад хяналт тавина.

3.15.Орон нутгийн өмчийг үрэгдүүлэх, чанар байдлыг доройтуулах, эвдэж гэмтэхээс урьдчилан сэргийлэх талаар зохих арга хэмжээ авах, зөрчил гаргасан этгээдтэй хариуцлага тооцох асуудлыг холбогдох хууль, эрх зүйн хүрээнд шийдвэрлүүлнэ.

Дөрөв. Бусад

  • Өмч хамгаалах зөвлөл нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон өмчийн харилцаатай холбоотой бусад хууль тогтоомж, эрх зүйн актад заасан хариуцлага хүлээнэ.
  • Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдлага нь өмч хамгаалах зөвлөлийн ажлын үр дүнгээс хамааруулан холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн урамшуулал олгоно.

ооо 000 ооо

ӨМЧ ХАМГААЛАХ БАЙНГЫН ЗӨВЛӨЛИЙН 20… ОНЫ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Д/д Хийгдэх ажил Хүрэх үр дүн Хариуцах нэгж, гишүүний нэр Хэрэгжүүлэх

хугацаа

ӨМЧ ХАМГААЛАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА
/
/