Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/36 дугаар захирамжаар Говьсүмбэр аймгийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албыг анх байгуулж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

“Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” Монгол улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн №09 дүгээр тогтоолыг үндэслэн Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2016 оны 11-р сарын 03-ны өдрийн “Худалдан авах ажиллагааны албыг татан буулгах тухай” А/313 дугаар захирамжаар татан буулгасан.

2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Орон нутгийн өмчийн газар байгуулах тухай” А/314 дүгээр захирамжаар Говьсүмбэр аймгийн Орон нутгийн өмчийн газрыг байгуулж, 6 албан тушаалын бүтэц орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Зорилго

Орон нутгийн өмчийн харилцааны бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, удирдлагыг сайжруулах, орон нутгийн өмчит хуулийн этгээдэд сайн засаглалыг хөгжүүлэх замаар өмчийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, худалдан авах ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулж, ил тод өрсөлдөх боломжийг хангахад оршино.

Зорилт

  1. “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай” хууль болон эдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журмын хүрээнд орон нутгийн өмчийн эд хөрөнгийн талаархи бодлогыг хэрэгжүүлэх
  2. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хууль болон эдгээрт нийцүүлэн гаргасан журам, дүрмийн хүрээнд худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулах
  3. Төсвийн хөрөнгийн зарцуулалтад хэмнэлт, үр ашиг, ил тод байдал, харилцан тайлагнах, хариуцлагын зарчмуудыг хэрэгжүүлэх, захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах

2018 оны зорилтын хэрэгжилт 93,3 хувьтай хэрэгжсэн.