ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо : 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн барилга,Говьсүмбэр-Боржигин эко төсөл
Тендер шалгаруулалтын дугаар: ГСАОНӨГ/201907063

Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн барилга, Говьсүмбэр Боржигин эко төсөл/,ГСАОНӨГ/201907063-ийг  гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn  сайтаас үнэ төлбөргүйгээр татан авч үзэж  оролцохыг хүсвэл 50000 төгрөгийг цахим хэлбэрээр тушааж оролцоно уу. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2016, 2017, 2018 онуудын  борлуулалтын орлогын дундаж нь нийт төсөвт өртгийн  70%-иас багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож үнийн дүнгийн  40%-иас багагүй байх

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2016, 2017, 2018 онуудын санхүүгийн тайланг аудитын дүгнэлтийн хамт ирүүлэх ба санхүүгийн тайлан e-balance цахим бүртгэлд шивэгдэж баталгаажсан байх шаардлагатай, санхүүгийн тайлан бүртгэлд шивэгдээгүй тохиолдолд тендерээс татгалзах үндэслэл болно.

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жил (2016, 2017, 2018 онууд)-ийн хугацаанд доод тал нь нэг удаа тендерт санал болгож буй барилга угсралтын ажилтай ижил төстэй ажлыг гүйцэтгэх гэрээний ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан туршлагатай байх ба уг гэрээ (ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа гүйцэтгэх тэр гэрээ)-ний үнэ нь энэ тендерт санал болгож буй ажлын төсөвт өртгийн 70 хувиас багагүй болохыг нотлох баримт.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: “Шаардлагатай”

БА-3.1 Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил,

БА-6.1 Барилга байгууламжийн дотор ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт,

БА-6.2 Барилга байгууламжийн дотор халаалт, салхивчийн шугам сүлжээ, Хөргөх байгууламж тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт,

БА-6.3 Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт,

 БА-6.4 Барилга байгууламжийн дотор холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт,

БА-8.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил,

Эсвэл БХБ-ын сайдын 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 89 дугаар тушаалаар батлагдсан суурь нөхцөл, шаардлагатай дүйцүүлнэ.

Тендерийн хамт 44 000 000-/Дөчин дөрвөн сая/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. Хүчинтэй байх хугацаа: 2019 оны 10 дугаар сарын  24-ны өдрийг дуустал.

Тендерийн материалд цахим тендерийн баталгааг хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим систем тендерийн баталгаа гаргагч арилжааны банкны мэдээллийн сангаас тендерт оролцогчийн тендерийн баталгааны талаарх мэдээллийг шалгана.

Тендерийг 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 10 цаг 00 минутаас  өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 10 цаг 30 минутад  нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох Эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцох эсэх. “Тооцно”

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3-р баг,
Нутгийн удирдлагын ордон,
3 дугаар давхар,
309 тоот өрөө,
70543033.